gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     8.02
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 8.02
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оршуулгын газрын буурин дээр орон сууц барья

Нийгэм
2008-06-23
0
Twitter logo

Олон зуун жилийн түүхтэй, хүн ам цөөтэй, өргөн уудам нутагтай, нүүдэллэн амьдардаг монголчуудын хувьд оршуулгын зан үйл нь их л эртний уламжлалт ёс заншлаас эхтэй байв. Энэхүү зан үйлд ихэс дээдэс, эгэл ардын гэсэн ялгавар гарч байсны дээр буддын шашны зан үйлээр голлон гүйцэтгэдэг, ихэвчлэн ил тавьдаг заншилтай байжээ.

20 дугаар зууны дунд үеэс нийгэм эдийн засгийн хөгжлийн хандлагыг дагаад хот суурин үүсч талийгаачдийг ил задгай оршуулах нь нийгэм болон хот сууринтай зохицохгүй болсны улмаас 1955 онд "Нас барагсадын шарилыг оршуулах журамтай болгох тухай " тогтоол гаргаж "Хүүр оршуулах товчоо"гэсэн тусгай байгууллагыг үүсгэсэн байдаг. Улмаар төвлөрсөн хот суурин газарт нас барагсдыг ил задгай тавьдаг ёс аажмаар орхигдон европ маягаар булж,бунхлан оршуулах заншил 1960 он гэхэд үндсэндээ хэвшил болж өнөөг хүртэл үргэлжилсээр байна.

Гэвч сүүлийн 60-70 жил хотын суурьшлын бүс тэлж,оршуулгын газрын талаар цаг тухайд нь арга хэмжээ аваагүйн улмаас өнөөдөр бурхан болоочдоо нутаглуулсан оршуулгын газар маань ямар болсныг хүн бүр харж эмзэглэж байна.Энэ нь сүүлдээ хотын өнгө үзэмж байгаль экологи,эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж улс орны минь хувьд тулгамдсан асуудлын нэг болжээ.Нийслэл хотод бурхан болоочийг булж оршуулах хэлбэр зонхилж , 1000 гаруй га газар буюу хотын газар нутгийн нэг орчим хувийг дангаараа эзлэх "Чимээгүй хот" өдөр хоногоор хаяагаа тэлсээр байна.

Улаанбаатар хотод жилд дунджаар 6000 хүн, харин улсын хэмжээнд 15-16 мянган хүн насан эцэслэдэг байна. Гэтэл хот руу шилжих хөдөлгөөн ихэссэнээс нийслэлийн хүн ам сүүлийн 4-5 жилд 30 хувь нэмэгдэж нэг сая гаруй иргэнтэй болжээ.Өнөөдөр орон сууц ,хашааны зориулалттай газрын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, газрын үнэ өссөнд хүмүүс ихэд бухимдаж байгаа.Ийнхүү нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж байгаа ч дөрвөн уулын дундах газар нутаг маань хэмжээ хязгаартай болохоор оршин суугчдын хашаа хүрээ тэлсээр,чимээгүй хотын хаяаг түшин 25000 орчим айл өрх амьдарч байна.

"Чимээгүй хот"-ыг тойрсон газар эдэлбэрийн бэрхшээлтэй асуудал,хог хаягдал, хулгай дээрэм зүй бус үйлдлүүд,байгаль экологийн сөрөг нөлөөлөл, оршуулгын газрын тохижилт зэрэг олон тулгамдсан асуудал ар араасаа цуварч байгаа билээ.Нийслэлд байгаа оршуулгын газруудад ойролцоогоор 13000 мянган шоо метр буюу 1625 машин хог хаягдал хуримтлагдсан байна гэсэн тоо байдаг.

Оршуулгын газартай хаяа нийлэн бүртгэл зөвшөөрөлгүй суурьшсан иргэдийн ахуйн хог хаягдлаас гадна барилга, ААН, хувь хүмүүс үйлдвэр барилгын хог хаягдалыг шөнийн цагаар хулгайгаар хаясаар "чимээгүй хот"-ыг нэг есны хогийн цэг болгоод байна.Жил ирэх тутам хог хаягдалын хэмжээ улам ихэссээр байна.Мөн хаягдал төмрийн үнэ ханш өсөж зарим иргэдийн хувьд амьжиргааны эх үүсвэр болсон тул оршуулгын газрын төмөр хайс, зэс хөөмөл бичээс зэргийг тонох, тэр бүү хэл шарил ухдаг хүмүүс ч гарч ирсэн нь талийгааийн ар гэрийнхэн ,төрөл төрөгсөд, ард иргэдэд сэтгэл зүйн болоод эд хөрөнгийн хохирол учруулж байгаа. Мөн цогцсыг газарт булж оршуулах нь агаар дутмаг орчинд 3-5 жилд зөөлөн эд ,40-50 жил түүнээс цааш хатуу эд задардаг байна.Ингэж удаан хугацаагаар задрал явагдахдаа агаар мандалд 20 шахам төрлийн хорт хий хүчил ялгаруулдаг гэж тогтоожээ. Мөн өвчний нянгуудаар газрын хэвлийг бохирдуулж тэр нь маш олон жил амьдарч боомын савханцар, сүреэгийн савханцар тарваган тахал,шарын вирус зэрэг өвчлөлийг үүсгэх хүчин зүйл болдог аж.

Иймээс өнөөгийн оршуулгын зан үйлийг эргэн харж, одоо байгаа оршуулгын газрыг тохижижуулах, хашаажуулах, зүлэгжүүлэх, тэнд нэгэнт бөөгнөрсөн хог хаягдалыг цэвэрлэх зэргээр өнөөгийн оршуулгын газрын бэрхшээлтэй асуудалыг шийдэх хэрэгтэй байна.

Олон улсын оршуулгын зан үйлд сүүлийн үед чандарлах арга зонхилж байгаа юм.Нэгэн жишээ дурьдахад Сиднейн олимп болоход тус улсад 150 жилийн настай оршуулгын газраа цэвэрлэж дээр нь хөл бөмбөгийн ногоон талбай байгуулсан байна.Бид ч гэсэн хогийн цэг шиг болсон "чимээгүй хот"-ын асуудлыг ухаж чандарлах эсвэл шилжүүлэх замаар шийдвэрлэж чөлөөлөгдсөн талбайг ашиглаж болохгүй гэж.Унд усны эх болсон хатан Туул , Сэлбэ, Дунд голоо ширгээж, хууль бус барилга байшин, хашаа барьж байхын оронд талийгаачдийн ар гэрийн нь хүсэлтээр эвдэрч хэмхэрсэн хөшөө дурсгал бүхий шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлах, газрын хөрсийг бүхэлд нь сэргээх, явган зам талбай байгуулах суварга, бунхан босгох, зүлэгжүүлэх, тохижуулах арга хэмжээ авч болохгүй юу. Ийнхүү хотын гадагш тэлэх ихээхэн талбайг эзэлсэн, орхиж ч болдоггүй,"оршуулгын "гээд хаяж ч болохгүй, одоо нэгэнт олон хүний хувьд амьдрах орчин нь болчихсон оршуулгын газруудын асуудлыг онцгойлон авч үзэж, оньчтой төрийн шийдвэр гаргах талаар хотын удирдлага, шинээр төвхнөх төрийн түшээд " нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ.

П.Төгөлдөр

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан