Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэлийн осол манай улсад нэлээдгүй гарах болсон. Үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа аж ахуй нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах нь чухал. Аль ч байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай ярьдаг ч ачир дээрээ энэ нь биелэгдэхгүй байх нь элбэг.
Эрчим хүч, геологи, уул уурхайн салбарт ажиллагсдаас 4132 хүн, Барилга, зам тээвэр, холбооноос 731 хүн хөнгөн ба хүнсний үйлдвэрт ажиллагсдаас 284 хүн хөдөлмөрийн чадвар алдсан байгаа нь нийт хөдөлмөрийн чадвар алдсан хүмүүсийн 96,8 хувийг эзэлж байна. Үүнээс11-15 жил ажилласан 31-40,41-50 насны эрэгтэй хүмүүс зонхилж хөдөлмөрийн чадвараа алдаж тахир дутуу болсон үзүүлэлт гарч байгаа нь харуусалтай. Үүнээс гадна мэргэжлээс шалтгаалсан өвчлөл өндөр байна. Уушиг тоосжих өвчнөөр 3379 хүн буюу 63,6 хувь, мэргэжлийн мэдрэлийн систем ба мэдрэхүйн эрхтний өвчнөөр 908 хүн, хурц хордлогоор 390 хүн буюу 7,3 хувь , цус ба цус бүтээх эрхтний өвчнөөр 178 хүн буюу 3,4 хувь, яс булчингийн системийн ба холбоос эдийн өвчнөөр 178 хүн буюу 3,4 хувь тус тус өвчилсөн байна. Энэ нь харьцангуй өндөр үзүүлэлт гэсэн үг. Хамгийн харамсалтай нь мэргэжлээс шалтгаалсан өвчнөөр 58 хүн нас барсан байна. Эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэр, барилгын материалын болон хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийн ажлын байранд тоосжилт, шуугиан, доргионы түвшин, бичил цагуурын үзүүлэлтүүд нь эрүүл ахуйн зөвшөөрөгдөх хэмжээний норм, дүрмийн шаардлагыг хангахгүй үзүүлэлтүүдийг ихээр гаргадаг.Харин хөдөлмөрийн нөхцлөөс шалтгаалан ажиллагсадын бие махбод, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, ердийн болон ажил, мэргэжлээс шалтгаалах өвчлөл үүсгэх нэг гол шалтгаан болсоор байгаа аж.
Үйлдвэрлэлийн осол дан ганц Нийслэлийн хэмжээнд гарах бус хөдөө орон нутагт их тохиолддог. Хамгийн сүүлийн үеийн тоо баримтаар Орхон аймагт 24, Дархан-уул аймагт 14, Дорнод, Сэлэнгэ, Төв аймгуудад тус 12, Хөвсгөл, Хэнтий аймагт 8-7 ослын тоо бүртгэгдсэн байна. Бусад аймгуудад 2-6 осол бүртгэгджээ. Үйлдвэрлэлийн ослыг салбараар нь авч үзвэл эрчим хүч 72.2 хувь, барилга 62.1 хувь, уул уурхай 38.1 хувь, зам тээвэр 36.1 хувь, хөдөө аж ахуйд 31.9 хувь ,эрүүл мэнд 28.8 хувь, боловсрол 20.6 хувьтай байна. Сүүлийн хэдэн сар үйлдвэрлэлээс үүдэлтэй ослууд гарсан.Тухайлбал энэ сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 25-дугаар эмийн сангийн хажууд байрлах барилга дээрээс хүн унаж амь насаа алдсан эмгэнэлт хэрэг гарсан. Гэтэл "UB TOWN" цогцолборын барилгын ажлыг гүйцэтгэж байсан ажилчид өндөр хүчдэлийн 380 вольтод цохиулж амиа алдсан гээд дурьдаад байвал чих халуу оргим баримтууд дэлгэгдэж байна.
А.Лхагва