Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбартаа сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлого, үйл ажиллагааны талаар өнгөрсөн мягмар гарагт мэдээлсэн хийсэн юм.
Тэрбээр, 2021 оны хичээлийн шинэ жилээс эхлэн Үдийн цай хөтөлбөрийн Үдийн хоол хөтөлбөр болгосон. Одоо 1-5 дугаар ангийн 382 мянган хүүхэд сургууль дээрээ Үдийн хоол идэж байна. Гэхдээ асуудал бий.
Хүүхэд үдийн хоолоор хоногт хоол хүнсээр авах ёстой илчлэгийнхээ 30-35 хувь буюу 610 ккал-ыг авах ёстой. Гэтэл өнөөдөр санхүүжүүлж байгаа 1500 төгрөг бол авах ёстой илчлэгийн 30 хувийг л өгч байна.
Цаашид үдийн хоолны тарифыг өсгөхгүй бол хүүхдүүд хагас өлсгөлөнгийн байдалд байна гэсэн үг. Үдийн хоолны төсвийг цаашид нэмэгдүүлэх шаардлагатай. Санхүүжилтийн тодорхой хувийг эцэг эхчүүд гаргах эсэхийг шийдэх шаардлагатай.
Тиймээс тооцоо судалгаа хийж, цэцэрлэг, дотуур байр, дунд сургуульд хоолны мөнгийг ямар хэлбэрээр шийдэх талаар асран хамгаалагчдын дунд санал асуулга явуулах замаар шийдлүүдийг гаргаж, ойрын үед Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байна. Эцсийн үийдвэрийг Засгийн газар гаргана.
Оны өмнөхөн МСҮТ-ийн дотуур байранд амьдарч буй хүүхдүүдийн хоолны тариф нэмэгдсэн. Бага дунд 4000, ахлах ангийнхан 4300 төгрөг болсон гэлээ.