Япон Улсын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх JENESYS хөтөлбөрийн хоёрдугаар ээлжийн 50 оролцогч өнөөдөр үдэлтийн уулзалт хийж, мэдээлэл сонслоо.
Энэ хөтөлбөр нь хоёр улсын харилцааны ирээдүйг залгамжлах залуусыг Япон орны соёл, уламжлалтай танилцуулдгаараа онцлогтой.
Оролцогчид Японы соёл, спорт, мэдээллийн технологи гэсэн гурван чиглэлд багаар хуваарилагдсан ба тус улсад зорчихдоо өөрсдийн сонирхлын дагуу нийт найман өдрийн турш аялал хийх аж.
Японы Элчин сайдын яамны Дэд тэргүүн Ш.Кикүма “Энэхүү хөтөлбөрт та бүхнийг оролцож байгаад баяртай байна. Манай хоёр орон 1972 онд дипломат харилцаа тогтоосон. Гэсэн хэдий ч 1990 онд Монголд ардчилал гартал энд ажиллаж байсан Японы дипломат ажилтнуудыг Монголын ард түмэн “дайсан” гэсэн өнцгөөр ойлгодог байлаа.
Тухайн үед хоёр орны ард түмэн хоорондоо шууд харилцаатай байгаагүй. Хүйтэн дайны уршгаар баруун, зүүний орнууд гэж хуваагдсан байсан. Хоёр орны ард түмэн бие биетэйгээ харьцах боломж тааруу, мэдээлэл солилцдоггүй байсан болохоор үл ойлголцол үүссэн байх.
Ийм үл ойлголцол үүсэхгүй байхад хувь нэмрээ оруулах залуус та бүхэн Японд айлчилж, Японы ард түмэн, соёл заншилтай танилцаж мэдэх болно” хэмээсэн юм.