Америкийн кино продюсер Аликс Мадиган-Йоркин Монголын кино уран бүтээлчдийн төлөөлөлд өөрийн арга барил, туршлагаас хуваалцсан сургалтыг энэ сарын 8-11-ний өдрүүдэд зохион байгууллаа.
"American Film Showcase" хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулсан тус сургалтад 20 гаруй авьяаслаг монгол уран бүтээлчийг хамруулжээ. Аликс Мадиган 2010 онд "Өвлийн эрэл" киноны продюсероор ажиллаж, "Сандэнс" кино наадмын шүүгчдийн дээд шагналын эзэн болж байв. Уг кино Оскарын дөрвөн төрөлд нэр дэвшсэний дотор "Шилдэг дэлгэцийн бүтээл" төрөлд багтдаг. Тэрбээр Film Independent-ийн удирдах зөвлөлд багтахаас гадна AMPAS (Америкийн кино урлагийн академи)-ийн гишүүн. Сургалтынх үеэр бид түүнтэй кино салбар дахь туршлага, Монголын кино урлаг, цаашлаад Холливудын талаар ярилцах завшаан олдсон юм.
“БҮРГЭДЧИН ОХИН” КИНО ДЭЛХИЙД МОНГОЛЫН ТАЛААРХ НЭГ “ЦОНХЫГ НЭЭСЭН”
-Монголд ирсэн сэтгэгдлээр тань хоёулаа яриагаа эхэлье?
-Би онгоцны буудлаас шууд байгалийн цогцолборт газар үзэхээр явсан. Байгалийн төрөл бүрийн тогтоцтой, унаган газар нутагтай, үнэхээр гайхалтай орон байна гэх бодол Монголын талаар надад төрсөн анхны сэтгэгдэл минь байлаа. Гүнжийн сүм үзсэн, маш их таалагдсан. Би ирснээсээ хойш хоёр хоног зугаалж, хэсэг хугацаанд амарч амжлаа. Мөн би хоттой танилцах аялал хийхдээ Ганданд байдаг Жанрайсаг бурхныг харсан нь их сайхан санагдлаа.
-Таныг Монголын зуны дэлгэр цагт ирсэнд баяртай байна. Юуны өмнө та өөрийн туршлагаасаа Монголын кино уран бүтээлчидтэй хуваалцаж буйд талархаж байна. Таныг гурван өдрийн турш кино бүтээх, санхүүжүүлэх, борлуулах сургалт зохион байгуулж байгаа гэсэн. Энэхүү ажил нь хэрхэн үргэлжилж байна вэ?
-Энэ ажил маань үнэхээр сайхан үргэлжилж байна. Би АНУ-ын Төрийн департаментын санаачилга болох American Film Showcase хөтөлбөрийн хүрээнд ирсэн. Энэ төрлийн семинаруудад оролцохдоо орон орны уран бүтээлчидтэй санал бодлоо солилцох завшаан тохиодог нь сайхан. Гэхдээ энэ бол нэг нь зааж, нөгөө сурдаг зүгээр ч нэг семинар биш. Миний хувьд ажлын туршлага болж шинэлэг санаа олоход минь ч тус болдог мэт санагддаг.

Өөрөөр хэлбэл бие даасан киног хэрхэн бүтээх талаар сонирхолтой, шинэлэг арга барилтай болдог. Кино бүтээх амаргүй тул олон төрлийн санал, туршлагыг сонсож, түүнийгээ алсдаа төлөвлөх боломж гардаг нь сайхан. Бид семинарын үеэр кинонд өгүүлэх гэсэн санаагаа хэрхэн тодорхойлох, дараа нь түүнийгээ яаж зохиол болгох, уран бүтээлчид, жүжигчдээ хэрхэн нэгтгэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх, дараа нь санхүүжилт, маркетинг, борлуулалт зэргийн талаар ярилцдаг. Нэг үгээр энэ нь бие даасан киноны эхний санаанаас эхлээд эцсийн ажил хүртэлх буюу кино хэрхэн “төрдөг” талаарх сургалт юм.
-Та энд ирэхээсээ өмнө Монголын кино урлагийн талаарх мэдээлэл авсан байх гэж бодож байна. Та монгол кинонуудаас үзсэн үү?
-Тийм ээ, хэд хэдэн монгол кино үзэж байсан. Тэдгээрээс надад хамгийн их таалагдсан нь "Ингэн нулимс" /Weeping Camel, 2003 он/ ба тухайн үед АНУ-д хит болж байв.
- Энэ кино мөн Оскарт нэр дэвшсэн санагдаж байна. /2005 оны Оскарын шагналын шилдэг баримтат киноны төрөлд нэр дэвшиж байв. Сурв./
-Тийм ээ, тухайн үед маш их хит болсон. Удаах таалагдсан уран бүтээл бол "Шар нохойн там" /The Cave of the Yellow Dog. 2005 оны/ баримтат кино юм. Мөн “Бүргэдчин охин” /The Eagle Huntress 2016 он/ баримтат киног дурдаж болно.
Семинарт хамрагдаж буй Монголын уран бүтээлчид маань кино салбарын олон төрлийн, өөр өөр туршлагатай чадварлаг оролцогчид байгаа нь үнэхээр гайхалтай. Тэд Монголын соёл, үзэсгэлэнт газар нутаг, өвөрмөц түүх, уугуул ёс заншлыг харуулсан кино хийх маш их хүсэлт тэмүүлэлтэй байсан.
-Сүүлийн жилүүдэд бид /монголчууд/ кино урлагаа хөгжүүлэхийг маш их эрмэлзэж байна. Кино продюсер хүний хувьд бидэнд ямар боломж байгаа талаар та зөвлөгөө, санал бодлоо хуваалцаач.
-Дотоодын кино уран бүтээлчид киногоо бодитой болгоход тэдэнд тодорхой хэмжээний буцалтгүй тусламж, төрөөс дэмжлэг үзүүлэх нь тустай. Учир нь Монгол орон маш үзэсгэлэнтэй, төрөл бүрийн тогтоцтой гэх мэт давуу талтай тул энд зураглалын хувьд сайхан кино хийх бүрэн боломжтой.
Монголчуудын онцлогийг харуулсан, түүхэн зохиолтой кино хийвэл гайхалтай бүтээл болно.
Түүнчлэн Монголын түүх, соёл, цаг үеийн үйл явдал, монголчуудын талаарх онцгой сэдвүүдийг харуулсан уугуул түүхийн талаарх зохиолтой байвал үнэхээр гайхалтай бүтээл болно. Аливаа улсад кино уран бүтээлчдэдээ төрөөс олгох буцалтгүй тусламж, тоног төхөөрөмж, байж болохуйц зүйлээр дэмждэг. Монголын Кино урлагийн зөвлөл сайн ажиллаж байгаа ч зөвхөн гадаадын кино уран бүтээлчид энд ирж зураг авалт хийхэд нь урамшуулаад зогсохгүй дотоодын кино урлагаа дэмжих нь бас чухал. Тиймээс би Монголын гэх илүү олон сайхан кино үзэхийг хүсэж байна.
-Оскар зэрэг томоохон кино наадмуудыг харахад сүүлийн үед ази кино, ази уран бүтээлчид, жүжигчид илүү алдартай болж байна. Тэр ч утгаараа бидэнд боломж байгаа байх. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Маргаангүй тийм шүү. Хүмүүсийн төдийлөн сайн мэддэггүй тодорхой бүс нутгаас гаралтай, жинхэнэ бодит түүхийг кинонд өгүүлэх нь одоо маш их эрэлт хэрэгцээтэй байгаа. Монгол ардын аман зохиол, тодорхой ёс заншил, уламжлалыг олон хүн мэддэггүй байсан учраас л “Бүргэдчин охин” кино АНУ-д түгж, дэлхийд Монголын нэг “цонхыг нэсэн” нь гайхалтай.
Тиймээс олон нийтэд хүрэхүйц кино бүтээхийг дэмжих хэрэгтэй юм. Жишээлбэл, АНУ-ын театрын зах зээлд гадаадын кинонууд уналтад орсон. Өөрөөр хэлбэл үзэгчид гадаадын уран бүтээлүүдийг кинотеатруудад үзэх хүсэл багассан. Гэхдээ зөвхөн Netflix ч биш, бусад стриминг үйлчилгээгээр дамжуулан хит болж буй гадаад кино үзэх боломжтой байдаг нь үүнд нөлөөлдөг байх. Тэгэхээр монголчуудад бүтээлээ дэлхийн хэмжээнд харуулах сайхан боломж бий. Гэхдээ аливаа кино наадмуудад оролцохыг миний хувьд зөвлөмөөр санагддаг. Энэ нь уран бүтээлийг хамгийн анх олон нийтэд толилуулах боломж олгодог.
-Оскарт нэр дэвшсэн “Winter’s bone” кинонд хэрхэн ажилласан талаараа бидэнд сонирхуулаач.
-Тийм ээ, энэ кино маань Оскарын “Шилдэг дэлгэцийн бүтээл” төрөлд нэр дэвшсэн. Уг киног найруулагч Дебра Граник хэмээх үнэхээр чадварлаг уран бүтээлчтэй хамтран хийж байлаа. Мөн зохиолч Даниел Вудреллийн номноос сэдэвлэсэн. Үндсэндээ Дебра АНУ-ын Озарк хэмээх өвөрмөц бүс нутагт судалгаа хийхээр маш их цаг зарцуулж, тэндхийн нутгийн иргэдтэй танилцсан юм.
Энэ кино нийтийг хамарсан түүхийг өгүүлэхийн сацуу үнэхээр гайхалтай жинхэнэ мэдрэмжийг агуулсан бүтээл болсон. Сонирхолтой нь би энэ киноны нээлтийн наадмын үеэр альцгеймер буюу зөнөх өвчинтэй эхийгээ асарч буй монгол залуугийн тухай өгүүлсэн "Хүйн холбоо" киног үзэж байсан юм. Уг кинонд харуулсан Монголын соёл, уламжлал, ахуй, амьдралын хэв маяг миний сэтгэлийг ихэд хөдөлгөж байв.
Айлын отгон хүүхэд аав, ээжийгээ ачлах монгол ёс заншлыг би киноноос олж харсан.
Гэхдээ бид бүгд л өтөл насанд нь асарч халамжлах хэрэгтэй өндөр настай ээж аавтай учраас энэ түүх нийтлэг ч, миний сэтгэлийг хөдөлгөсөн нэг зүйл бол айлын отгон нь аав, ээжийгээ ачилж, асран халамжлах монгол ёс заншлыг олж харсан. Өмнө энэ талаар мэддэггүй байсан надад маш гайхалтай санагдаж байв.
Харамсалтай нь америкчууд бид бараг ингэдэггүй. Харин ч эсрэгээрээ, бид настнуудаа тэр бүр халамжилж чаддаггүй. Тийм болохоор кинонд үүнийг харуулсан нь сайхан санагдсан. Мөн тэр киноноос би Монголын соёл, тэр дундаа хөдөө тал нутгийн болон хотын амьдралын ялгаа, таван хошуу мал, ан амьтанд хэрхэн хандаж буй харилцааны талаар мэдэж авсан. Нэг үгээр үзэгч киноноос маш их зүйлийг мэдэж, ойлгож авах нь кино урлагийн гайхамшиг бөгөөд бүтээлээрээ түүх, соёл, амьдралын хэв маягийг төрөл бүрийн үндэстэнд харуулах боломжтой. Үүний адил “Winter’s bone” кино нь гэр бүлээ хадгалахыг хүссэн охины тухай өгүүлдэг ба энэ нь АНУ-д тийм ч олон хүн мэддэггүй нэгэн бүс нутагт өрнөсөн үйл явдлын тухай гардаг юм.
-Ингэхэд Женнифер Лоуренстай хамтран ажиллах ямар байсан бэ? Тэр дуртай жүжигчдийн минь нэг учир их сонирхолтой байна л даа. Ялангуяа хошин шогийн мэдрэмж өндөртэй санагддаг?
-Тийм шүү, тэр үнэхээр хөгжилтэй. Женнифер Лоуренс тухайн үед дөнгөж 19 настай байсан. 17 настай охины дүрийг бүтээсэн. Тэр жаахан байсан ч нүдэндээ гал цогтой, золбоотой, бүтээлч байдал нь ирээдүйд амжилттай жүжигчин болохыг төвөггүй илтгэж байж билээ. Өдгөө түүнийг кино урлагийн гайхалтай од болсныг харах үнэхээр сайхан санагддаг. Тэр маш гайхалтай жүжигчин.
-Та одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Сүүлд ажилласан “Dust” киноны нээлтийг бид аравдугаар сард хийхээр төлөвлөж байна. Энэ бол 1930-аад оны Оклахома мужид болсон томоохон шороон шуурганы тухай өгүүлдэг аймшгийн кино юм. Энэ кинонд жүжигчин Сара Полсон хоёр хүүхдээ хамгаалж буй ээжийн дүрд тоглосон. Зураг авалт багагүй сорилттой буюу визуал эффект ихтэй кино болсон нь миний хувьд ч шинэлэг байлаа.
-Цар тахлын үед Холливудын кино урлаг ямар байдалд байсан бэ?
-Ковидын үед кино салбар дэглэм болон шинжилгээний хувьд үнэхээр хатуу дүрэм журмын дор ажиллаж байлаа. Хэрэв эерэг тохиолдол гарвал үйл ажиллагаагаа түр хугацаанд шууд зогсоох гэх мэт арга хэмжээг авч байв. Энэ байдал үнэхээр урт хугацаанд үргэлжилсэн. Мөн зураг авалтын зардал үнэхээр үнэтэй тусаж байсан тул хэсэг хугацаанд хаах шаардлагатай болж байв.
Тиймээс алхам бүрд шинжилгээ өгөх, хорио цээрийн дэглэм гэх мэт зүйлс маш хэцүү байдалд оруулсан. Аз болоход энэ бүхэн ард хоцорсон ч кино бизнест үзүүлсэн бэрхшээл хэсэг хугацаанд үргэлжилсэн.
"КИНО САЛБАРТ ХИЙМЭЛ ОЮУН УХААНЫГ ХУУЛЬЧЛАХ ЦАГ БОЛСОН"
-Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухааны хөгжил нэмэгдэж байна. Жүжигчин Том Хэнкс хүртэл өөрийгөө нас барсан ч AI технологийн тусламжтайгаар кинонд тоглох боломжтой гэсэн байсан. Та энэ талаар юу гэж боддог вэ?
-Та энэ талаар асууж байгаа нь үнэхээр сонирхолтой байна. Манай бизнест зохиолч, найруулагч, жүжигчдийг хамгаалдаг эвлэлүүд байдаг. Яг одоо ч зохиолчдын ажил хаялт үргэлжилж байна. Энэ төрлийн эвлэлүүд уран бүтээлчдийн цалин хөлс, эрүүл мэнд, аюулгүй байдал зэргийг хамгаалдаг. Мөн зохиолчдоос гадна жүжигчид ч ажил хаях гэж байна. Зохиолчдын яриа хэлэлцээний гол зүйл бол өөрсдийн бүтээлийг ашиглах Америкийн кино хүрээлэнтэй /AFI-American Film Institute/ хамтрахад хяналт тавих явдал юм. Тэдний санааг зовоож байгаа зүйл нь жишээлбэл, кино студи зохиолын санаа гаргаж, түүнийгээ хиймэл оюун ухааны тусламжтайгаар, алдартай зохиолчоос ч илүү бичихэд хангалттай боловсронгуй байж чадахаар болоод байна.
Тиймээс зохиолчид үнэхээр санаа зовниж байна. Эсвэл эсрэгээрээ, хиймэл оюун ухаанаар санаагаа үүсгэж, дараа нь тэрхүү санаан дээр ажиллах зохиолч хөлсөлдөг ч байж болох юм. Тиймээс уран бүтээлчид өөрсдийн ажил амьдрал, бүтээлч байдал, авьяас чадвараа ямар нэг байдлаар хамгаалахыг үнэхээр хүсэж байна. Тэд ур чадвараа хөгжүүлж, сайжруулахын төлөө тасралтгүй олон ажил ажилласан, хөлсөө урсгасан. Тиймээс ирээдүйд ашиглалтын цар хүрээ нь өргөжих хиймэл оюун ухааныг бид одоо л хуульчлах хэрэгтэй гэж би бодож байна.
-Кино урлагийн салбарт эрэгтэй жүжигчид эмэгтэйчүүдээс илүү цалинждаг гэх мэдээлэл асуудал дагуулдаг. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?
-Та энэ талаар хөндөн асууж байгаа тань сайн хэрэг. Миний бодлоор энэ бүхэн жүжигчдийн хүлээн зөвшөөрөгдсөн үнэ цэнтэй холбоотой. Мөн цагаан арьст эрэгтэй жүжигчдийг хамгийн үнэ цэнтэй гэж үздэг. Энэ нь гадаад борлуулалтын хувьд төвөгтэй байдаг.
Би аливаа кино бүтээлд ажиллахдаа эрэгтэй, эмэгтэй жүжигчид, тэдний хамтран ажиллагсад үргэлж ижил түвшний цалинтай байхад анхаардаг. Энэ төрлийн ялгаатай байдлыг хэзээ ч бий болгодоггүй.
Хэрэв шинэ кино хийхээр мөнгө босгох гэж байгаа бол гол дүрийн жүжигчин олны танил, цагаан арьст эрэгтэй жүжигчин байвал санхүүжилт олоход илүү хялбар байдаг. Тиймээс бид үнэ цэнийн талаарх ойлголтоо өөрчлөх хүртэл тэд илүү их цалин авсаар л байх болов уу. Түүнтэй адил чадварлаг өнгөт арьст жүжигчин байгаа юу? Түүнтэй дүйхүйц үнэ цэнтэй эмэгтэй жүжигчид бий юу? Байгаа. Эмэгтэй болон өнгөт арьст жүжигчин гол дүрд нь тоглосон үнэхээр сайн бүтээл олон байдгийг бид өчнөөн харсан.
Гэхдээ үүнийг үнэхээр өөрчлөх шаардлагатай. Миний бодлоор эдгээр харьцангуй цалин урамшуулал маш тодорхой төрлийн жүжигчний үнэлэмжээс хамаардаг, шударга бус зүйл.
Би аливаа кино бүтээлд ажиллахдаа эрэгтэй, эмэгтэй жүжигчид, тэдний хамтран ажиллагсад үргэлж ижил түвшний цалинтай байхад анхаардаг. Энэ төрлийн ялгаатай байдлыг хэзээ ч бий болгодоггүй. Нэг кино зураг авалтын үеэр гол дүрийн эмэгтэй жүжигчин хамтран тоглож буй эрэгтэй жүжигчин нь өөрөөс нь арав дахин илүү цалин авч буйг мэдээд агентлагаа шүүхэд өгсөн тохиолдол гарсан. Харьцангуй олгож буй цалингийн талаар анх удаа олж мэдсэн тэрх эрэгтэй жүжигчин ч агентлагийг шүүхэд өгөхийг дэмжсэн. Тэгэхээр цалинг тэгш, хүртээмжтэй байлгахын тулд салбарын хэмжээнд, цогцоор нь шийдэх шаардлагатай.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа!