Анх удаа жирэмсэлж байгаа ээжүүдэд бүх зүйл шинэлэг, сонирхолтой байдаг. Хүүхэд нь юу хийж байгаа, хэр том болсон, хөгжил нь бүрэн бүтэн үү гээд л гайхах, айх зэрэгцдэг. Энэ бүхэндээ хариулт авах гэж тэд томоохон эмнэлгүүдийг тойрон бүгсэн ЭХО оношилгооны эмнэлгийг зорьдгийг ээж, аав нар сайн мэдэх биз. Уг нь жирэмсэн эмэгтэйд нийт дөрвөн удаа хэв авиа оношилгоо хийнэ гэсэн салбарын сайдын тушаал бий.Гэхдээ бид тушаал зөрчиж байгаа тухай биш. Харин ЭХО-д замбараагүй олон удаа үзүүлэх нь зөв, эсэх талаар шинэхэн ээжүүдэд мэдлэг олгох зорилгоор энэ талаар судаллаа.
Дүрс авиан оношилгооны төхөөрөмжгүй эмнэлэг ховор болсон. Үүнээс гадна яг энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг хувийн эмнэлгүүд ч олноор нээгджээ.
Сүүлийн жилүүдэд тонусгүй эх байхаа больсон. Эх барих, эмэгтэйчүүдээр мэргэшсэн зарим эмч үүнийг Монгол орны газар зүйн онцлогтой холбон тайлбарлах нь ч бий.
Жирэмсэн эхийг хоёр удаа хэт авиагаар оношлоход хангалттай
Тонусаас болж амаржих хүртлээ Б6 аминдэм уух тохиолдол цөөнгүй болсон. Дээр дурдсан хувийн оношилгооны эмнэлгүүд ээжүүдийн тонусанд эм, аминдэм бичиж өгч, хөдөлгөөнөө тодорхой хэмжээгээр хорихыг зөвөлдөг. Үүний сацуу “14 хоногоос сарын дараа дахин ирж үзүүлээрэй” гэж захиад явуулдаг.
Найзууд маань анхныхаа хүүхдийг олоод удаагүй байсан юм. “ЭХО-д олон удаа харуулаагүй, хүүхдэд тухгүй байдаг гэсэн. Манайд ЭХО сүүлд хөгжсөн болохоор энэ талаар мэддэггүй юм шиг байна лээ” гэж билээ. Энэ үгийг тусгаж авч, дагаагүй ч марталгүй өдий хүрчээ. Саяхнаас энэ талаар судалтал тун ч сонирхолтой баримтууд оллоо.
Жирэмсний эхэн үед хэт авиан оношилгоо хийж, ургийн зүрхний цохилт, савнаас гадуурх жирэмслэлт зэргийг шалгадаг. Эрүүл мэндийн сайдын 2014 оны аравдугаар сард баталсан 338 дугаар тушаалд жирэмсэн эхэд ураг тээх явцад хийх үзлэг шинжилгээнүүдийн талаар заасан байдаг.
Үүний “Жирэмсэн эмэгтэйг хянах товлол” гэсэн хэсэгт “16 долоо хоногтойд шаардлагатай бол хэт авиан шинжилгээ хийнэ гэж заажээ. Харин 20, 32, 36 долоо хоногтойд хэт авиан шинжилгээ хийхээр тусгасан байна. Үүнээс үзвэл жирэмсний явцад гурав, шаардлагатай бол дөрвөн удаа хэт авиан шинжилгээ хийлгэх нь зүйтэй аж.
Гэтэл манайд хүүхдээ төрүүлэх хүртлээ сард 1-2, зарим нь бүр 3-4 удаа ЭХО-д үзүүлдэг ээжүүд олон байна. Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Б.Байгаль “Би сард 3-4 удаа ЭХО-д үзүүлдэг байсан. Тонустай болохоор дүүргийн хяналтын эмч аминдэм хэд хоног уучихаад хэт авиан шинжилгээ хийлгээд ир гэдэг байсан” хэмээлээ. Гэхдээ дүүргийн эрүүл мэндийн төвийн жирэмсний хяналтын эмч нар тэр бүр ЭХО-д ойр ойр үзүүлээд бай гэж зааж өгдөггүй. Зарим нэг нь тодорхой эмийн сан, эмнэлэг зааж өгдөг ч сонголт үргэлж бий.
