"Сав шимийн ертөнц" булангаараа усны шувуудын тухай мэдээллийг уншигчдадаа хүргэхээр Шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэн, Монголын шувуу судлалын нийгэмлэгийг зорилоо. Ингээд тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, шувуу судлаач Н.Цэвээнмядаг болон шувуу судлалын нийгэмлэгийн гишүүн П.Жаргалсайхан нартай хөөрөлдсөнөө хүргэе.
Эх нутагт минь урин, дулаан улирал хэдийнэ айлчилж, зүсэн зүйлийн ан амьтад, цэцэг, ногоо алагласан зуны өдрүүд үргэлжилж байна.
Дэлхий дээр 9000 зүйлийн шувууд байдаг гэнэ.
Харин манай улсад 57 зүйлийн усны шувуу бүртгэгдсэнээс хамгийн түрүүнд ангир шувуу газрын холоос зорин ирдэг аж. Гуравдугаар сарын эхэн үеэс манай орны гол мөрөнд ангирын сүрэг айлчилжээ. Мөн сарын сүүлээр галуу, нугас, хараалж, тогоруу зэрэг шувууд ирж, үүрээ засан төвхнөөд авч. Усны шувуудын нүүдэллэн ирэх хугацааны хувьд гурван янз байдаг гэнэ. Ангир гэх мэт шувуудын нүүдлийг хаврын хэмээн эрдэмтэн, судлаачид нэрлэдэг байна. Хаврын нүүдэл нь тавдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Монгол орныг зорьж нүүдэллэн ирэхээс гадна дайран өнгөрдөг усны шувууд ч нэлээд олон. Тухайлбал, гангар хун зэрэг шувууд нь нүүдэллэн ирж, үүрээ засч, өндөглөөд буцдаг байхад хошуу галуу зэрэг шувууд зуныг энд өнгөрөөх боловч өндөг гаргадаггүй юм байна. Түүнчлэн хэдхэн хоногийн хугацаанд дайраад өнгөрдөг зэрлэгшир нугас гэх мэт шувууд ч бий. Тохиолдлын байдлаар буюу санамсаргүйгээр дайраад өнгөрөх хэд хэдэн зүйлийн шувууд байдаг тухай мэргэжилтэн хэлсэн юм.
Усны шувууд ирэхдээ Номхон далай, Газар дундын тэнгисээр дайран урт удаан зам туулдаг.
Шувуудын дараагийн нүүдэл тав, зургадугаар сард болдог. Энэ нь усны шувууд буйраа сэлгэж буй хэрэг юм. Учир нь дээрх хугацаанд нүүдэллэн ирсэн ихэнх шувуудын үс нь гуужин унадаг бөгөөд алс хол нисэх чадвараа алддаг байна. Иймээс бөөнөөрөө сүрэглэн хүн цөөн очдог, нуугдахад тохиромжтой, зэгс шагшуурга бүхий нуур, гол цөөрөм бараадан нүүдэг аж.
Ус шүтэн амьдардаг шувууд ч дотроо янз бүр ажээ. Тэднийг усны, намгийн, эргийн гэж ангилна. Энэ нь тухайн шувууны амьдрах орчноор ангилсан хэрэг л дээ. Ус, намгийн шувууд нь нуур болон нуурын эргэн тойронд өтгөн өвс, бут, ургамлаар баялаг орчинд амьдарна. Тэд намаг, усанд автсан арлын эргийн хэсэгт өд, сөд болон бусад зүйлсээр үүр засан өндгөө гаргана.
Бидний сайн мэдэх тогоруу нь нуур голын адгийн өндөрлөг, хуурай хэсэгт үүрээ засдаг бол нугас, хараалай, хөгчүү зэрэг нь өтгөн, шигүү, голоос зайдуу зах газар, дов сондуул зэрэг хуурайвтар газар "гэрээ барьдаг" байна. Ихэвчлэн хуурай газарт дайралдах тогорууг усны шувуу мөн эсэхийг мэргэжилтнүүдээс лавлалаа. Манайд зургаан зүйлийн тогоруу байдаг байна. Тэд бүгд ус бараадан амьдардаг усны шувуу ч өвөгт тогоруу хэмээх нэг зүйл нь л хээр талд үүрээ засч, өндөглөдөг аж.
Харин усны шувуудын өөр нэг төрөл болох одой, түнжүүр зэрэг шувууд нь ширэнгэн ойд үүрээ засдаг.
Эдгээр жигүүртнүүдийн өндөглөх хугацаа нь зүйл бүрийн онцлогоос хамаарч харилцан адилгүй байдаг гэнэ. Ихэнх шувууд зургадугаар сард өндөглөж дуусдаг. Гэхдээ цаг уурын байдал болон орчны нөлөөнөөс болж дээрх хугацаанд өндөглөхгүй байх нь бий.
Шувуудын өндөглөх, дэгдээхэй болох, өд сөд нь ургаж гүйцээд нисэх зэрэг нь нэг сарын үечлэлтэй. Тухайлбал, долдугаар сард дэгдээхэй болж наймдугаар сарын эхэн үеэс нисч эхэлдэг байх жишээтэй.
Үүрээ засч, өндөглөөд зуны урин улирлыг өнгөрөөсөн шувууд дулаан орныг зорих үе нь наймдугаар сарын дундаас эхлэн аравдугаар сарын дунд хүртэл үргэлжилдэг байна.
Бид шувууд буцах хэмээн ярьдаг. Гэхдээ энэ нь зүй бус хэллэг аж. Учир нь шувууд, тэр тусмаа усны шувууд Монголын газар нутагт эхээс төрдөг учраас зөвхөн хүйтний улирлыг л өнгөрөөх гэж халуун орныг зорьдог. Шувууд ямагт эх нутагтаа ирдэг. Тиймээс эх нутагтаа ирэх, явах гэж ярих нь зүй хэмээн мэргэжилтнүүд хэллээ.
Жигүүртний нүүдэллэхийн тухайд гэвэл бидний сайн мэдэх турлиах, элээ гэх мэт шувууд бусдыг бодвол тийм ч хол нүүдэггүй. Эдгээр "хоёр зантай" шувуудын нүүх эсэх нь хоол, тэжээлээс нь л шалтгаалдаг аж. Тухайлбал, шавьжаар хооллодог турлиах шувуу гэхэд өвлийн улиралд эндээс идэш нь олддоггүй болохоор л тэр. Оготно хулгана ичих үеэр дорой далавчтай нисэгчид Төв Азийн тэсгим хүйтнээс дайжиж говь руу дэвдэг юм байна.
Тас шувуу нүүдэггүй атал өнгөрсөн жил Тайланд улсад оччихож гэсэн яриа олны дунд тархаж байсныг уншигч та санаж байгаа байх. Тэгвэл тас ч бас л хоол тэжээлийн боломжоос хамааран нүүдэллэн оддог. Ингэхдээ тэднээс харьцангуй залуу нь л явдаг гэнэ. Тэд ойрхон буюу Солонгос зэрэг улсыг зорьдог аж.
Зарим шувууд харзалдаг болон өндөр зэгс, шагшуургатай нууранд өвөлжих нь олонтаа. Эрдэмтэд нүүдэллэн ирсэн усны шувуудын 65 хувь нь манай орны нуур, мөрөн, голд өсөж, үрждэг бол зөвхөн үлдсэн 25 хувь нь өвөлждөг гэсэн судалгаа гаргажээ.
Хацар хайрч, цан татуулсан өвлийн хүйтнийг үл анзааран Хар ус, Тэрхийн цагаан нуурт гангар хун, шунгаач, зэрлэг нугас, бор галуу цөөн тоогоор өвөлждөг аж. Түүнчлэн Хар ус нуур, Завхан голын бэлчирт ч өвөлжих нь бий. Энэ нь "замын зардал"-гүйдээ бус нисэх чадваргүй болсноор тайлбарлагдах байх.
Т.Гэрэлмаа