Бид энэ удаагийн “Гаднынхны нүдээр МОНГОЛ” булангийнхаа зочноор Пипл ин Нийд /ПИН/ Олон улсын Төрийн бус байгууллагын хөтөлбөрийн зөвлөх МИ Хайн Нуенийг урилаа.
Вьетнам улсад төрж өссөн тэрбээр Чех улсад ажиллаж, амьдарч байгаад Монгол улсад ирээд жил гаруй болжээ. Түүнтэй Монгол орны талаарх сэтгэгдэл, бидний тэр бүр анзаардаггүй, дасал болсон зүйлийг гаднын хүний нүдээр хэрхэн анзаарсан талаар ярилцлаа.
Иргэншил: Чех Улс
Монголд амьдарсан хугацаа: 1 жил 4 сар
Эрхэлж буй ажил: Пипл ин Нийд /ПИН/ Олон улсын Төрийн бус байгууллагын хөтөлбөрийн зөвлөх
“ГАДАА ХҮЙТЭНД УДААН БАЙСНЫ ДАРАА БУУЗ ИДЭЖ СҮҮТЭЙ ЦАЙ УУХ ЯМАР ГОЁ ГЭЭЧ...”
- Монголд ирсний дараах таны анхны сэтгэгдэл?
- Анх намайг Монголд ирэхэд "People In Need"-ийн маань хамт олон намайг угтан авч байсан. Анх ирээд төрсөн сэтгэгдэл бол сийрэг хүн амтай юм байна гэх бодол байлаа. Учир нь би онгоцны буудлаас Улаанбаатар руу явж байхад морь тэмээ, цөөн хүн л харсан юм. Өөр орнуудад ийм дүр зургийг харах нь маш ховор тул үнэхээр гайхалтай байсан.
-Та өмнө нь Азийн өөр оронд зочилж байсан уу?
-Тийм ээ, гэхдээ Монгол шиг биш. Би өмнө нь Азийн орноос зөвхөн Энэтхэг, Вьетнамд л байсан. Тухайн хоёр улс хүн амын нягтрал ихтэй. Монголтой адилгүй. Тиймээс анх удаагаа ийм зүйл харж байгаа надад гайхалтай сэтгэгдэл төрүүлж байлаа.
- Монголд байхад танд таалагдсан зүйлс?
-Би энд ажлаар ирсэн учраас ч тэр үү хамгийн их таалагддаг зүйл бол миний ажил. Учир нь би ажил, хэрэгжүүлж буй төслөөр дамжуулан улс орныг судалж байна. Тиймээс энэ нь миний хувьд бас том завшаан юм. Энд нөхөрлөж буй найзууд маань зөвхөн мэргэжилтнүүд төдийгүй монгол, англи хэлээр ярьдаг нийгэмлэгийнхэн бөгөөд тэд намайг маш сайхан хүлээн авч буйд талархдаг. Тиймээс найз нөхөдтэй болж сонирхолтой үйл ажиллагаанд хамрагдах нь сайхан. Бусад улс оронд алхам тутамд мөрдөх дүрэм журам нь их байдаг гэж боддог надад энэ нь үнэхээр таалагдаж байгаа зүйл байж болох юм. Харин энд би мөстсөн гол дээгүүр тэшүүрээр гулгаж болно. Энэ бол үнэхээр гайхалтай. Мөн би морь унахын тулд аюулгүй байдлын бичиг баримтад гарын үсэг зурах шаардлагагүй, зүгээр л морио унаад хаашаа ч хамаагүй хүссэн газар руугаа явж болно.
Амралтын өдрүүдээр би аль болох тэшүүрээр гулгах эсвэл морь унахыг хичээдэг
-Та Монгол орны аль аймгуудаар аялсан бэ?
-Хөвсгөл аймагт зун болон хаврын улиралд хоёр удаа очиж байсан. Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт морь унаж үзсэн. Хөвсгөлд мөн морь унасан үе үнэхээр гайхалтай байсан. Учир нь Монгол орон морь унахад зориулагдсан мэт гайхалтай тал нутагтай улс юм. Харин бусад оронд явах талбайгаар хязгаарлагдаж, цаашлаад заавал хөтөчтэй явах хэрэгтэй болно. Өөрөөр хэлбэл морь унах газар маш хязгаарлагдмал, яг хаашаа явахыг нь тодорхойлсон байдаг.
-Чөлөөт цагаараа энд юу хийдэг вэ?
- Ажлын таван хоногтоо найз нөхөд, хамт олонтойгоо цагийг өнгөрөөдөг. Амралтын өдрүүдээр би аль болох тэшүүрээр гулгах эсвэл морь унахыг хичээдэг.
- Та өвөл ч морь унадаг уу? Ер нь Монголын хүйтэн өвөлд хэрхэн дасан зохицож байна вэ?
- Хүйтэн өдрүүдэд биш, -15 хэмээс дээш үед морь унах боломжгүй. Өвөл хоёр цагаас илүүгүй хугацаанд морь унадаг. Гэхдээ Монголын сайн тал нь хуурай өвөлтэй гэж боддог. Их Британид жил гаруй амьдарсан надад Монголын өвөл арай дээр гэдгийг харьцуулан мэдэрлээ. Учир нь чийгшил ихтэй оронд хэчнээн ч давхар хувцас өмссөн ч өвөл нь маш хүйтэн байдаг.
Би бусад хүмүүсийн адил өвлийн цагт долоо хоногийн ихэнх хугацаанд гэртээ байдаг. Гадаа гарахаар бол олон давхар хувцас өмсөнө. Монгол хоолыг эндхийн цаг уурын онцлогтоо тохирсон гэж боддог. Нэлээн хүнд, нүүрс ус ихтэй ч тэдгээр нь мэдээж зундаа шаардлагагүй байдаг. Гэхдээ гадаа хүйтэнд удаан байсны дараа бууз идэж, сүүтэй цай уух ямар гоё гээч. Тиймээс, энэ нь бас бага зэрэг өөх тос болдог ч хүйтэнд дасан зохицох арга зам тул тийм ч сөрөг нөлөөгүй байх.
Монгол малын махны амт өвөрмөц гоё
-Ингэхэд таны дуртай монгол хоол юу вэ?
- Бууз, сүүтэй цай, цагаан идээнээс ааруул, бяслаг гэх мэт сүүн бүтээгдэхүүн миний хамгийн дуртай идээ, унад. Эндхийн үхэр голчлон байгальд ургасан өвс ногоогоор хооллодог учир бидний Европт дассан шиг махны амтаас огт өөр санагдсан. Монгол малын махны амт өвөрмөц гоё, цагаан идээ гээд уламжлалт хүнс нь маш органик.
Бууз бол өдөр тутамдаа идэж болохоор энгийн хоол ч амт нь маш гоё байдгийн гол ялгаа нь энэ гэж би боддог. Монгол үхэр ногоон талаасаа хооллож, Европ дахь аж үйлдвэрийн фермүүдтэй харьцуулахад ихэнх цагаа гадаа өнгөрөөдөг тул мах нь тийм амттай байдаг байх. Фермд байгалийн бус нэмэлт тэжээлээр хооллож, олон төрлийн зүйлээр тэжээдэг тул амтыг ихээхэн өөрчилдөг байх.
-Сар шинийн баяр болох гэж байна. Та энэ баярыг Монголд тэмдэглэсэн байх гэж бодож байна.
- Манай байгууллагад Чехэд 10 гаруй жил сурсан ажилтан бий. Тэр биднийг Цагаан сарын баяраар гэртээ урьсан нь би соёлыг тань бага ч гэсэн мэдрэх завшаан олдсон. Тэр монгол ёс заншил, идээ ундааны талаар ярьж, зааж өгсөн юм. Тэгээд бид маш олон бууз идсэн. Бие биедээ дамжуулаад үнэрлээд байдаг зүйлийг юу гэж нэрлэдэг билээ дээ...
- Хөөрөг үү?
- Тийм тийм. Хөөрөг зөрүүлэх ёс, бие биетэйгээ мэндлэн золгох ёсыг заасан. Монголын бүх ёс заншлыг дэргэдээс нь харах үнэхээр гайхалтай санагдаж байна. Тэгээд үлдсэн амралтын өдрүүдэд нь Тэрэлж рүү хэд хоног явж, зугаалж, морь унасан. Гадаа маш хүйтэн байсан ч цагийг үр бүтээлтэй, дурсамжтай сайхан өнгөрөөсөн. Учир нь Их Британид байхдаа морь унах гэж оролдсон ч санаандаа хүртэл унаж чадаагүй. Харин эсрэгээрээ би энд ирээд маш хурдан сурсан. Учир нь тэд надад морь унахыг минь өөрөө туршиж үзэх эрх чөлөөг өгсөн юм. Тиймээс миний хувьд энд морьтой давхиж сурахад хялбар бөгөөд үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан.
- Европ адуу, монгол адуу хоёрын ялгаа юу байв?
- Намайг энд ирэхэд цар тахлын дараа яг хөл хориог сулруулсан үе таарсан. Тиймээс адуучид морьд нь өмнөх шигээ номхон биш байж магадгүй гэж анхааруулж байсан. Учир нь жуулчдын уналга болдог морьдыг цар тахлын жилүүдэд хэн ч унаагүй байсан тул төсөөрсөн байсан байх. Гэхдээ европ адуу нь маш өндөр тул унахад жаахан сүрдэм, аймаар. Харин Монгол морьдыг удирдаж, чиглүүлэхэд арай хялбар санагддаг.
Морь унуулдаг залуу намайг морийг нь унаад хоёр цаг тааваараа яваад буцаж ирж болно гэхэд нь үнэхээр их баярласан.
Мэдээж миний хувьд гол ялгаа нь морь унах орчин юм. Их Британид морь унах нь түгээмэл буюу маш сайн хөгжсөн боловч аялах талбай нь хомс. Мөн хөтөч хамт заавал байх шаардлагатай болдог. Тэр тусмаа би анхлан суралцагч болохоор намайг ганцааранг минь явуулахгүй байсан. Хөтчийн хэлснийг л хийж, дагаж мөрдөх ёстой байсан тул тийм ч сонирхолтой биш байв.
Харин намайг энд ирээд анх морь унаж үзэхэд морь хөлсөлдөг залуу намайг морийг нь унаад хоёр цаг тааваараа яваад буцаж ирж болно гэхэд нь үнэхээр их баярласан. Учир нь би Европт ийм төрлийн үйл ажиллагаа явуулдаг газар олдохгүй. Тэр ч байтугай энд би аюулгүй ажиллагааны дүрэм журмын талаарх олон цаасан дээр гарын үсэг зуралгүйгээр зүгээр л хүмүүсээс асууж болно. Хэр удаан явах, хаашаа явах, яаж явахаа хэнээр ч заалгахгүй морьтой зугаална гэдэг сайхан байсан. Энд давхих нь хамаагүй дээр. Учир нь морь унахад зориулсан гэлтэй ямар ч саад тотгор байхгүй тал нутагтай Монгол орон шүү дээ. Та морь унаад хүссэн зүг рүүгээ явж болно.
- Монголд байх хугацаанд танд тохиолдсон сайхан болон саар зүйл юу байв?
- Би бусдын л адил агаарын бохирдол бол томоохон асуудлын нэг гэж боддог.
- Мөн та энэ чиглэлд төсөл дээр ажиллаж байгаа тийм үү?
- Тийм ээ. Энэ бол миний энд байгаа туршлагын нэг сайн тал юм. Би энэ талаар төслүүдээр дамжуулан илүү сайн ойлголттой болсон. Тиймээс бид нэг төслийнхөө хүрээнд агаарын бохирдлын нэг эх үүсвэрийг арилгахыг хичээж байна. Тиймээс гэр доторх буюу дотоод орчны бохирдолд чиглэж байгаа юм.
Харин ч Монголын зарим нэг соёл, дадлыг өөр улсууд нэвтрүүлээсэй гэж боддог.
Мөн миний анзаарсан өөр нэг асуудал бол замын хөдөлгөөн юм. Мэдээжийн хэрэг энэ нь бэрхшээлтэй зүйл гэдгийг бүгд мэднэ.Гэхдээ аз болоход манай гэр, ажил хоорондын зай ойрхон. Өөр газар руу явахдаа боломжтой бол алхдаг. Хүйтэнд ч такси барих, машинаар явахаас хамаагүй илүү алхах нь хурдан гэдгийг мэдсэн.
Тэгээд миний бодлоор тийм ч их яригддаггүй өөр нэг асуудал бол жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл юм. Энэ нь өнгөрсөн жил дууссан төслийн хүрээнд хөндөгдсөн сэдэв юм. Энэ төрлийн асуудалд илүү урт хугацааны хүчин чармайлт хэрэгтэй гэж бодож байна. Тиймээс бид үүнийг боловсролоор дамжуулан шийдвэрлэхийг хичээж, зан үйлийг илүү цогцоор нь өөрчлөхийг хүссэн. Гэхдээ энэ нь багагүй цаг хугацаа шаарддаг гэдгийг ойлгож байна. Ер нь дээрх дурдсан асуудлуудыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардагдах ба бид асуудлын үүсэл, эх сурвалжийн чиглэлд ажиллаж чадна. Миний хувьд энэ бүхнийг ТББ-ын нүдээр харж, ямар нэгэн зүйл хийхийг хичээж байгаадаа маш их талархаж явдаг.
Би гадаад хүн учраас гадуур явахдаа яг аль чиглэлд хаашаа явах, ойлгохдоо хааяа маруухан л даа. Гэхдээ монголоор бага зэрэг уншиж чаддаг. Тиймээс би автобусны буудлаа олчихдог ч заримдаа буруу автобусанд суудаг. Ажлынхан маань ч заримдаа автобусны чиглэлийг мэдэхгүй, бурууд нь суух тохиолдол гардаг гэж хэлсэн. /инээв/ Би хэдэн удаа буруу автобусанд сууж байлаа. Ихэвчлэн өвөл буюу бараг -30 градусын хүйтэнд буцаад л нөгөө зүг рүүгээ явган явж байв. Гэхдээ буруу автобусандаа суудаг хүн нь би ганцаараа биш байх гэж бодож байна. /инээв/
“УРИН ДУЛААН БОЛОХООР МОРЬ УНАЖ АЛТАЙН УУЛСААР АЯЛАХЫГ ҮНЭХЭЭР ИХ ХҮСЭЖ БАЙНА”
-Танай улсын ямар нэгэн үйлчилгээ, соёлыг энд хэрэгжүүлээсэй гэж бодож явдаг уу?
- Тухайн орны нөхцөл байдлаас шалтгаалан аливаа соёл болон үйлчилгээ нь харилцан адилгүй байдаг тул өөр газрын соёлыг нэвтрүүлэх шаардлагагүй байх. Харин ч Монголын зарим нэг соёл, дадлыг өөр улсууд нэвтрүүлээсэй гэж боддог. /инээв/ Надад таалагддаг тэрхүү зүйл бол монголчуудын тайван, уян хатан байдал юм.
Үргэлж хэн нэгнээс болгоомжилж явна гэдэг мэдээж тийм ч таатай мэдрэмж биш
Үүний нэг жишээ нь миний дээр дурдсан морь унах явдал юм. Би олон цаасан дээр гарын үсэг зурах шаардлагагүй. Мөн автобус замын голд түгжрээд зогсож байвал та “үсрээд” буучихна, эсвэл суучихна. Учир нь ихэнх улс оронд аюулгүй байдлын дүрэм журамд зааснаар үүнийг хийхийг зөвшөөрдөггүй. Заримдаа заавал мөрдөх ёстой хэт хатуу дүрэм журамтай мэт санагддаг.
-Та жендэрийн тэгш бус байдлын тухай дурдлаа. Үүнтэй холбоотой ямар нэгэн таагүй зүйлийг та анзаарч хараа юу?
- Миний найзуудад тохиолдсон. Хэрэв монгол эмэгтэй гадаад хүнтэй гадуур явж байвал энэ тухайн эмэгтэйн хувьд сул тал болдог хэвшмэл ойлголт байна. Гэхдээ хэрэв эсрэгээрээ байсан бол яах вэ. Монгол эрэгтэй хүн гадаад бүсгүйтэй явбал олон нийтээс сөрөг хандлага бараг ирэхгүй байх. Хэд хэдэн найзад минь ийм зүйл тохиолдсон бөгөөд тэдний хувьд энэ нь амаргүй зүйл гэдгийг би мэдэж байна. Тэд гадуур явахдаа мэдээж хүмүүст өөрийгөө илэрхийлж чадахгүй. Тиймээс болгоомжтой байх шаардлагатай болдог гэдгээ хэлж байв.
Гэхдээ миний сонссоноор хажуугаар нь зөрсөн, харсан хүмүүсийн зарим нь тэдэн рүү хашхирах, харааж доромжлох зэрэг ёс бус үйлдэл гаргадаг гэсэн. Үргэлж хэн нэгнээс болгоомжилж явна гэдэг мэдээж тийм ч таатай мэдрэмж биш шүү дээ. Мөн миний сонссон хүйсийн ялгаатай байдал үнэхээр анхаарал татмаар асуудал санагдаж байв. Энэ нь хөвгүүдээс илүү охидыг сургуульд сургахаар явуулдаг явдал юм.
Мөн эрэгтэй хүний үнэ цэнтэй чанар хэмээгддэг эрэгтэйлэг, хүчирхэг байдлаа буруу зүйлд ашигладаг. Тийм ч учраас би жендэрт суурилсан хүчирхийллийн талаар дурдсан юм. Учир нь дотно харилцаанд энэ нь хүчирхийллээр илэрдэг бөгөөд энэ нь бидний төслийн нэг сэдэв байсан юм. “Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох” энэхүү төслийг гол төлөв сургуулиудад хэрэгжүүлж, олон нийтийг сургах, жендэрийн хор хөнөөлтэй хэвшмэл ойлголтыг эвдэхийг оролдсон.
Аливааг шулуухан хэлчихдэг монголчуудын занд би дуртай
Гэхдээ өнгөрсөн нэг жил надад сайхан зүйлс олон тохиолдсон. Тэдний нэг нь ажлын хамт олон минь юм. Мэдээж хэнийг ч танихгүй энд ирсэн намайг үнэхээр таатай орчин угтаж авсан нь томоохон аз завшаан бөгөөд тэд миний амьдралын нэгэн томоохон хэсэг болсон. Мөн бас нэг гайхалтай зүйл нь Улаанбаатараас 50 км-ийн зайд машинаар явахад бараг хүн байхгүй.
- Заримдаа та хүссэн газраа хэсэг хугацаанд майхнаа барьж болно.
- Яг тийм. Миний амьдарч буй улс орнууд хүн амын нягтаршил ихтэй тул газар нь үнэтэй, ганцаараа байх газар олоход хэцүү байдаг. Явган аяллаар явъя гэвэл олон хүнтэй зэрэгцээд алхах хэрэг гарна. Харин энд 5 цагийн турш уул хаданд алхахад та хүнтэй бараг тааралдахгүй. Энэ бол дэлхийн өөр хаанаас ч олоход бэрх сайхан зүйл. Миний хувьд энд ирж, нэг жилийн хугацаанд амьдарсан нь маш их үнэ цэнтэй зүйл байлаа.
-Монголчуудын зан араншин, хандлагын талаар бодлоо хуваалцаач?
-Миний дуртай зүйл бол гэр бүлийн үнэт зүйл. Энэ нь Вьетнам, Чехийн соёлтой илүү төстэй бөгөөд тур тусмаа Чехийн соёл дахь гэр бүлийг нэгдүгээрт тавих хандлагыг санагдуулсан. Миний монгол найзууд, хамт олны ихэнх нь чехүүд шиг өтгөн гэр бүлд өссөн. Тэр дундаа монголчууд уламжлалт монгол гэртээ гэр бүлээрээ хамт амьдардаг нь үнэхээр гайхалтай. Энэ бол дэлхийн бусад улс орнуудад устаж үгүй болж буй уламжлалт үнэт зүйлсийн нэг учраас онцлууштай соёл юм. Тэгээд ч би тэрхүү соёлыг Монголд буюу дэргэдээс нь харж буйдаа үнэхээр их баяртай байна.
Дэлхий дээр байгаль нь хөндөгдөөгүй онгон дагшин цөөн хэдэн газар байдгийн нэг гэж сонссон, боломж олдвол би тийшээ явж амьдралынхаа нэгэн онцлох дурсамжийг бүтээх болно.
Түүнээс гадна аливааг шулуухан хэлчихдэг монголчуудын занд би дуртай. Учир нь би Англид байхад хэн нэгэнтэй ярилцахдаа гол сэдэв рүү ороход хэцүү байсан буюу ихэнхдээ цаг агаарын тухай ярьж ярианыхаа ихэнх цагийг өнгөрөөдөг байв. /инээв/ Энэ бол том хэвшмэл ойлголт. Тиймээс энд ирээд анзаарсан зүйл нь хүмүүс шууд л ярианы гол сэдэв рүүгээ орж, хэрэв шулуухан хэлмээр байгаа зүйлээ шууд л хэлж болох нь сайхан санагдсан. Өөрөөр хэлбэл хүнийг гомдоочих вий, онигоонд орох вий гэж тэгтлээ санаа зовох хэрэггүй. Энд бас маазарсан хошир яриа их байдаг бөгөөд энэ нь чехүүдийн хошин занг санагдуулж байв.
- Та хэзээ буцах вэ, тэр болтол юу хийхээр төлөвлөж байна вэ?
- Би хоёр сар орчмын дараа "People In Need" байгууллагынхаа өөр улсын салбарт ажиллахаар явна. Урин дулаан болохоор морь унаж Алтайн уулсаар аялахыг үнэхээр их хүсэж байна. Дэлхий дээр байгаль нь хөндөгдөөгүй онгон дагшин цөөн хэдэн газар байдгийн нэг гэж сонссон болохоор энэ бол миний том мөрөөдөл. Хэрэв надад боломж олдвол би тийшээ явж амьдралынхаа нэгэн онцлох дурсамжийг бүтээх болно. Гэхдээ цаг хугацаа ямар байхыг ажъя. Очиж үзмээр санагдсан олон газар бий. Монгол орон уужим том учраас олон сайхан зүйлтэй үзэж танилцахад багагүй цаг хугацаа хэрэгтэй.
-Цаг гаргасанд баярлалаа. Ажилд нь болон ирээдүйд тохиох адал явдалд тань амжилт хүсье.