Гаднын дүгнэлтүүдийг харвал, дийлэнх жирэмсэн эмэгтэйд хэт авиан шинжилгээг маш цөөн удаа, эсвэл зөвхөн сөрөг шинж тэмдэг илэрсэн нөхцөлд л хийх тухай заажээ. ЭХО нарийн заадаггүй. Түүнээс биш бичлэг хийж, ургийн зургаар цомог хийх гэж байсхийгээд үзүүлж болохгүй гэжээ.
Америкийн эх баригч, эмэгтэйчүүдийн эмч нарын конгресс болон Хүнсний бүтээгдэхүүн, эмийн агентлагаас ЭХО шинжилгээнээс үүдэлтэй сөрөг нөлөөг нотолсон баримт байхгүй тухай мэдээлсэн. Гэвч ирээдүйд үүний үр дагавар илрэх эрсдэлтэй тул эмчилгээний бус зориулалтаар энэ төрлийн шинжилгээ хийлгэхийг тэд дэмждэггүй. Хувийн компаниудын сурталчилгаанд итгэж, хэт авиан 3D, 4D оношилгоо хийлгэхгүй байхыг ч анхааруулдаг аж. “Хэрэв жирэмсний хяналтын эмч тань хоёроос олон удаа ийм шинжилгээ хийлгэхийг зөвлөвөл эрүүл мэндийн шалтаг, шаардлага байгаа эсэхийг лавлаж асуугаарай” гэж зөвлөснийг оллоо.
Америкт эрүүл жирэмсэн эхийг хоёр удаа л ЭХО-гоор үздэг байна. Харвардын их сургуулийн Эх барих, эмэгтэйчүүдийн багш, доктор Моника Мендиола “Хэт авиан 2D оношилгоо хамгийн аюулгүй нь байдаг. Гэхдээ бүх зүйлийн адил хэтрүүлэлгүй хэрэглэх хэрэгтэй. Эхний триместерт үзэж төрөх хугацааг, дараа нь 18 долоо хоногтойд үзэж хэвийн хөгжил, хүйсийг тодорхойлдог. Энэ хоёр шинжилгээ хэвийн, хэвлийн хэмжээ ургийн сартай нийцэж байвал хэт авиан шинжилгээ дахиж хийх шаардлагагүй. Жирэмсэн эх чихрийн шижинтэй, цусны даралттай ч юм уу ерөнхий эрүүл мэндийн асуудалтай тохиолдолд нэмэлт шинжилгээ хийж болно ” гэжээ.
Шаардлагагүй тохиолдолд төрөлтийг хурдасгах тариа хийдэг
ЭХО-г хоёроос дээш удаа хийлгэх ээжүүдийг өндөр эрсдэлтэй жирэмсний бүлэгт багтаан үздэг.
Хэт авиан оношилгоотой холбоотой бас нэг асуудал бол шаардлагагүй тохиолдолд кесарь, төрөлтийг хурдасгах тариа хийх юм. Нар гийж, салхи сэвэлзсэн бусдаасаа өөрцгүй нэг өглөө ЭХО-д үзүүлээд л “Хүүхэд нь томорсон, өнөөдөр төрөхгүй бол өөрөөрөө төрөх боломжгүй болох нь дээ” гэх үг сонсож, ойр тойрныхноо сандаргадаг явдал их. Р.Болортуяа “Намайг ЭХО-ны эмч үзээд “Хүүхэд чинь 3600 грамм болсон байна. Чи жижиг биетэй болохоор одоо төрөхгүй бол ийм том юм чинь цаг алдвал өөрөөрөө төрж чадахгүй болно шүү” гэсэн. Тэр өдрөө өдөөх тариа хийлгэж, зай завсаргүй өвдсөөр яаран төрүүлсэн хүүхэд минь 3200 грамм байсан. Эмчийн хэлснээс жижигхэн, төрөх хугацаа нь ч хараахан болоогүй, бас тарианаас болж маш их өвдсөн” хэмээв.
“Synergy” төвийн Заах аргазүйч багш Г.Ганчимэг “Хэт авиан оношилгоогоор хүүхдийн төрөх хугацаа болон жин, уртыг нарийн тогтоох боломжгүй. Хүүхэд уушги нь бүрэлдэж дуусмагц төрдөг. Харин жин, уртыг барагцаагаар хэмждэг” гэсэн юм. Зарим жирэмсэн эх мэдлэг дутмагаас байгалийн жамаар бус, сэдэлт хийлгэж, өөрийгөө ч зовоон, хүүхдээ ч яаруулдаг нь олон.
Уулзах гэж 10 сар хүлээж суугаа хайртай нэгнээ харахыг ээж бүр л хүснэ. Үүнийг ч хэт авиан оношилгооны төвөөр бизнес хийсэн хүмүүс андахгүй. Тэд ашиг орлогоо бодож эх, хүүхдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулж байгаа гэж хэлэхгүй. Гэвч бид “Усыг нь уувал ёсыг нь дага” гэдэг шиг бусдын техник технологийг хэрэглэхдээ заавар зөвлөгөө, стандартыг нь ч дагавал зүйтэйсэн. Тэгвэл анагаах ухаан, судалгаа шинжилгээ өндөр хөгжсөн орны мэргэжилтнүүд эрүүл жирэмсэн эхийг хоёр удаа хэт авиан оношилгоонд оруулбал зохилтой гэж үзэж байна.
ХЭТ АВИАН ОНОШИЛГООНЫ ЭМЧ ХҮНД НӨХЦӨЛД АЖИЛЛАДАГ
Чингэлтэй дүү ргийн Эрүүл мэндийн төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч С.Соёлмаагаас зарим зүйлийг тодрууллаа.
-Жирэмсэн эхийг манайд хэт авиан шинжилгээнд хэдэн удаа хамруулдаг вэ?
-Эрүүл мэндийн сайд асан Н.Удвалын 2014 онд гаргасан 338 дугаар тушаалын дагуу үзлэг, шинжилгээ хийдэг. Анагаах ухаан байнга хөгжиж байдаг учир өчигдөр баталсан зүйлийг өнөөдөр үгүйсгэх явдал бий. Тиймээс стандарт тогтооход асуудалтай. Ер нь бол ургийн хөгжлийг тогтоох үүднээс хэмжилт бол зайлшгүй хийдэг.
-Дүүргийн эмнэлгийн Эх барих, эмэгтэйчүүдийн ЭХО хэр ачаалалтай байдаг вэ? -Урьд нь цаг олддоггүй байсан, одоо харьцангуй хоосон байна. Цаг авчихаад мартчихдаг, амждаггүй явдал их. Бас хувийн оношилгооны эмнэлэгт үзүүлдэг болсон.
-Ойр, ойрхон хэт авиан оношилгоонд ор гээд байдаг шүү дээ. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
-Шинэ ээжүүдийн хүлээлт, догдлолд дөрөөлж, шаардлагагүй тохиолдолд үзлэг хийдэг явдал бий л дээ. Гэхдээ хэт авиан оношилгоог эрүүл мэндэд хортой гээд баталчихсан зүйл одоогоор алга. Харин үзлэг хийж байгаа эмч нь хортой нөхцөлд ажилладаг. Үүнийг гэхдээ Н.Удвал сайдын үед өөрчилж, хоргүй нөхцөл гэж тооцох болсон. Чимээ ихтэй, нарны гэрэлгүй, агааржуулалт муу өрөөнд олон цагаар ажиллах амаргүй шүү дээ.
УМАЙН ТОНУС САНАА ЗОВОХ ЗҮЙЛ БИШ
"Интермед" эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Х.Батнасангийн жирэмсэн үеийн тонусны тухай зөвлөгөөг хүргэж байна.
Дээр тайлбарласан эдгээр өвдөлт жирэмсэн үед илэрч болох шинж тул санаа зовох хэрэггүй. Хэвлийгээр өвдөж, хатуурсан болгон тонус биш. Үүнд эмчилгээ, байнгын хэвтрийн дэглэм барих шаардлагагүй.
Эхийн умай хэд хэдэн хүчтэй холбоосоор аарцгийн яснуудтай бэхлэгддэг. Ураг өсөж томрох явцад умай томорч, тэр хэмжээгээр тэлнэ. Энэ үед дээрх булчин, холбоосууд таталдаж, хэвлийн доод хэсэг, цавиар өвдөх, хатгуулах шинж тэмдэг илэрдэг. Цавины хоёр талаар хатгуулж өвдөх нь дугуй холбоосны өвдөлтийн гол шинж. Ихэнх эмэгтэй үүнийг өндгөвчөөр хатгуулж өвдлөө гэх нь бий.
Жирэмсний 20 долоо хоногоос хойш умай хатуурч чангарах шинж үе үе мэдрэгддэг ба үүнийг Брекстон-Хиксийн агшилт гэдэг. Энэхүү агшилт хэвийн жирэмсэн хүн бүрт мэдрэгддэг бөгөөд жигд бус, богино хугацаагаар үргэлжилнэ. Ингэхдээ ямар нэг өвдөлтгүй бөгөөд бага зэрэг тааламжгүй мэдрэмж төрж болно.
Жирэмсний хугацаа гүйцэх хэрээр агшилт улам нэмэгдэж, ойртдог. Зарим эхийн умдагны үеэр байнга өвдөх шинж ч илэрдэг. Жирэмсэн үеийн дааврын өөрчлөлтийн нөлөөгөөр умдагны үений зай бага зэрэг нэмэгдэж, улмаар өвдөлт мэдрэгдэх нь бий.
Хэвлийн доод хэсэг, аарцаг, цавиарх өвдөлтийг багасгахын тулд дараах аргуудыг хэрэглэж болно. Байрлалаа солих, нэг байрлалд удаан байхгүйг хичээх, өвдөлт өгөх үед хөлөө нугалан өвдгөө өөр лүүгээ татан суух. Мөн жирэмсэн үеийн зориулалтын сойлтын бүс хэрэглэх, түр амрах, шингэн зүйл хангалттай уух, бүлээн ваннд орох, тайвшруулах дасгал, иога хийх, өвдөлттэй хэсэгт бүлээн жин тавих арга бий. Ямар нэг эсрэг заалтгүй бол жирэмсний турш хөдөлгөөнтэй байх, эмчийн зөвлөснөөр өөрт тохирсон дасгалыг тогтмол хийвэл үр дүнтэй.
Цөөн тохиолдолд жирэмсэн үеийн хэвлийн өвдөлт өөр шалтгаантай байж болно. Үүнд, умайн гаднах жирэмслэлт, зулбахаар завдаж буй эсвэл зулбалт нэгэнт эхэлсэн, эхэс ховхролт, дутуу төрөхөөр завдах эсвэл дутуу төрөлт эхэлсэн, мөн хэвлийн бусад эрхтний эмгэг гэх мэт шалтгаан багтана. Хэрэв жирэмсэн эхийн хэвлийгээр хүчтэй өвдөж, жирэмсний хожуу хугацаанд ходоод аюулхай орчмоор өвдвөл эмчид яаралтай хандах хэрэгтэй. Түүнчлэн нэг цагт 3-4, түүнээс дээш удаа базлах, цусархаг ялгадас, цус, усархаг ялгадас гарах, хэвлийн өвдөлт баруун мөр, хүзүү рүү дамжиж өвдөхийг тоолгүй өнгөрч болохгүй.
Г.Сайнзаяа