Зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн орнуудад энгийн иргэд нь хувьцаа, бондын арилжааг санхүүгээ өсгөхөд өргөн ашигладаг. Харин бидний хувьд амьдралдаа ашиглах нь бүү хэл анхны төсөөлөлтэй хүн ч хомсхон байдаг бололтой. Тиймээс уншигчиддаа үнэт цаасны арилжааны талаар мэдээлэл хүргэх үүднээс Монголын Хөрөнгийн Биржийн мэдээлэл олон нийттэй харилцах албаны ажилтан Э.Одбаяртай ярилцлаа.
-Үнэт цаас гэж юу вэ?
-Үнэт цаас гэж Засгийн газар болон бусад эрх бүхий этгээдээс
гаргасан өрийн бичиг /бонд/, компанийн бүх төрлийн хувьцаа, компанийн гаргасан,
эсвэл гаргахаар санал болгож буй хувьцааг худалдах, худалдан авах эрхийн
опцион, хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа, түүнчлэн Үнэт цаасны хорооноос энэ
хуульд нийцүүлэн үнэт цаас гэж тодорхойлсон баримтыг хэлнэ гэж Үнэт цаасны зах
зээлийн тухай хуульд заасан байдаг. Монголчуудын хувьд хувьцаа, бондыг илүүтэй
мэдэх байх. 1992-1995 онд төрийн өмчийн мэдэлд байсан 475 улсын үйлдвэрийн
газрыг Хөрөнгө Оруулалтын Эрхийн Бичгээр иргэддээ үнэ төлбөргүй эзэмшүүлэх
замаар өмч хувьчлалаа явуулсан. Энэ үеэс л хувьцаа гэдэг зүйл олон нийтэд илүү
ойрхон болсон. Нэг компанийн хувьцаа эзэмшигч болно гэдэг нь тухайн компанийн
тодорхой хувийг эзэмшиж байна гэсэн үг. Харин бонд гэдэг нь үндсэн төлбөр болон
хүүг нь эргүүлэн төлөх үүргийг гэрчилсэн үнэт цаас юм. Өөрөөр хэлбэл та бонд
авсан талынхаа зээлдүүлэгч болно гэсэн үг.
-Мөнгөө биржид
байршуулан эргэлтэд оруулахын давуу ба дутагдалтай тал нь юу вэ?
-Бонд эзэмшигч нь мөнгөө өндөр хүүтэйгээр, найдвартай
зээлдэгчдэд өгч, тогтвортой ашиг хүртэхийн дээр бонд нь зах зээл дээр хөрвөх
чадвартай байдаг. Харин хувьцааны хувьд иргэд хувьцаа худалдан авч, үнэт цаасны
арилжаанд оролцсоноор өөрийн өмчгэй болж, түүнийгээ захиран зарцуулах эрхтэй
болдог. Хувьцаа эзэмшигч хувьцааг нь худалдаж авсан компаниас ноогдол ашиг
хүртэх, түүнчлэн арилжаанд идэвхтэй оролцон хувьцааг хямд үнэтэй байхад нь
худалдан авч, ханш нь өссөн үед зарж ханшийн зөрүүнээс өндөр ашиг олох
боломжтой. Мөн тухайн компаний хувь нийлүүлэгчдийн хуралд сууж, үйл ажиллагаанд
хяналт тавих, өөрийн эзэмшилээ бусдад бэлэглэх, өвлүүлэх гэх мэт олон хуулиар
олгогдсон эрхтэй байдаг. Гэхдээ үнэт цаасны арилжаанд оролцохын тулд манай зах
зээлийн талаар тодорхой мэдээлэл, мэдлэгтэй байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл
сонирхож байгаа компанийхаа үйл ажиллагаа болон хувьцааных нь талаар судалгаа
хийж, сонголтоо хийх хэрэгтэй. Одоогийн байдлаар МХБ-д бүртгэлтэй 386 хувьцаат
компаниас сонголтоо хийх боломжтой.
Хөрөнгийн зах зээлийн гол онцлог бол хөрөнгө оруулагч үнэт
цаас гаргагч хоёрыг шууд холбож өгдөг учраас ашиг олох эсэх нь танаас шууд
хамааралтай. Хувьцаа эзэмшигчид маань өөрийн хувьцаанаасаа ашиг олдог шигээ
эрсдэлийг ч өөрөө хүлээх ёс суртахуунтай байх хэрэгтэй гэж бодож байна.
-Хэдий хэрийн
мөнгөтэй байж, үнэт цаасны арилжаанд орох вэ?
-Энэ бол харьцангуй ойлголт. Өнөөдөр манайд 100 төгрөгийн
үнэтэй хувьцаа зарагдаж байгаа. Хувь хүн бололцооныхоо хэрээр, боломжийн
хувилбараараа үнэт цаасны арилжаанд оролцож болно.
-Хэр ашиг олж болох вэ?
-Бонд эзэмшигч
бол хүү бодуулж ашиг олдог болохоор харьцангуй тогтвортой, ашгаа урьдчилан
тооцоолох боломжтой байдаг. Харин хувьцааны ашгийг баримжаалан хэлэх аргагүй.
Тухайн хувьцаа эзэмшигчээс л шалтгаална.
-Хэнд ямар үнэт цаасны арилжаа тохирох вэ?
-Манай зах
зээлийн талаар мэдлэг, мэдээлэл багатай хүнд бондыг санал болгох байна. Харин
эсрэгээрээ манай салбарын талаар мэдлэгтэй, тухайн компанийхаа үйл ажиллагааг
сайн мэдэх хүн хувьцаа авч болно. Энэ мэдээж илүү үр ашигтай л даа.
-Үнэт цаасны арилжааг сонирхож байгаа хүмүүст
хандаж юу гэж зөвлөх вэ?
-Хэрвээ та бүхэн
үнэт цаасны арилжаанд оролцож хувьцаа, бонд худалдаж авахаар шийдсэн бол
МХБ-ийн гишүүн 26 Брокер Дилерийн Компанийн аль нэгэн дээр нь очиж өөрийн
дансаа нээлгэн, мөнгөө байршуулснаар Хөрөнгийн Биржид бүртгэлтэй компаниудын
хувьцаа, бондыг худалдаж авах эрхтэй болно. Дэлгэрэнгүй зөвлөгөө авахыг хүсвэл
манай Хөрөнгийн Биржийн байранд ирж бидэнд хандаж болно.
Б.Мандухайсэцэн