Богдын хээр алаг
Монголын домогт ажнай, XX зууны манлай хурдан хүлэг Богдын хээр алаг 1899 онд соёолондоо даншигт түрүүлжээ. Улмаар 1902,1904,1906,1907,1908 онуудын даншигт тасархай хурдалж байжээ. Цувааны онуудыг хөөж үзвэл 1908 онд хээр алаг 14 настай түрүүлсэн байх бөгөөд түүнээс хойшхи даншгуудын цуваа байхгүйн улмаас энэхүү гайхамшигт хурдан хүлэг цаашид хэдэн нас хүртэл хэрхэн уралдсаныг тодорхойлох боломж маш бүдэг. Соёолонгоос хавчиг ба долоон насанд өнжөөд 14 насандаа данс нь байгаа даншгуудад дандаа түрүүлсэн, хурд хариагүйг бодоход цаашид тодорхой тоогоор түрүүлэх, айрагдах боломж баталгаатай харагдаж байна. Хээр алгийн түрүүлсэн жилүүдийн дунд цуваа байхгүй ч 1903, 1905 оны (1906,1907,1908 онуудад дараалан түрүүлсэн) даншгуудад түрүүлсэн гэж эргэлзээгүй бодвол энэ онцгой хүлэг даншигт лавтайяа найм түрүүлжээ. Ийм амжилт үзүүлэх хүлэг монгол наадмын түүхэнд цөөн.
Их сүргийн сартай хар (даншгийн түмний эх азарга)
1902 оны даншигт энэ азарга анх түрүүлжээ. Сэцэн хан аймгийн Далай бэйс Гомбосүрэн түрүү магнай азаргаа Богдод тэр наадмаар өргөжээ. 1904,19906 оны даншгуудад их сүргийн нэр дээр уралдаж түрүүлэн, 1907 онд аман хүзүүджээ. Эдгээр цуваанаас үзвэл сартай хар азарга гурав түрүүлж нэг аман хүзүүджээ. Түүний ид ирэн дээрээ хурдалж байсан 1903,1905 онуудын цуваа үлдээгүй. Тэр хоёр жилийн даншигт түрүүлсэн байх магадлалтай. Хэрэв тийм аваас Алдарт түмний эх Сартай хээр азарга даншигт тав түрүүлсэн болж байна.
Гэсэр гэлэнгийн хул
Их шанхай уулын (Өмнөговийн Цогтцэций сум) Ширээгийн усаар нутагтай Шинэнгийн Даш буюу Гэсэр гэлэнгийнх гэж олон адуутай баян айл нэгэн хурдан хул морьтой байжээ. Гэсэр гэлэн Да хүрээнд яаралтай очих хэргээр нэгэн удаа оройхон хул морио эмээллэн мордож, маргааш өглөө нь зорьсон газраа хүрсэн байжээ. Энэхүү жигүүртэй мэт хул морио нэгэн шилийн хулгайчид алджээ. Хул морь ширээгийн уснаас өөр ус уудаггүй байсан тул эзэн нь хул морио заавал гүйж ирнэ, тэгэхдээ усандаа ирнэ, их ангаж ирэх тул гэнэт ус уувал үхэх аюултайг бодолцон онгоцонд ус үлдээхгүй байхыг адуучиддаа зарлигджээ. Гэтэл нэгэн өглөө хурдан хул морь нь худгийн онгоцны дэргэд зогсож байна гэнэ. Очвол зогсоогоор үхсэн байж. Учрыг магадлавал түүгээр үдэш өнгөрсөн нэгэн бадарчин өөрөө ус ховоодож уугаад, онгоцонд хэдэн ховоо ус хийгээд явжээ. Холоос харангадаж гүйсэн хурдан хул ус уугаад үхсэн байжээ.
Готовын хонгор
Говь-Алтай аймгийн Дарви сумын наймдугаар багийн ард Ногооны Готовын хурдан хонгор 25 насандаа Дарви сумын наадамд 150 хүлэг уралдахад түрүүлсэн байна. 30 гаруй км-т ийм насандаа түрүүлсэн морь монгол хүлгийн түүхэнд байгаагүй гэж морь судлаачид ярьдаг.
Хүзүү борлог
Жаал Гомбын хүзүү борлог гэж онцгой хурдан морь Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд байсныг олон хүн мэднэ. Жаал Гомбын ах Аралай Чимэд гэж хурд сайн таньдаг өвгөн өөрийн нутгийн Лхамаас даага байхад нь худалдаж шүдлэнгээс нь уралдуулж дүү Гомбодоо бэлэглэжээ. Хүзүү борлог нутагтаа 25 удаа түрүүлж, нэг удаа гуравт ирж улсын наадамд нэудаа уралдахдаа хүүхдээ унагаагаад хоёрт ирснийг ухраагаад гуравт барьжээ. Түүнээс хойш уралдаагүй байна.
Лхүндэвийн Хонгор
Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн улсын алдарт уяач Ш.Лхүндэвийн хонгор морь нэг жил гурван том наадамд манлайлж эзэндээ гурван мотоциклийн бай авчирч байжээ.
Нийгмийн хонгор
Сүхбаатараймгийн Сүхбаатар сумын нэгдлийн адуун сүргээс 1970-аад оны дундуур тодорсон улаан хонгор морийг "Нийгмийн хонгор" гэнэ. Аймаг сумынхаа наадамд 20 удаа түрүүлсэн Хонгор морь хүзүүнийхээ орчим гүн эргүүлэггэй аж. Хонгор морь монхор хамартай, бүлтгэр нүдтэй, ширгээ ухархайтай, хайчин чихтэй, бөгтөр зоогтой, салтаа, самсаа уужим, үсэндээ эргүүлэг олонтой адуу. Хонгорын уяа сойлгыг тааруулах гэж нэг их явдал уддаггүй. Шөнө адуунд нь тавина. Өглөө эрт барьж уяна. Хааяа тарлана, хөлсөлнө. Ер нь нэг их албадахгүй. Зөнгөөр нь л уяна. Уяа сойлго орж, хурдны ир таараад ирэхээр хонгор морь жигтэйхэн өөр болж хувирна. Нүд нь хачин тунгалагшдагдаа. Нийгмийн хонгор"-ын уяач Дорж ийнхүү хуучилжээ.
Банзрагчийн ухаа
Төв аймгийн Баянцагаан сумын уяач Банзрагчийн сартай ухаа улсын наадамд гурав түрүүлж,тав айрагджээ. Энэ хүлэг улсын наадамд долоон жил ирж уралдаагүйбайна.Хэрвээ ирсэн бол хэдхэдтүрүүлж
айрагдах нь лавтай.
Мянгадын Чонон саарал
Мянгадынхошуу захирагчаар ажиллаж байсан Сант гүний хогшил хөрөнгө хураагдахад ижил сүргийнхээ хамт Ховдын 24 дүгээр морьт хороонд очоон Шовгор цэнхэр хэмээх хурдан хүлгийг цэрэгт алба хааж байсан Мянгадын Л.Чогсомжав Т.Гончигжав нар уяснаар аймгийн наадамд гурван удаа түрүүлжээ. Цагаан булгийн Лхамжав мэйрэнгийн бол согоо чихтэй, бүлтгэр бор нүдтэй, зэгзгэр бор хээр морь байжээ. Лхамжав мэйрэн охин Чимэдцэрэн гийнхээ даахь авахдаа бэлэглэсэн гэдэг. Мөн Мишигийн цагаан тавагт, Булангийн гурван цагаан гээд л аймгийн наадмын түрүүалгасалгүй авч байсан алдарт хүлгүүд бий.
Мянгад морьдоос хамгийн алдартай нь улс даяар дуурсагдсан чонон саарал морь байв. Энэ нь Шрөнгийн Готов түүнийхүү Дорж нарын унаган хүлэг бөгөөд арван настайдаа Мөрөнгийн баян Гомбоод зарагджээ. Үхэн үхэтлээ өмнөө морь оруулж үзээгүй энэ ажнайгийн молор эрдэнийн толгойг Мөрөнгийн Жамцын Чулуунбат хадгалж байна.
