Дрон буюу нисэгчгүй жижиг онгоцны технологи сүүлийн жилүүдэд эрчтэй хөгжиж, хүмүүсийн энгийн хэрэглээнд өргөн нэвтэрчээ. Энэ техникийг ашиглан хүмүүс зураг авч, бичлэг хийх болов. Тэрчлэн шуудан, харилцаа холбоо, газар тариалан, геологи, уул уурхай, гал түймэр, загас агнуур гээд ашиглахгүй зүйл, хэрэглэгдэхгүй салбар гэж алга.
Дроны зөв ашиглалт, зөв хэрэглээг сурталчлах шаардлагатай
Гэвч техник технологийн хөгжлийг дагаад бодитой аюул, эрсдэл учирч буй талаар манай сонин “Дэлхийг бүрхэх дроны халдлага” нийтлэлдээ хөндсөн.
Хувь хүн, албан байгууллага газар нутгийг хууль бусаар тагнаж, мөрдөх нь наад захын асуудал. Үүнээс гадна нислэгийн аюулгүй байдалд заналхийлж, онгоцтой мөргөлдөх, унагах эрсдэл шинээр бий болов. Мөн дроноор хил дамнуулан хар тамхи зөөх, тэсрэх бөмбөг суурилуулан террорист ажиллагаанд ашиглах гээд сөрөг тал дэндүү их. Тиймээс улс орон бүр дроны хэрэглээг зохицуулсан дүрэм журам гаргаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж эхэллээ.
Манай орны хувьд ч дрон хэдийнэ нэвтэрч, өргөн хүрээг хамарсан. Хэрэглээ цаашид ч нэмэгдэх нь тодорхой.
Гэвч дронтой холбоотой ямар нэг дүрэм журам бидэнд алга. Хэн дуртай нь хилээр оруулан ирж, юу хүссэндээ ашиглаж болно гэсэн үг. Гэхдээ Харилцаа холбооны зохицуулах хорооны зүгээс асуудалд анхаарлаа хандуулж, нэгдсэн журам гаргахаар судалгааны ажил хийж байгаа юм байна. Шинээр гарах журам болоод радио давтамжийн хяналтын талаар Харилцаа холбооны зохицуулах хорооны Радио давтамжийн зохицуулалт хяналтын газрын дарга З.Амгалан, тус газрын мэргэжилтэн Ч.Тэрбиш нартай ярилцлаа.
-Дроны талаарх ерөнхий ойлголтыг бидэнд өгнө үү. Албан ёсны нэршил нь юу гэж явдаг бол?
-Ч.Т: -Бидний хэлж сурснаар дрон нь радио давтамжийн тусламжтайгаар зайнаас удирдагддаг нисэгчгүй онгоц юм. Олон улсын цахилгаан холбооны байгууллага энэ техникийг нисэгчгүй онгоцны систем гэж нэрлэдэг. АНУ-ын Аюулгүй байдлын төвийн судалгаанаас харахад дроныг дотор нь жижиг, дунд оврын цэргийн болон арилжааны зориулалттай, том оврын цэргийн зориулалттай гэж ангилдаг. Ер нь жижгүүдийг нь дрон гээд бусдыг нь нисэгчгүй онгоцны систем гэж нэрлэж байна.
-Дронд олон давуу тал байна. Зураг авч, бичлэг хийхээс гадна хүргэлт үйлчилгээ гээд төрөл бүрээр ашигладаг болжээ. Тиймээс энэ төхөөрөмж цааш улам хөгжиж, нийтийг хамрах нь гарцаагүй. Гэхдээ технологийн дэвшлийг дагаад сөрөг зүйл гарах боллоо. Үүнийг олж харсан улсууд янз бүрийн дүрэм журмаар хэрэглээг зохицуулж байна. Харин манай улсад дронтой холбоотой ямар нэг зохицуулалт байна уу?
