gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     10
  • Зурхай
     5.17
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 10
Зурхай
 5.17
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Б.Эрдэнэбаяр нутгийнхаа дэвжээнээс хүрэл медаль хүртлээ

А.Эрхэмбаяр
Спорт
2023-06-24
2018
Twitter logo
А.Эрхэмбаяр
2018
Twitter logo
Спорт
2023-06-24
Б.Эрдэнэбаяр нутгийнхаа дэвжээнээс хүрэл медаль хүртлээ Гэрэл зургийг: Г.Өнөболд
  • Б.Эрдэнэбаяр Улаанбаатар их дуулгаас хүрэл медаль хүртлээ
  • Улаанбаатар их дуулгаас монголын шигшээ багийн гурав дахь медаль энэ байв
  • -81 кг жинд Г.Болор-Очир 5-р байр эзлэв

Жүдо бөхийн дэлхийн цуврал тэмцээн "Улаанбаатар 2023" их дуулгын хоёр дахь өдрийн медалийн барилдаанууд Мөсөн өргөөд боллоо.

Тэмцээний хоёр дахь өдөр Монголын шигшээ багийн 16 тамирчин зодоглосноос хоёр нь медалийн төлөө шалгаран үлдэв. Тодруулбал эрэгтэйчүүдийн -73 кг жинд Батзаяагийн Эрдэнэбаяр хүрэл медалийн төлөө Тажикистаны Бехрузи Хожазодаг яллаа. Тэрээр сүүлийн 30 секундэд вазари үнэлгээ авсан бөгөөд өрсөлдөгч нь босоогоо хөлд хүрч алдаа гаргаснаар тэмцээнээ дуусгалаа.

Тэрээр хэсгийн аваргын төлөө Оросын бөхөд ялагдсан ч дагахад Азербайжаны тамирчныг ялж хүрэл медалийн төлөө барилдах эрхтэй болсон юм.

  • Ё.Басхүү хоёр дахь удаа их дуулгад түрүүллээ
  • Б.Эрхэмбаяр Улаанбаатарын их дуулгаас хүрэл медаль хүртлээ
  • Улаанбаатарын их дуулгад Монголын 54 жүдоч зодоглоно

Б.Эрдэнэбаяр энэ оны Тбилисигийн их дуулгад түрүүлээд байсан бөгөөд ийнхүү их дуулгаас хоёр дахь медалиа авлаа.

-73 кг жинд барилдсан Л.Энхдөл, О.Уранбаяр, А.Өсөхжаргал нар тэмцээнээ эрт өндөрлүүлсэн. Тус жинд Японы Кэн Оёоши Оросын Данийл Лаврентев-ийг финалд илүүрхэж түрүүлсэн бол Аюуб Хажалиев хүрэл медаль хүртсэн юм.

Энэ өдөр эрэгтэйчүүдийн -81 кг жинд Гэрэлтуяагийн Болор-Очир хүрэл медалийн төлөө барилдсан ч Казахстаны тамирчинд ялагдсанаар 5-р байр эзэллээ. Тэрээр хэсгээ толгойлон хагас шигшээд шалгарсан Өмнөд Солонгосын тамирчинд ялагдсанаар хүрлийн төлөө барилдахаар болсон юм.

Ийнхүү Монголын шигшээ баг одоогоор 1 алт, 2 хүрэл медаль хүртэж гурван тамирчин 5, гурван тамирчин 7-р байр эзэлсэн амжилттай 44 орноос 4-т бичигдэж байна.

Финал

Гэрэл зурагчин Г.Өнөболдийн дуранд буусан их дуулгын хоёр дахь өдрийн торгон агшнууд:

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан