Энэтхэгийн хамгийн олон хүн амтай хоёр мужид сүүлийн өдрүүдэд хэт халалтын улмаас эмнэлгүүд өвчтөнүүдээр дүүрч, 170 орчим хүн нас барсан гэж албаны хүмүүс өнөөдөр мэдэгдэв.
Нас барсан иргэдийн ихэнх нь 60-аас дээш насныхан байжээ. Иймээс өндөр настай болон архаг хууч өвчтэй хүмүүсийг өдрийн цагаар гэртээ байхыг анхааруулжээ.
Энэтхэгийн хойд бүс нутагт зуны саруудад халалт ихтэй байдаг ч Энэтхэгийн цаг уурын албаны мэдээлснээр агаарын температур хэвийн хэмжээнээс тогтмол өндөр байсан бөгөөд сүүлийн өдрүүдэд Цельсийн 43.5 хэмд (Фаренгейтийн 110 хэм) хүрсэн байна. Энэтхэгт агаарын хэм хэвийн хэмжээнээс 4.5 хэмээс багагүй халсан, эсвэл 45 хэмээс дээш (Фаренгейтийн 113 хэм) халсан бол халууны долгион зарладаг байна.
Хойд нутгийн Уттар-Прадеш мужид сүүлийн хэд хоногт 119 хүн халуунаас үүдэлтэй өвчнөөр нас барсан бол хөрш зэргэлдээх Бихар мужид 47 хүн нас барсан тухай орон нутгийн мэдээ, эрүүл мэндийн албаныхан мэдээлэв.
Уттар Прадеш мужийн Баллиа дүүргийн хамгийн том эмнэлэг илүү өвчтөн хүлээн авах боломжгүй байна гэж мэдээлсэн бөгөөд зарим гэр бүлд хамаатан садныхаа цогцсыг гэртээ аваачихыг шаарджээ.
Эх сурвалж:AP