-З.А: Сүүлийн жилүүдэд дроны хэрэглээ эрс нэмэгдэж, нэлээд өргөн хүрээг хамарч байна. Иймд бид нисэгчгүй онгоцны системээс нийгэмд учируулж болзошгүй эрсдлүүдээс урьдчилан сэргийлж, зохицуулалт хийх шаардлагатай байна. Бусад улс оронд нисэгчгүй онгоцны хэрэглээнээс болж учирч байгаа жишээнээс үзэхэд олон нийтийн газар, хүмүүсийн дээр нисч байгаад унах, тусгай хамгаалалттай газар дээгүүр нисч мэдээлэл зөөх, улсын хилээр хар тамхи зөөвөрлөх гээд сөрөг жишээ олон бий. Энэхүү эерэг, сөрөг ашиглалтын асуудлыг улс орны Засгийн газрууд өөрийн дүрэм журмаар зохицуулж байна.
Одоогоор Монгол Улсад яг энэ асуудлаар батлагдсан зохицуулалт, журам одоогоор алга. Дрон бол радио долгион ашигладаг техник учир манай газрын зүгээс холбогдох судалгааг хийж Монгол Улсад ашиглах дроны радио давтамжуудыг тодорхойлж холбогдох баримт бичигт тусгасан. Зарим улсад 2.4 гегагерцийн радио давтамж нь лиценз шаарддаггүй зурвас учир дроныг ихэвчлэн энэ зурваст үйлдвэрлэж байна.
Харин Монгол Улсын Радио долгионы тухай хуулиар лицензгүй зурвас гэж байдаггүй. Тухайн нэвтрүүлэгчээс цацарч буй долгион 0.01 ваттаас дээш чадалтай байвал заавал Зохицуулах хорооноос зөвшөөрөл авах ёстой. Тэр утгаараа дроныг Монголд оруулж ирж, ашиглах гэж байгаа хүн бүр Харилцаа холбооны зохицуулах хорооноос радио давтамжийн зөвшөөрөл авах шаардлагатай.
-Танайхаас албан ёсоор зөвшөөрөл авсан тохиолдол байна уу?
-З.А: Одоогоор алга. Харин бид АСЕМ-ийн дээд хэмжээний чуулганы үеэр ТЕГ-тай хамтран Улаанбаатарын нутаг дэвсгэрт дрон ашиглахгүй гэсэн шаардлага тавьж байсан. Олон улсын сэтгүүлчид дрон хэрэглэхээр авч ирсэн тохиолдолд хил дээр хураалгаад, буцаж гарахдаа авах зохицуулалт хийсэн юм.
Ер нь дроныг зарж байгаа, авч ашиглаж байгаа хүмүүст мэдээлэл сайн хүргэх ёстой. Жишээ нь, хүн ам их төвлөрсөн газар дрон ашиглах аюултай. Хүний аминд ч хүрч мэднэ. Харин хөдөөд, байгалийн зураг авах гэж байгаа тохиолдолд ашиглаж болно. Хамгийн гол нь зөв ашиглалт, зөв хэрэглээг сурталчлах шаардлагатай. Манай хорооноос ойрын үед дрон буюу нисэгчгүй онгоцны системийг ашиглах журам гаргах төлөвлөгөөтэй байгаа.
-Ч.Т: Олон улсад нисэгчгүй онгоцны төхөөрөмж ашиглах боломжтой орчин, орон зайн талаарх журмыг төрийн захиргааны холбогдох байгууллагууд нь гаргадаг. Жишээлбэл, Англи улсад радио давтамжийн хэрэглээний талаас нь Харилцаа холбооны зохицуулах байгууллага, нислэгийн аюулгүй байдлыг хангуулах талаар Иргэний нислэгийг удирдах төрийн зохицуулалтын байгууллага, ашиглах байршил нөхцөлийн талаар орон нутгийн засаг захиргааны байгууллага гэх мэтээр холбогдох байгууллагуудаас дүрэм, журмууд гаргасан байдаг. Манай улс ч гэсэн ийм журмууд гаргах шаардлагатай гэж үзэж байна.