Шийтэрийн зээрд
Төв аймгийн уяач Шийтэрийн зээрд азарга улсын наадамд 10 шахам түрүү, айрагт давхиж засаг төрийн Зандан ширээ цолоор шагнуулжээ.
Элбэг хээр
Сэцэн ханы хардэл жанжин бэйс өвгөн ноён Пүрэвжавын "Номин цэнхэр" гэдэг азарганы үр төл "Элбэг хээр" хамгийн олон удаа түмэн эх болсон азарга. Элбэгхээр томоохон наадмуудад нийтдээ 17 удаа түрүүлжээ. Арынх нь морьд их удаж ирдэг байснаас түрүүлэхийг сохор хүн ч мэддэг байсан гэнэ. Мөн морин спорт клубын Солонго цавьдар халзан азарга улсын наадамд гурав түрүүлж дөрөв айрагджээ.
"Хулсан таяг" хочтой халиун алаг
Сайхан-Овоо сумын уугуул Норовын Цэнд орон нутгийн наадмын 20 гаруй түрүү айраг авсан хурдан халиун алаг морьтой байжээ. Морь уях эрдмийг нутгийн сайн адуучин уяач Б.Чимэд гэдэг хүнээс сурчээ. Харин халиун алаг морийг их насанд нийлэх жил буюу 1952 онд хадам эцэг Цэвээнпүрэв өмч тасалж өгөхдөө хүргэндээ, энэ их хурдан морь байгаа юм, надад давхиж өгөхгүй байна сайн уяарай гэж захижээ. Тэр жилээ халиун алгаа Цэнд бие даан уяж Майн баяр, бас гурван сумын наадамд түрүүлүүлжээ. Халиун алаг Сайхан-Овоо, Цогт, Чандмань, Дэлгэрхангай, Өвөрхангай, Цант, Баян-Өндөр, Эрдэнэдалайн наадмуудад удаа дараалан түрүүлж байжээ. Цант сумын наадамд гэхэд л хоёр түрүүлчихээд гурав дахь жилийн наадамд Цэнд халиун алгаа хөтлөөд очиход нь сумын морины комисс их насныхаа морьдын замыг хуучнаас нь хамаагүй их сунгажээ. Гэвч халиун алаг л түрүүлж.
Халиун алгийн гарал үүсэл гэвэл: Нутгийн нэг эмээ идшинд хэрэглэхээр Цэгээн зүсмийн шүдлэн байдсаа бариулах гэтэл уурга аваад хулжжээ. Энэ үөд Цэвээнпүрэв өөрийнхөө адуунаас эмгэнд идэшний адуу өгч, хулжсан байдсыг газраар нь олж авахаар тохирчээ. Энэ ёсоор байдсыг олж азаргандаа нийлүүлснээр дараа жил эр халиун алаг унага гарсан нь энэхүү "Хулсан таяг" хэмээх хочтой хурдан халиун алаг юм. Хулсан таягийн шинж байдал гэвэл: Жижигхэн биетэй, уяад ирэхээр цээж нь өндөрсөн босож, эмээл урагш гүйхгүй болдог байна. Арьс нь сунамтгай зөөлөн нимгэн, уяа ороод ирэхээрээ ааш зан нь том хүнд муудаж, харин хүүхдэд номхон, доогуур нь гүйж гарсан ч тайван байдаг байжээ. Сагаг сайхантай, зөв талын гуяндаа чойндон тамгатай, цээж түрсхийн зогсдог морь байв. Хөлс нь задгайрах тусам гялалзсан өнгөтэй болдог, туурай сайтай, цуцдаггүй, уралдахад гараанаас сугарч тэр чигээрээ барианд ордог. Энэ хурдан хүлгийг Бямбасүрэн, Ринчинханд гэдэг хүүхдүүд унаж байжээ. Тэр хурдыг унаж байсан И.Ринчинханд бол эдүгээ сэтгүүлч, орчуулагч, багш нэгэн.
Сэтгүүлч А.ДАВААСАМБУУ