Мобиком Корпорацын тогтвортой хөгжлийн үйл ажиллагаа, нийгмийн сайн сайхны төлөөх төслүүдээ танилцуулах “GO’ALL - ХАМТДАА БҮТЭЭХ ИРЭЭДҮЙ’’ өдөрлөгийг өнгөрсөн Бямба гаригт Монголын уран зургийн галерейд зохион байгуулав.
Энэ өдөрлөгт олон улсын болон төрийн байгууллагын төлөөллүүд, хувийн хэвшлийн зочид төлөөлөгчдөөс гадна гэр бүл, анги хамт олон, найз нөхөдтэйгөө ирсэн хүмүүсийн тоо 5'000 давсан юм.
Мобиком Корпорац нь НҮБ-ын "Тогтвортой хөгжлийн 17 зорилго"-д нэгдэж, өдөр тутмын үйл ажиллагаа, урт хугацааны төлөвлөгөөгөө тус зорилгуудтай нийцүүлэн ажилладаг байна.
Хэрэгжүүлсэн төслүүдээс дурдвал:
- Хүүхэд багачуудад эрүүл аюулгүй орчинд амьдрах, суралцах боломжийг бүрдүүлэхээр 2006 онд “Үдийн цай” жишиг хөтөлбөр
- 2014 онд “Хүүхдийн тусламжийн утас 108” болон сумдын сургуулийн ариун цэвэр эрүүл ахуйн байгууламжийн WASH
- 2019 онд “Хүүхэд бүрд цэвэр ус” төслийг, боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг хангах зорилгоор 2021 оноос Smart Education төслийг санаачлан хэрэгжүүлсэн юм.
Эдгээр төсөл нийгэмдээ томоохон үр нөлөө үзүүлсэн тул “Үдийн цай” болон “WASH” төслийг Монгол Улсын Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлжээ.

Тус өдөрлөгөөр Мобиком Корпорац томоохон төслүүдээ олон нийтэд нээлттэй танилцуулсан юм. Мөн гэр бүл, залуучуудад зориулан
- Хандлагаар анагаахуй
- “Сэргэн мандалтын үеийн урлаг” лекц
- Хүүхдүүдэд зориулан Creative Bamboo театрын “Үлгэрийн цаг”
- Да Винчи үзэсгэлэнг өдөрлөгийг зорин ирсэн үзэгчдэд үнэ төлбөргүй үзүүлэн сонирхолтой энтертайнмент хөтөлбөрүүдийг толилуулсан юм.
Тус өдөрлөгт ирсэн зочдын сэтгэгдлийг тодруулахад:
Ц.Ганзориг "Өнөөдөр энд ирсэндээ маш баяртай байна. Төслүүдтэй танилцахад хүүхдийн дотуур байранд ариун цэврийн өрөө тохижуулсан нь сайхан санагдлаа. Энэ зөвхөн Мобиком Корпорацын үүрэг биш улсын хариуцах асуудал шүү дээ. Мөн "Хүүхэд бүрд цэвэр ус" төсөл нь таалагдлаа. Өдөрлөгт хүүхдүүдтэйгээ хамт ирсэн. Маш сонирхолтой хөтөлбөрүүдтэй байна. Мөн Да Винчи үзэсгэлэнг тайлбартайгаар үзсэн нь хүүхэд, залуусын боловсрол, соён гэгээрэх үйлсэд хувь нэмэр оруулж буй явдал юм” гэв.
Б.Хулан “Өнөөдөр Мобикомын түүх, замналтай танилцаж хүүхдэд чиглэсэн олон төсөл хэрэгжүүлдэг гэдгийг мэдлээ. Эдгээр төслийг Мобикомоос санаачилсныг мэддэггүй байсан. Би орон нутагт сурч байгаад хотод шилжиж ирсэн. Тухайн үед гэр хорооллын сургуульд сурдаг байхад ариун цэврийн өрөөний тохижилт, усны хангамж дутагдалтай байсан. Энэ бүгдийг шийдсэн хөтөлбөрүүд нь сайхан санагдлаа. Мөн ковидын үед хэрэгжүүлсэн хөтөлбөрөөр бага насны хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгасан үзүүлэлт байсан нь маш чухал байв. Уг өдөрлөгөөр хүмүүст төслөө танилцуулахаас гадна өөр үйл ажиллагаа явуулж байгаа нь сонирхолтой байна. Жишээ нь сэргэн мандалтын үеийн тухай лекц нь залуучуудад дутагдаж байгаа асуудал шүү дээ. Мобикомчууддаа танин мэдэхүйн ач холбогдолтой мэдлэг олгосонд баярлалаа” гэлээ.
Мобиком Корпорацын гүйцэтгэх захирал Кожи Курушима “Мобиком нь харилцаа холбооны чиглэлээр хэрэглэгч болон бизнесийн байгууллагуудад үйлчилгээ үзүүлдэг байсан. Одоогоор хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлагыг хангахаас гадна тогтвортой хөгжлийн бодлогод анхаарч ажилладаг. Учир нь Монгол Улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж байна. Үүнийг дагаад манай корпорац нийгэмд өөрсдийн хийж чадах бүхнээ хийсээр ирсэн. Өнөөдрийн арга хэмжээгээр дамжуулж ганц байгууллага биш иргэн бүр нэгдэж ажиллавал сайхан ирээдүйг бүтээж чадна гэдгийг харуулах зорилготой. Мөн цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусгай үйлчилгээ үзүүлэхэд анхаарч ажиллана” гэлээ.

Мобиком нь инновац болон дэд бүтцийг хөгжүүлэх, тэгш бус байдлыг бууруулах, чанартай боловсролыг дэмжих зорилгыг нийгмийн хариуцлагын үндсэн чиглэлээ болгодог аж.
Go’all өдөрлөгийн хөтөлбөрүүдийг дохионы хэлмэрч орчуулсан юм. Мобиком Корпораци нь үйлчилгээгээ илүү хүртээмжтэй болгохын тулд энэ онд виртуал дохионы хэлмэрчийн үйлчилгээг нэвтрүүлэхээр Hand pro компанитай хамтын ажиллагаагаа эхлүүлжээ. Мөн Мобинет ХХК нь сонсголын бэрхшээлтэй хүмүүст зориулан AI технологи бүхий дохионы хэлний орчуулгын EQ4ALL апликейшныг Монгол улсдаа нэвтрүүлэхээр ажиллаж байгаа аж.