Зэвсэгт мөргөлдөөний үед эмэгтэйчүүд, сексийн хүчирхийлэлд өртөхийг зогсоож, сэрэмжлэх талаар улсууд иж бүрэн яаралтай арга хэмжээ авах ёстой гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Аюулгүйн Зөвлөлийн тусгай хуралдаан дээр мэдэгдлээ.
Нью-Йорк зориуд ирсэн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Кондолиа Райсын даргалсан хуралдаанаас гаргасан Аюулгүйн зөвлөлийн тогтоолд зэвсэгт мөргөлдөөн болон мөргөлдөөнөөс хойшхи үед сексийн хүчирхийллийн апиваа илрэлтэй тэмцэхийг улсуудад даалгажээ.
Энэ оны тавдугаар сард Их Британийн Засгийн газрын бус хүмүүнлэгийн байгууллага НҮБ-ын энхийг сахиулагчид хүүхэд хүчирхийлсэн баримтын тухай илтгэл оруулжээ.
Зэвсэгт мөргөлдөөний үеийн сексийн хүчирхийллийн асуудал олон улсын аюулгүй байдлын асуудал болсныг Райс мэдэгдээд, ийм гэмт хэргээс сэрэмжлэхийн тулд хамтарсан чармайлт тавихыг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалжээ.
П.Шагдар