“Цэнд гүнгийн орчуулсан монголын нууц товчооны ил түүх” буюу боть номын нээлт Чингис хааны үндэсний музейд өнөөдөр боллоо.
Монголын эзэнт гүрний түүхийн гол гурван эх сурвалжийн нэг нь “Монголын нууц товчоо” юм. Манай үе үеийн эрдэмтэн судлаачид эл түүхийн сурвалж бичгийг эрж хайх, хөрвүүлэх, үгийн утга зүйг задлах зэрэг хэл шинжлэлийн бүтээлүүдийг туурвисаар ирсэн.
Тодруулбал Богд хаант Монгол Улсын Гадаад яамны дэд сайд Цэнд гүн “Монголын нууц товчоо”-г 1917 онд хятад хэлнээс анхлан хөрвүүлсэн байдаг. Тус сурвалж бичиг зохиогдсон эх нутагтаа долоон зуун жилийн дараа эх хэлнээ сэргээгдсэн нь энэ ажээ.
Өнгөрсөн жил “Бодлогот баатар гүн сан”-аас эрхэлсэн “Цэнд гүнгийн орчуулсан Монголын нууц товчоон тайлбарт эх” хэмээн номын эхний гурван ботийг уншигчдын хүртээл болгож байв.
Бодлогот баатар гүн сангийн тэргүүн, Цэнд гүнгийн ач хүү Б.Мөнхсүх “Нийт 8700 гаруй үгэнд эрдэм шинжилгээний тайлбар үйлдэж шинэ үсэг буюу орчин цагийн уншигчдын ширээний ном болгох зорилгоор эхний гурван ботийг хэвлүүлж байлаа.
Өөрөөр хэлбэл нууц товчоонд гарах зарим хуучны үг хэллэг, уйгар галигийг уншигч ойлгохгүй байх нь түгээмэл. Иймд олон давтан уншихаас илүүтэй бурхандаа залаад орхих нь их бий. Тэгвэл хуучин эх сурвалжид дурдагдсан галигийг шинэ үсэгт хэрхэн буулгаж, тайлбар, зүүлт оруулсан тухай бүтэн галиг тайлбар бүтээлийн нээлтийг өнөөдөр хийж байна.
Тухайлбал гар бичмэл дэх 60 мянга гаруй үгэнд эрдэм шинжилгээний галиг хийсэн бүрэн галиг бүтээл” гэв.
Шинжлэх Ухааны Академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж “Манай улсад Монголын нууц товчоог өндөр түвшинд судалж ирсэн. Тухайлбал Цэнд гүн, Ц.Дамдинсүрэн, М.Гаадамба, Б.Сумъяабаатар, Д.Цэрэнсодном, Ш.Чоймаа зэрэг үе үеийн монголын эрдэмтэд энэ ажлыг гүйцэтгэж ирсэн.
Гэхдээ нууц товчоон гэдэг нэрийн нууцыг тайлаагүй үг хэллэг, үйл явдал маш их бий. Тэгэхээр нууц товчооны нууцыг тайлах ажил бол өнөөгийн эрдэмтэн, судлаач бидний гол зорилго.
Хэл шинжлэлийн талаас эх сурвалжийг сайтар судалж байгаа нь сайн хэрэг ч нөгөө талаас түүхэн судалгаанууд хангалтгүй байна. Өөрөөр хэлбэл нууц товчоонд өгүүлж буй үйл явдал, хэлж буй үгс зэргийг бодит үнэн гэдгийг нотлох судалгаа бага.
Жишээлбэл “Амраг дээр давхар амраг болъё хэмээн Чингис хаан сэтгэж, Жочид, Сэнгүмийн дүүг Цуурбичийг гүйруун, Сэнгүмийн хөвүүн Тусхад, биний Хоржинбичийг арилжин өгье хэмээн гуйсу, тэнд Сэнгүн өөрөө ихчлэн сэтгэж өгүүлрүүн, бидний тэдэнд одвоос аруунаа байж эгнэгт хоймор харах ажгуу” /“Цэнд гүнгийн орчуулсан монголын нууц товчооны ил түүх” номын хэсгээс/ гэж дурдсан байна. Гэтэл энэ үйл явдал нь нийтэд ямар ач холбогдолтой, хэрэгжсэн эсэх, ямар ул мөр үлдээсэн бэ гэдэг түүхэн баримт нотолгоонуудыг гаргаж авах, хооронд нь харгалзуулах, нягтлах ажил шаардагдаж байна” гэлээ.
Нээлтийн үеэр Лигдэн хааны ордонд эгшиглүүлж байсан хөгжмийн зэмсгүүдээр "Их Монгол" хөгжмийг тоглож сонордууллаа. Мөн “Цэнд гүнгийн орчуулсан монголын нууц товчооны ил түүх”, "Цэнд гүнгийн орчуулсан монголын нууц товчооны тайлбарт эх" дөрвөн боть номыг Чингис хааны үндэсний музей, Үндэсний номын санд хадгалуулав.