Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор ЭМЯ, Халдварт өвчин судлалын үндэсний төв, БНСУ-ын Үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний VI хурлыг зохион байгуулж байна.
Энэхүү хуралд БНСУ, Япон, ОХУ, Молдав, Малайз, Непал, Тайланд, Бруней Драссалам, Камбож зэрэг улсын төлөөлөл оролцож өөрсдийн сүрьеэгийн тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудал, ололт амжилт, судалгаа, шинэ арга аргачлал, инновацийн талаар туршлагаа хуваалцаж, цаашид хэрхэн хамтран ажиллах чиглэлээр санал солилцож буй юм.
Манай улсад 2018 оноос хойш зургаа дахь удаагаа болж буй “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын нээлтэд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон УИХ дахь лобби бүлгийн гишүүд, АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтэн судлаачид, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, иргэний нийгмийн байгууллагынхан оролцлоо.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг “Сүрьеэ өвчин нь түүхийн явцад хүн төрөлхтөнтэй хамт зэрэгцэн оршиж, тасралтгүй хувиран өөрчлөгдөж, хүн амын эрүүл мэнд, амьдралын чанарт сөргөөр нөлөөлж, халдварт өвчний нас баралтыг тэргүүлж буй өвчний нэг юм.
Сүүлийн гурван жилд дэлхий нийтийг хамарсан шинэ коронавируст халдварын цар тахал нь сүрьеэтэй тэмцэх үйлсэд дэлхийн улс орнуудын олсон ололт амжилтыг таван жилээр ухрааж, эрүүл мэндийн салбарт хүнд дарамт үзүүлэхийн зэрэгцээ сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд бэрхшээл учруулж, эрт илрүүлэлт, оношилгооны хоцрогдол үүсгэж байгаа нь манай улсыг ч тойроогүй" гэв.
Олон улсын эрдэм шинжилгээний хурлаас хүлээж буй үр дүн болон сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх аргын талаар хурлыг зохион байгуулагчдаас тодруулсан юм.

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны Тархвар судлаач Э.Уянга "Манай улсын хувьд бусад оронтой харьцуулахад сүрьеэгийн тархалт өндөртэйд ордог. Орон даяар жилд нэг удаа сүрьеэгийн эрт илрүүлэгт иргэдийг хамруулж жилд дунджаар 4000 гаруй тохиолдол шинээр оношлогдож байна.
Сүрьеэ өвчнийг ямар ч хүн тусах эрсдэлтэй учраас сайн унтаж амарч, чанартай хоол хүнс хэрэглэж, хорт зуршлаас татгалзаж, эрүүл амьдралын хэвшилтэй болох нь хамгийн чухал урьдчилан сэргийлэх арга юм.
Сүрьеэгийн тусламж үйлчилгээний эм, эмийн эмчилгээг Засгийн газар болон хандивлагч байгууллага “Глобал” сангийн санхүүжилтээр олгодог.
Хоёр долоо хоногоос дээш хугацаанд хий ханиалгах, цээж хөндүүрлэх, цэр ихээр гарах, өвөрмөц байдлаар шөнө хөлрөмтгий болох, шалтгаангүйгээр биеийн жин буурах зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд харьяа дүүргийн сүрьеэгийн тасагт үзүүлж, эмчилгээ хийлгэх шаардлагатай" гэлээ.