Монгопын рок поп урлагийн ертөнцөд хийсэн бүтээлээрээ нэр төрөө тамгалсан уран бүтээлчдийн дунд эмэгтэйчүүд хуруу дарам цөөн. Урлагийн ертөнцөд урд өмнө байгаагүй задгай имижтэй, богино банзал, урт хумс, "Би таалагдсан хүнтэйгээ хаа ч сексдэнэ" гэх цочир яриагаар нэрд гарсан дуучин Т.Ариунааг бишрэгсэд олон. Чадварлаг сайн уран бүтээлч, сайхан бүсгүй гэж түүнд ам сайтай байдаг. Тэрбээр бусдын санааг ашиглаж клипээ өртөг хямдхан хийлгэж дөнгөдөг гэх яриа үнэний ортой. Түүний анхны тэсрэлт гэж болох "Эрос №1" тоглолтын үеэр нэгэн асуудал үүсчээ. Тухайн үед фонограмм тавих асуудал байгаагүй зөвхөн амьдаараа дуулдаг үе. Сэтгэл нь хөөрсөн "шинэков" үзэгчдийн хүсэлтээр нэг дуугаа хэд дахиж дуулсаар маргааш нь хоолой нь таг болсон байна. Орой тоглолттой, гэтэл хоолой нь дуулах битгий хэл юм ярих ч боломжгүй болтлоо сөөчихөж. Тэгээд 3-р эмнэлгийг зорьж тэндхийн чих, хамар хоолойн гайгүй гэх эмчийг барьж авчээ. Тоглолт эхлэх хүртэл хоолойг нь янз бүрээр эмчилж, эм тан хэрэглэсээр 2 цагийн дараа гэхэд зүгээр болгож өгсөн байна. Ариунаа баярласан талархсанаа илэрхийлээд дараа ирнэ гээд яваад өгч. Жирийн хүн эмнэлгийн тусламж авсан бол тодорхой хэмжээнд төлбөр ялбраа барагдуулдаг. Тухайн үед олон нийтэд гайгүй танигдаж эхэлж байсан уран бүтээлчээс эмнэлгийнхэн төлбөр аваагүй байна. Харин дараа уулзахдаа эмчид юу өгч, яаж талархах бол гэдгийг л сонирхож байжээ. "Эрос №1" тоглолт тун амжилттай болж өндөрлөжээ.
Ариунаа хэд хоногийн дараа 3-р эмнэлэг дээр очжээ. Нөгөө эмчээ тэнгэрт тултал магтаж хувийн эмчээрээ авъя гэж хүртэл ам гарч. Гэвч тийм явдал болоогүй байна. Хувийн эмчээрээ авах мь бүү хэл, ганц тоглолтын урилга ч ирүүлэлгүй тэр чигтээ сураг тасарчээ. Эрхэм гавьяатын нэг зан нь энэ гэж хүмүүс шивэр авир хийлцдэг, Хэрэгтэй үедээ хүнийг ашиглагчихаад дараа нь эргэж ч хардаггүйд нь болоод түүнтэй хамтрах хүсэлтэй хүмүүс ч ховор гэлццэг. “Би бие давхар биш" гэж хэд хэдэн удаа зарласаны үнэн байдал одоо илэрч байна. Сонгуулийн сурталчилгаанд зориулж МАХН-аас бүтээсэн "Өлгий шиг эх орон" дууны клипэн дээр Ариунаа бие давхар нь илэрхий харагдаж байсан. Нөхрийнх нь шүүх, цагдаагийн хэрэг бүрэн шийдэгдээгүй учир ойрд тэрбээр нэлээд бухимдалтай байгаа. Өөрөө шүүх цагдаагаар эргэлдэж болох бүх арга чаргаа сүвэгчилж буй ч тэрбээр үүнийгээ үгүйсгэсээр байгаа. Өөрт нь тус дэм болсон, шинэ санаа гаргаж өгсөн хувь хүн, байгууллагыг нэг л удаа ашиглаад хаядаг нь түүний бас нэг имиж гэдэг нь эртний явдлаас харагдаж байна. Түүний фэнүүд "Ариунаа хүн чанартай л бол чадварлаг хүүхэн" гэж жиг жуг хийлцдэг аж.