gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.16
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.16
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гэр хороолол орчмын хөрсний 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ

Л.Амарцэцэг
Нийгэм
2023-03-09
137
Twitter logo

“Хөрсний бохирдол бууруулах, ариун цэврийн байгууламжийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ” хурал өнөөдөр болов.

Тус хуралд Био- ариун цэврийн байгууламжийг дэмжигч бизнес эрхлэгч, төр, төрийн бус байгууллагуудын 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд 173,463 өрхийн 133,194 нүхэн жорлон тоологджээ. 2022 оны байдлаар гэр хорооллын өрхүүдэд 9000 гаруй эко жорлон суурилуулсан байна. Эко жорлонг суурилуулснаар хөрс, орчны бохирдол, халдварт өвчнийг бууруулах ач холбогдолтой. Мөн хөрсний нянгийн бохирдлын судалгаа хийх үед 76 цэгээс хөрсний дээж авч шинжилгээ хийжээ. Түүнээс нийт дээжийн 88 хувьд нян, хөгц мөөгөнцөр илэрсэн бол гэр хороолол орчмын 93 хувьд нян, хөгц, мөөгөнцөр илэрчээ.

Манай улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан билээ. Уг зорилтын хүрээнд гэр хороолол, аялал жуулчлалын бүсэд “Эко жорлон” төслийг хэрэгжүүлэх юм байна.

Түүнчлэн төслийн хүрээнд ариун цэврийн байгууламжийг хэрэгжүүлэгч байгууллагуудад

  • Орон нутагт био ариун цэврийн байгууламжийг барих үед шууд газар олгох
  • Ногоон зээлийн санхүүжилтээр дэмжих
  • Аялал жуулчлалыг дэмжих хөнгөлөлттэй 55 тэрбумын зээлд хамааруулах
  • Аялал жуулчлалын тухай хуульд боловсон ариун цэврийн байгууламжийг байгуулсан тохиолдолд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас суутгах хэлбэрээр хөрөнгө оруулалтыг буцаан олгох юм.

Нийслэлд гэр хорооллын нүхэн жорлон, муу усны нүхтэй холбоотой нянгийн бохирдол их байдаг бол орон нутагт уул, уурхай, хог хаягдлаас үүдэн хөрсний бохирдол үүсдэг байна. Гэр хорооллын 200 мянга гаруй өрх энгийн нүхэн жорлон ашиглаж байна. Иймд хөрсний 88 хувийг бохирдуулаад байгаа юм.

ХҮН АМ ИХЭЭР ТӨВЛӨРСӨН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГА ОРЧМЫН ХӨРСНӨӨС ДЭЭЖ АВАХАД ШИВТРИЙН БОХИРДОЛ ИХ ГАРСАН

Байгаль орчин аялал жуулчлалын сайд Б.Бат- Эрдэнэ “Welcome to Mongolia аяны хүрээнд Аялал жуулчлалын үндэсний хороо салбар бүрд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Түүний хүрээнд  Байгаль, орчин аялал жуулчлалын яам бэлтгэл ажил хангах үүднээс ариун цэврийн байгууламжийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. 2022 онд Монгол Улсад ирсэн 290 мянга гаруй жуулчдаас санал асуулга явуулахад жорлонгийн асуудал дээр сэтгэл ханамжгүй байна гэх үр дүн гарсан байдаг. Иймээс ариун цэврийн байгууламжийг боловсон болгох нэн шаардлагатай. Төрөөс ариун цэврийн байгууламж дээр ажилладаг хувийн хэвшил, аж ахуйн байгууллагуудыг дэмжин олон арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Хүн ам ихээр төвлөрсөн үйлчилгээний байгууллага орчмын хөрснөөс дээж авахад шивтрийн бохирдол их гарсан. Агаарын бохирдол их байна гэдэг шиг хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрчээ. Цаашид энэхүү төсөл зогсолтгүй хэрэгжээд явна” гэв.

Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газрын дарга Б.Буяннэмэх “2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Гаднын жуулчин, дотоодын жуулчин ялгаагүй Монгол Улсаар аялахад нийтийн бие засах газар асуудалтай байдаг. Өнөөдрийн хурлаар био ариун цэврийн байгууламжийг нэвтрүүлдэг аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Эко Жорлон төслийн хүрээнд гэр хорооллын нүхэн жорлонгийн дүүрээд булсан талбайд газрын хөрсний хэв шинжид зохицсон мод бутыг тариална

Байгаль орчин аялал жуулчлал, Зам тээврийн хөгжлийн яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай гэрээ байгуулсан. Жуулчид ихээр ирэх улирал болж байгаатай холбогдуулан нүхэн жорлонг яаралтай солих шаардлага тавин албан даалгавар өгөөд байна. Мөн Эко Жорлон төслийн хүрээнд гэр хорооллын нүхэн жорлонгийн дүүрээд булсан талбайд тухайн газрын хөрсний хэв шинжид зохицсон мод бутыг тариална" гэв.

Мөн аялал жуулчлалын баазууд боловсон ариун цэврийн байгууламжтай болох шаардлагыг журамд тусгажээ. Хэрвээ шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд, ажиллуулахгүй байхаар энэ оны дөрөвдүгээр сард шийдвэрлэж тус сардаа хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах юм. Мөн тусгай хамгаалалттай газар нутагт байгаа баазуудын газар ашиглах эрхийг цуцлах юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан