Олон нийтийн газарт үсээ далдлаагүй хоёр эмэгтэйн толгой дээр үл таних эрэгтэй тараг асгаж байгаа бичлэг цахим сүлжээнд тархсан. Уг явдлын дараа Ираны шүүхээс хоёр эмэгтэйг олон нийтийн газар үсээ далдлаагүй нь хууль зөрчсөн хэмээн баривчилсан байна.
Түүнчлэн олон нийтийн амар тайван байдлыг алдагдуулсан гэж үл таних эрэгтэйг мөн баривчилсан гэв. Ираны уламжлалт толгойн ороолт буюу хижаб өмсөхийг эсэргүүцсэн жагсаал тус улсад үргэлжилж байна.
22 настай Махса Амини хэмээх охины үхлийн дараа 2022 оны есдүгээр сард эхэлсэн жагсаал Ираны олон хотод тархсан бөгөөд тус улсын засгийн газраас арванхоёрдугаар сард дөрвөн жагсагчийг цаазалсан билээ.
Эх сурвалж: BBC