Оны эхний улиралд 72 хувиар өссөн “Bitcoin”-ийн ханш III сарын эцсээс хойш ес орчим хувиар буураад байна.
“Bitcoin”-ийн ханш сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 26 мянган ам.доллароос буурлаа. Харин Засгийн газруудын бондуудын өгөөж сүүлийн 15 жилийн дээд түвшинд хүрч өссөн байна. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид эрсдэлтэй хөрөнгө оруулалтаас зайлсхийх дүр зураг зах зээлд ажиглагдаж байна.
“Bitcoin”-ийн ханш АНУ-ын хамгийн том хөрөнгө оруулалтын менежментийн “Blackrock” компани өөрсдийн “Bitcoin”-ийн арилжааны сантай болохоо зарласны дараа өссөн өсөлтөө ийнхүү алдаж байна.
Оны эхний улиралд 72 хувиар өссөн “Bitcoin”-ийн ханш гуравдугаар сарын эцсээс хойш ес орчим хувиар буураад байгаа юм. Сүүлийн арилжаагаар ханш нь 26.3 мянган ам.долларт хаагджээ.
Г.Хулан