3х3 сагсан бөмбөгийн дэлхийн цуврал тэмцээний нэг, оны долоо дахь мастерс буюу "Lausanne 2023"-т оролцох эрхийн төлөөх тэмцээн Монголд болно.
Энэ сарын 16-17-д болох "Ulaanbaatar 2023" challenger-т дэлхийн 5 удаагийн аварга Дэян Маястрович болон дэлхийн аваргын MVP, дэлхийн чансааг тэргүүлэгч Страхина Стоячич тэргүүтэй Сербийн "Ub Huishan NE", Токио 2020 Олимпын наадмын аварга Латвийн "Riga" багууд оролцоно.
Тэмцээнд оролцох бусад багууд:
- Бельгийн "Antwerp TOPdesk"
- Хятадын "Futian"
- АНУ-ын "NY Harlem"
- Литвийн "Marijampole"
- Литвийн "Kaunas"
- Канадын "Toronto"
- Польшийн "Lublin"
Монголын тав, олон улсын 9 нийт 14 баг Үндэсний соёл амралтын хүрээлэнд хоёр хоног өрсөлдөх бөгөөд шилдэг хоёр баг нь наймдугаар сард Швейцарын Лозанн хотыг зорино.
Аваргууд 15 мянган ам.долларын шагналыг авах бол дэд байр 10 000, 3-р байр 6000, 4-р байр 5000 ам.долларыг өвөртөлнө.
Монгол багуудаас "Ulaanbaatar MMC Energy" баг мастерс ангиллын тэмцээнд түрүүлж байсан туршлагатай Сербийн Марко Дугоиягаар хүч зузаатган эхний тэмцээндээ оролцох аж. Багийн бүрэлдэхүүнд Даваасамбуугийн Дэлгэрням, Цогтын Отгонжаргал, Стив Сөр нар багтаж байна.
Бусад монгол багуудын бүрэлдэхүүн:
Sansar MMC Energy
- Ариунболдын Ананд
- Чулуунбаатарын Ихбаяр
- Насанбатын Мөнхчөдөр
- Онолбаатарын Энхбаатар
Amgalan MGL
- Чингисийн Тэмүүлэн
- Эрдэнэчимэгийн Энхтэмүүлэн
- Гансүхийн Билгүүн
- Ганцолмонгийн Болор-Эрдэнэ
Bayangol Broncos
- Батаагийн Тулуй
- Баттүвшинийн Билгүүн
- Даваадоржийн Мөнхтүвшин
- Отгонбаатарын Сэргэлэн
Otgontenger Brothers
- Батбаярын Энх-Амгалан
- Эрдэнэхуягийн Агваан
- Мөнхтөрийн Баасандорж
- Ууганбаярын Чингүүн