Монгол Улс радио долгионы олон улсын зохицуулалтаар Европтой нэг бүсэд багтдаг тиймээс бид радио давтамжийн зохицуулалтын талаар хэрэгжүүлсэн Европын улс орнуудын туршлагыг судалсан. Эдгээр улсад стандартад заасан тодорхой давтамжуудад радио давтамжийн богино зайн удирлагат төхөөрөмжүүдийн журмаар чадал багатай нисэгчгүй төхөөрөмжүүдийг зохицуулдаг. Харин төхөөрөмжийн чадал тодорхой заагдсан утгаас их бол радио давтамжаас хамаарч, тусгай зөвшөөрөл авах шаардлагатай.
-Журам гаргах ёстой гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ ХХЗХ, ИНЕГ, цагдаа, нийслэл тус тусдаа журамтай бол дагаж мөрдөхөд хэцүүдэх байх. Тийм болохоор энэ байгууллагууд нийлээд нэгдсэн нэг журам гаргах ёстой юу?
-З.А: Мэдээж олон нийтэд чиглэсэн журам тул холбогдох байгууллагууд санал солилцсоны үндсэн дээр нэг л журам гарна байх. Бид ямар нэг журам, зохицуулалтын арга хэмжээ авахдаа цахим хуудсаараа олон нийтэд хэлэлцүүлж, холбогдох байгууллагуудаас саналыг нь авдаг.
-Журам гаргах чиглэлээр бусад байгууллагатай санал солилцсон уу?
-З.А: Тагнуулын ерөнхий газартай санал солилцсон. Хилээр огт оруулахгүй гэж бүрмөсөн хязгаарладаггүй юмаа гэхэд ядаж хүн ам ихээр төвлөрсөн газарт ашиглуулахгүй байх журам гаргаж, хязгаарлалт хийх хэрэгтэй гэсэн саналтай байдаг.
-Тодорхой журам гаргахаар судалж байгаа юм байна. Эцсийн байдлаар хэзээ бэлэн болж, хэдийд батлуулах вэ?
-З.А: Бид ноднингоос хойш судалгаа хийж, ярилцаж байна. Ер нь журам боловсруулахад шат дамжлагатай. Эхлээд төслөө боловсруулна, тодорхой хугацаанд олон нийтээс санал авна, холбогдох байгууллагуудаас санал авч дахин хэлэлцүүлсний дараа батлуулна. Бас журам маань хуульд нийцэж байна уу гэдгийг тодруулахын тулд Хууль зүйн яамнаас чиглэл авна. Энэ мэт нэлээд шат дараатай учраас хугацаа шаардах нь тодорхой.
-Жижиг дронууд онгоцны нислэгт ямар нэг байдлаар нөлөөлөх үү. Ер нь дрон нислэгийн аюулгүй байдалд нөлөөлсөн тохиолдол байна уу?
-З.А: Радио долгионы физик шинж чанараас хамаарч радио долгион ашиглаж буй төхөөрөмжүүд нь хоорондоо харилцан нөлөөлж, үйл ажиллагаа нь алдагдах хүртэл эрсдэл үүсгэдэг. Манай оронд одоогоор хэрэглээ бага байна. Монголд одоогоор нисэгчгүй онгоцны систем нислэгийн аюулгүй байдалд нөлөөлсөн тохиолдол бүртгэгдээгүй. Тэгээд ч одоо орж ирж байгаа хэрэглэгчийн түвшний дрон бага чадалтай. Харин хэдэн км-ийн алсаас удирддаг дрон онгоцны нислэгт нөлөөлөх боломжтой.
-Олон дрон нэг дор нисгэвэл нэгнийхээ үйл ажиллагаанд нөлөөлөх үү?
-З.А: Тэгэлгүй яахав. Хоёр өөр FM радио нэг давтамж тухайлбал, 102.1 МГц дээр зэрэгцээд хоёр өөр дуу дамжуулахад сонсогч зөвхөн шуугиан л сонсохтой адил. Тэгэхээр энэ бол эрсдэлтэй зүйл.
Долгион 0.01 ваттаас дээш байвал заавал тусгай зөвшөөрөл авах ёстой
-Хил гаалиар оруулж ирэхэд ямар нэг хориг байдаг уу?
-З.А: Гааль дээр Засгийн газрын 127 дугаар тогтоолын хавсралтад багтсан хүний бие, байгаль орчинд хор нөлөө үзүүлэх бараа бүтээгдэхүүн оруулахаар бол заавал үндэсний болон олон улсын лаборатороор баталгаажуулсан гэрчилгээ шаарддаг. Харин стандарт шаардлагад нийцээгүй радио төхөөрөмжийн хор нөлөөг хүмүүс сайн мэдэхгүй байна. Гэтэл ийм төхөөрөмж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй. Тэгэхээр олон улсын жишгийн дагуу радио төхөөрөмжүүдийг энэ тогтоолд хамруулж, хилээр оруулахдаа үндэсний болон олон улсын баталгаажуулалтын гэрчилгээ шаарддаг байх хэрэгтэй.
-Ч.Т: Одоо бол радио төхөөрөмж, мэдээлэл холбооны хэрэгслүүдэд сайн дурын баталгаажилт хийлгэж байгаа. Хүсвэл баталгаажуулна, хүсэхгүй бол үгүй гэсэн үг.
-Сүүлийн үед гарын алганд багтахаар жижиг дрон хүртэл бий болжээ. Үүнийг ашиглан тагнаж, чагнах үйл ажиллагаа явуулж байна. Ийм төхөөрөмж Долгион 0.01 ваттаас дээш байвал заавал тусгай зөвшөөрөл авах ёстой ороод ирвэл илрүүлэх боломж, нөхцөл манайд байна уу?
-З.А: ТЕГ-ын харъяа төрийн холбооныхон энэ талаар судалгаа явуулж, хяналт тавьж ажилладаг. Тагнах, чагнах зэвсэг гэж үздэг. Хэрэв манайд ямар нэг гомдол, хүсэлт ирвэл илрүүлж, зогсоох бүрэн эрх нь бидэнд бий.
-Радио давтамжийн хууль бус ажиллагааг илрүүлэх, хяналт тавих тоног төхөөрөмж манайд хангалттай байж чаддаг уу?
-З.А: Хангалттай биш. Яагаад гэвэл Монгол бол онцлогтой улс. Маш том газар нутагт цөөн хүн амьдарч байна. Энэ том нутагт үндэсний хэмжээнд хяналт тавих радио долгионы хяналтын систем байх ёстой. Гэвч Монголд энэ систем гүйцэд хөгжөөгүй. Гэхдээ Улаанбаатар хотын хэмжээнд бүрэн хяналт тавих системтэй болж чадсан. Харин улс орны хэмжээнд бол хангалтгүй.
-Ямар нэг станц суурилуулж байж хяналт тавина гэж ойлгож болох уу?
-З.А: Тэгэлгүй яахав. Нэг станц хамгийн ихдээ 10 км-ийн хамрах хүрээтэй. Тиймээс их олон станц суурилуулж байж бүхэлд нь хяналт тавина. Бид Улаанбаатар хотын хэмжээнд радио долгионы хяналтын системийн төсөл хэрэгжүүлсэн. Дараагийн ээлжинд баруун, зүүн бүс болон өмнөд, хойд хил дээрээ хяналтын системтэй байх нь чухал.
-Хяналтын системгүй бол ямар эрсдэл үүсэх вэ?
-З.А: Радио төхөөрөмжийн хэрэглээ асар хурдацтай өсөж байгаа өнөө үед наад зах нь радио давтамжийн хулгайн хэрэглээ өснө. Энэ нь хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй үйлчилгээ эрхлэгчдийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлж, ажиллах боломжгүй хүртэл болгодог. Бид өөрсдийн нөөц бололцоогоор бүх аймаг, сумдаа жил бүр тойрч, радио давтамжийн хулгайн хэрэглээний эсрэг тэмцэж байна. Энэ нь нийгмийн аюулгүй байдалтай холбоотой маш чухал асуудал юм.
Г.Баярсайхан