Өнгөрөгч амралтын өдрүүдэд нийслэлд 22 м/с хүрч салхиллаа. Зарим газраар 24 м/секундэд ч хүрчээ. Мөн Алтайн өвөр говь болон говь талын нутаг, Орхон Сэлэнгийн сав газраар өдөртөө 30-37 хэм, бусад нутгаар 22-29 хэм хүрч халсан байна.
Шөнөдөө сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл Хэнтийн уулархаг нутгаар хоёр хэм дулаанаас гурван хэм хүйтэрч хөрсөн дээр цочир хүйтэрчээ. Ирэх долоо хоногт цаг агаар ямар байх талаар Ус цаг уур, орчны шинжилгээний цаг уурч С.Батбаяраас тодрууллаа.
-Өнгөрсөн долоо хоногт халалтын улмаас салхины хүч нэлээд ширүүсч говь, талын нутгаар секундэд 20-24 м/с хүрч шороон шуурга шуурлаа. Завхан аймгийн Дөрвөлжин, Увс аймгийн Завхан, Өмнөговь аймгийн Сайхан, Ханбогд сумдад 24 м/с хүрсэн. Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар, Булган, Өвөрхангай, Дархан, Төв, Улаанбаатар хотын зарим газраар бага хэмжээний бороо орсон байна. Борооны өмнө салхи секундэд 22 м/с хүрсэн нь тэмдэглэгдсэн байна. Энэ сарын 16-ны өдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг бороо орж өдөртөө говь талын нутгаар халалтын улмаас секундэд 16 метр секунд хүчтэй шороон шуургатай байх юм. Төвийн аймгуудыи зарим газраар дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай түр зуурын бороо орно. Борооны өмнө салхи ширүүсч шороон шуурга шуурна. Ирэх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв байдлаар ихэнх нутгаар дуу цахилгаантай бороотой байх төлөв ажиглагдлаа. Салхи борооны өмнө түр зуур ширүүсч шороон шуурга шуурна. 17-нд нутгийн зүүн хагаст, бусад хугацаанд ихэнх нутгаар сэрүүвтэр байх юм байна. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6, өдөртөө 13-18, говь, талын нутгаар шөнөдөө 7-12, өдөртөө 19-24, бусад нутгаар шөнөдөө 4-9, өдөртөө 16-21 хэм дулаан байна.
Н.Алтанцэцэг