gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     8.03
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 8.03
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
GoGo Cafe

Т.Ариунаа: Би цаг мөч бүрт хайрлуулж байгаа азтай эмэгтэй

Э.Энхмаа
GoGo Cafe
2017-03-08
0
Twitter logo
Э.Энхмаа
0
Twitter logo
GoGo Cafe
2017-03-08

Өнөөдөр олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр. Баярынх нь өдөр Монголын хөдөлмөрч, үлгэр жишээ сайхан эмэгтэйчүүдийн нэг Монгол Улсын Гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Төмөрийн Ариунааг “GoGo Cafe” булангийн зочноор урилаа.

Хайрлаж, дурлаж, азтай, жаргалтай яваагаа уран бүтээлээрээ тунхаглаж, уриалан дуудсан түүний эрч хүч өнөөх л хэвээрээ. Монголын рок, поп урлагт өнө удаан жил босоо яваа Төмөрийн Ариунаа өөрийгөө “Би дахин төрж байна” хэмээн тодорхойлсон нь сонсогч фэнүүдийнх нь хувьд хүлээлт дагуулсан бас нэгэн баярт мэдээ. Түүнээс ихийг хүсэж, хүлээж болно оо гэсэн итгэл байв.

Сүүлийн үед хэвлэлээс хол явах болсон дуучин эмэгтэйн дотоод ертөнцөд ойртъё. 

-“Сарнайх” цэцгийн дэлгүүрээс Танд цэцгийн баглаа илгээжээ. Та ямар цэцгэнд илүү дуртай вэ?

-Охид, бүсгүйчүүдийн баяраар сайхан баглаа цэцэг илгээсэн миний байнгын үйлчлүүлдэг “Сарнайх” цэцгийн дэлгүүрийн хамт олондоо баярлалаа. Танай сайтаар дамжуулан баярласан талархсанаа илэрхийлье. Би бүх цэцгэнд дуртай. Бүх зүйлд өөрийн гоо сайхан гэж байдаг. Ямар ч зүйлийг урлаг, гоо сайхан талаас нь харж чадвал цэцэг ч урлаг, хайрлаж энэрэх ч урлаг, хүн өөрөө ч урлаг. Миний хувьд ханиасаа, хөвгүүдээсээ, найз нөхдөөсөө, хамтран ажилладаг байгууллагуудаасаа, шүтэн бишрэгчдээсээ үргэлж цэцэг хүлээн авдагтаа таатай байдаг.

-Эмэгтэйчүүдийн баяр болж байна. Та гэртээ ганц эмэгтэй хүн нь болохоор энэ баярыг их л хүндлэл дор өнгөрүүлдэг байх даа?

-Хүнийг царай зүс, диплом нь бүрэн илэрхийлэхгүй. Би гурван сайхан залуугийн дунд амьдарч байна.  Тэдэндээ хүндлэл хайрыг харамгүй өгч байж, тэднээрээ хайрлагдахын жаргалыг эдэлж байгаа. Тэгэхээр цаг мөч бүрт хайрлуулсан азтай эмэгтэй гэж өөрийгөө боддог.

-Та бол нэг хүү төрүүлсэн. Бас нэгэн хүүг төрүүлснээс өөрцгүй өсгөсөн. Хоёр хүүг амь нэгтэй ах дүүс болгон, халуун дулаан гэр бүлийг үүсгэхэд Танаас их ухаан, тэвчээр шаардсан байх гэж бодогддог?

-Аливаа юманд ухаан, тэвчээр гаргахгүйгээр хаа хүрэх билээ дээ.  Эх хүн өөрөөсөө давсан их тэвчээрийг гаргаж байж амьдралдаа тэсэж үлддэг нь хорвоогийн жам. Би хүүдээ хэлдэг юм. “Миний хүү өөрийн төрүүлсэн ижийтэй, ижийгээ мөнхөд хайрлах хэрэгтэй. Харин би өсгөсөн ижий чинь шүү” гэдэг. Хүү минь намайг “Ээж ээ” л гэдэг. Хөвгүүдээ хатуужилтай, ухаантай, сайн эрчүүд болгохсон гэж хичээж явна. Амьдрал урт шүү дээ, цаг хугацаа л бүгдийг харуулна даа.

-Хүүхдийн хүмүүжилд ээжийн нөлөө чухал үүрэгтэй байх. Таны хувьд?

-Хөвгүүдтэйгээ яг л найз шиг нь байдаг. Тэдний ертөнцийг ойлгож, хүндэлж  харьцахыг хичээдэг. Хүүхдийн үзэл бодлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хүн бүхэн шилжилтийн насыг туулдаг. Гэтэл би ээж нь гээд тэгэх, ингэх ёстой гэж загнаж, хатуурхахыг боддоггүй ээ.

-Эрчүүдийн тухай Та ямар бодолтой явдаг вэ?

-Ямар ч хүнийг дүгнэх нь буруу гэж би үздэг. Эрчүүдийг ивж, уяж, зөөллөж хайрлаж, ажиллах урам итгэлийг улам ихээр өгч л байвал хийморь сүлд нь сэргэж, ноён нуруу нь батжин бэхэждэгийг өөрийн амьдрал, туршлагаасаа олж харсан.

Амьдралд хамгийн их саад хийдэг хүмүүс бол яг үнэндээ бид өөрсдөө

-Таны ямар ч үед биедээ авч явдаг зүйл юу вэ?

-Номноос салахаа больсон.

-Одоо ямар ном уншиж байна?

-Америкийн зохиолч, оюун сэтгэлгээний багш Экар Толын “Одоо цагийн хүч” номыг уншиж байгаа. Амьдралд хамгийн их саад хийдэг хүмүүс бол яг үнэндээ бид өөрсдөө байдаг. Яагаад гэвэл бид хэзээ ч одоо цагт амьдарч чаддаггүй. Эсвэл өнгөрсөн үедээ оччихдог, нэг бол ирээдүйд болох зүйлийн тухай санаа зовон шаналж эхэлдэг.

Хүн одоо цагтаа яаж амьдрах, одоо цагийн хүчийг мэдэрснээр, амьдралыг хүлээн зөвшөөрснөөрөө, бусдыг харах өнцгийг зөв болгосноороо, өөрийнхөө айдас, шаналлаас салснаараа яаж аз жаргалтай байх вэ гэдгийг олон талаас нь харуулсан оюун сэтгэлгээний ном юм. Оюун санааны эмч өөрийн дотоод сэтгэлд л байдаг.

-Та хэр азтай эмэгтэй вэ?

-Би өөрийгөө хамгийн азтай, жаргалтай эмэгтэй гэж боддог. Үр хүүхдүүд, хань ижилтэйгээ түвшин сайхан амьдарна гэдэг дээдийн жаргал. Нөгөө талаас хувь хүний өөрийн жаргал гэж байдаг. Амьдралд ямар нэг асуудал байна уу? гэвэл байгаа.

Харин яг одоо Танд асуудал байна уу? гэвэл байдаггүй. Тэгэхээр би яг одоо аз жаргалтай байна. Яагаад гэвэл аз жаргалыг одоо цагт бүтээж байх ёстой. Аз жаргалыг ирээдүйгээс, эсвэл өнгөрсөн цагаас хайгаад хэрэггүй. Та миний дотоод сэтгэл, оршихуйд нэвтэрч сэтгэлийн утсыг хөндөж хөндөж байгаа учир Та ч бас хамгийн азтай эмэгтэй. Би яг одоо аз жаргалтай байна.

-Ээж тань хөгжимчин хүн байсан гэж дуулсан. Эмэгтэйчүүдийн баярын энэ өдөр Та ээжийгээ дурсаач?

-Дээж хайр бол ижийн хайр юм. Миний ээж Даваадоржийн Баянжаргал гэж Архангай аймгийн Ихтамир сумын уугуул хүн байсан. Хүний хайлан байсан даа, ээж минь. Монголчуудын хэлдгээр жавар халирааж, сүүдэр үргээж үүл сөхөж явсан сэтгэлтэй хүн. Бид эхээсээ тавуулаа, би айлын ууган охин шүү дээ. Тэр их сэтгэлийн хайранд бид өссөн. Ээж Багшийн дээд сургуулийн хөгжмийн ангийг төгссөн.

Баян хуур, кларнет, ятга, төгөлдөр хуур хөгжим тоглодог авьяаслаг хөгжимчин байсан. Ардын дуу бүжгийн ансамблийн ардын хөгжмийн хамгийн анхны хөгжимчдийн нэг байсан юм. Аав ээжийг урлагийн хүн болгох дургүй байсан учир хөгжимчнийхөө ажлыг орхисон юм билээ. Ингээд манай цэцэрлэгийн дуу, хөгжмийн багшаар ажиллаж эхэлсэн. Намайг урлаг, дуу хуурт дуртай болгох үндсийг ээж минь тавьсан. Дараа нь ээж Хан-Уул дүүргийн 63 дугаар тусгай сургуулийн гэр ахуйн багшаар 20 жил ажиллаад тэтгэвэртээ гарсан л даа.

-Танд ээждээ зориулсан хэд хэдэн дуу байдаг байх аа?

-Тийм ээ. “Ижий минь байвал жаргалтай” дуугаа би ээждээ зориулж, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Соёлын гавьяат зүтгэлтэн Л.Балхжав хоёрт захиалж 10 гаруй жилийн өмнө бүтээлгэсэн.

Ээж минь хорт хавдрын сүүлийн шатандаа орж,  найдваргүй гэсэн онош сонсоод байх тэр үед энэ дууг дуулаад өгвөл ижий минь улам урт наслах байх гэж бодож л бүтээсэн дуу юм даа. Түүнээс хойш ижий минь 2-3 сар хамтдаа байсан. Насыг нь 2-3 сараар ч гэсэн уртасгаж, надтай хамт байлгасан юм болов уу гэж би сайхнаар боддог.

Хожим нь дуу минь олон сонсогчтой дуу болсон. Энэ бүтээлээ би ижийдээ хийсэн буян гэж боддог. Хамгийн олон хувь борлуулагдсан “Чи минь”, “Хаврын шөнийн бодол” цомгоо гаргах үедээ би жирэмсний долоон сар хүртлээ ажиллаж билээ.

Хүүгээ тээж байх тэр үеийн мэдрэмж үнэхээр нандин шүү. Үр хүүхэд хэвлийд бүрэлдэж эхлэх үеэс эмэгтэй хүний мэдрэмж тэс өөр болдгийг би мэдсэн. Хэвлийдээ үр нь бүрэлдэж байгааг мэдмэгцээ эмэгтэй хүн хайраар бялхаж эхэлдэг.

Хорвоо ертөнцөд төрөх шинэ хүнийг давхар хайрлаад эхэлж байгаа юм. Эцгээс үүсэж, эхээс заяаж, эхийн хайранд өлгийдүүлж төрөх гэж байгаа шүү дээ. Тэр л үед төрсөн энэ хоёр цомог минь намайг ард түмний дуучин болгож өгсөн.

-Та төрөн төртлөө уран бүтээлээ туурвисаар, тайзан дээрээ дуулсаар л байсныг санаж байна. Жирэмсэн үедээ Та их хөглөгдсөн байх, тийм үү?

-Би ээжээрээ, хүүхдээрээ, ханиараа хөглөгдсөн. Шинэхэн гэр бүлтэй, үр хүүхэдтэй болж байлаа. Ээжийгээ урт удаан наслуулахсан гэсэн итгэл, сэтгэл байсан учир тэр үеийн уран бүтээлүүд илүү амьд, сүнслэг намайг дахин шинээр төрүүлж, их эрч хүч, урам хайрлаж билээ.

Гэхдээ хорвоогийн ирэх, буцах жамыг яалтай билээ. Зүрх сэтгэлд минь ижий минь үргэлж мөнх оршдог оо. Чи минь, Санааны чимээ, Нарны хаан хүүхдүүд, Дөрвөн цагийн тал, Талын Монгол айл, Жинжиймаа, Ижий минь байвал жаргалтай гэх мэт дуунууд орсон. Энэ цомогт орсон бүх дуу хүмүүсийн зүрх сэтгэлд хүрч, одоог хүртэл дуулагдсаар байгаа.

Зорилгодоо хүрэхээр зүтгэж яваа хүнд хүн болгон хайртай байдаг

-Охид, эмэгтэйчүүдийг ямар байгаасай гэж Та боддог вэ?
-Зөв бүхнийг өөрөөсөө гэрэлтүүлдэг, түгээдэг охидоор Монгол минь дүүрээсэй. Эмэгтэйчүүд өнөөдөр бүхий л салбарт амжилттай ажиллаж чадаж байна. Бид бие биенийхээ амжилтаар бахархаж байх хэрэгтэй. Энэ л Монголд үгүйлэгдэж байгаа юм. Нэг нэгнээ шүүмжлэхийн оронд эерэг үгээр, сайхан сэтгэлээр тэтгэж баймаар. Хүний сэтгэл сайхан үг, мэндчилгээ, сайхан инээмсэглэлд урамшдаг. Энэ нь хамгийн энгийн боловч хамгийн чухал харилцаа юм.

Энэ ертөнцийн, айл гэрийн чимэг нь эмэгтэйчүүд бид шүү дээ. Мөрөөдөлдөө автан, зорилгодоо хүрэхийн тулд сахилга баттай тэмцэгч нэгэн болохыг хүсэж байвал мөрөөдөл дээрээ биелэгдэх он сараа тавьчих. За ингээд чи зорилготой, амьдрал чинь утга учиртай, эрч хүчтэй болчихлоо.

Гэхдээ зорилгодоо хүрэхээр яваа хүнд хүн болгон хайртай байдаг. Тийм хүмүүс их царайлаг cool харагддаг юм шүү дээ, охидууд аа. Олон зүйл чамд боломжгүй байж болно, итгэл зориг дутмаг байж ч болно. Гэхдээ зүрх сэтгэл чинь зөв зам дээрээ зогсож байна гэж цохилоод байвал өдрөөс өдөрт алхам алхмаар урагшлах нь чухал. Зогсож л болохгүй шүү.

-Таны хэлэх дуртай үг юу бол?

-Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын уран зохиолч Дэндэвийн Пүрэвдорж гуайн хэлсэн үг байдаг юм аа.
“Өөрийгөө эвдэж сур, эвлэрүүлж сур
Өөрийгөө хаяж сур, авч сур. Асаж сур, бас номхорч сур”. Энэ үгийг би өөртөө үргэлж хэлж явдаг.

-Хүний амьдралын унаж, босох бүх л үеийг Та энэ үгээр илэрхийллээ гэж ойлгож байна. Энэ бүхнийг цаг хугацаа гэж ойлговол Та ямар үедээ явж байна вэ?

-Тэр бүхнийг дүгнэх гээд хэрэггүй. Бүх зүйл цаг цагаараа л байдаг. Би нэгэнт туулаад өнгөрсөн зам, цаашдаа үүнээс илүү амьдрах амьдралынхаа чанарыг л дээшлүүлж явахыг хичээдэг. Амьдралын чанарыг дээшлүүлнэ гэдэг маш утга учиртай, цаана нь асар их нуугдмал зүйл байдаг гэж ойлгодог.

Амьдралыг, бодит байдлыг хүлээн зөвшөөрмөөргүй үе байдаг л даа. Гэхдээ ямар нэг зүйлийг хүлээн зөвшөөрөхөд өөрт хэчнээн хялбар болдгийг мэдэрсэн. Бид бие биеэ хэзээ ч хүлээн зөвшөөрдөггүй учраас асар их тэмцлийг бий болгодог юм байна. Үүнийг би амьдралынхаа туршлага, сургамжаараа тодорхой хэмжээнд мэдэж ойлгоод боловсорч явна.

ДОТООД СЭТГЭЛ РҮҮГЭЭ НҮҮХ АЯЛАЛ ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ

-Шиврээ бороо орж байвал Та шүхэргүй алхах уу, шүхрээ бариад гарах уу?

-Балчир охин байхад ээж, аав “Шиврээ бороонд гараад гүй” гэдэг байлаа. Одоо тэр мэдрэмж хүн болгонд үгүй болсон санагддаг. Хүмүүс бороонд гарахаасаа цааргалдаг болсон нь магадгүй нийгмийн хөгжлөөсөө шалтгаалдаг байх. Шиврээ бороонд би шүхэргүй гарна. Голын усанд орлоо гэхэд нүдээ аниад усны урсгалын чимээг сонсоно.

Солонго татлаа гэхэд долоон өнгийн ялгарал, өнгөнүүд ямар дарааллаар яаж харагддаг тэр гоо сайхныг нь олж харахыг хичээнэ. Тэр гоо сайхныг харж ажиглаж, залбирч, өөрийнхөө талархлын үгийг хэлж зогсоно. Өглөөний нарыг харахдаа ямар сайхан цацарч, ертөнцөд ямар их эрч хүч, хайр энэрлийг хүмүүст нараар дамжуулж өгч байна гэдгийг мэдрэх мэдрэмжийг авах нь сайхан.

-Энэ бүхэн Таны ертөнцийг үзэх үзэлд гарсан өөрчлөлтүүд үү?

-Бид оршихуйг л ойлгох гээд байна л даа. Энэ бол оршихуй л гэж хэлнэ. Бүх юм өөрийн оршихуйтай, амьд юм бүхэн өөрөө сүнслэг. Би амьдралын зураач. Миний бүтээл миний амьдрал. Өөрийгөө хайрлах эрдмийг эзэмшиж байж, бусдыг жинхэнэ ёсоор хайрлаж чаддаг болно.

Тэнцвэргүй, эмх цэгцгүй амьдрал хүнийг сүйрэлд хүргэдэг. Бидний энэ дасал болсон ертөнц шинийг бүтээх чадавхийг маань хязгаарлаж аливааг өргөнөөр харах чадваргүй болгодог. Энэ л бидний мөн чанар, оршихуйг хязгаарлаж байгаа юм.

-Таны очих дуртай газар юу вэ?

-Бага залуудаа гадаад явах юм сан, гоё машинтай, байртай болох юмсан, сайхан гэр бүлтэй, олон хүүхэдтэй болох юм сан гэх мэтээр хүсэл мөрөөдлөөр дүүрэн явдаг. Тэр бүхнээ авчихвал миний амьдрал дүүрээд ханамжтай, сайхан болох мэтээр төсөөлөн андуурдаг. Залуу байхад элдэв улс орноор аялж явах нь сайхан байдаг байлаа. Харин одоо дотоод сэтгэл  рүүгээ нүүх аялал хамгийн гайхалтай.

-Та ямар улиралд дуртай вэ?

-Жилийн дөрвөн улиралд дөрвүүлэнд нь дуртай. Улирал бүхэн өөрийн гэсэн онцлогтой, мөн чанартай, агуулгатай.

ХЭЗЭЭ Ч ЗОГСДОГГҮЙ, ХУУЧНЫ ДАЙЧИН АРИУНАА ХЭВЭЭРЭЭ БАЙГАА

-Та өнгөрсөн жил гаргасан ханийн тухай “Хорвоог дүүргэж дэргэд л байгаарай” дуунаас хойш ямар уран бүтээл хийж байна вэ?

-Хувьсал продакшны шинэ уран бүтээл “Миний нууц” киноны дууг дууллаа.

-Монголын рок, попын уран бүтээлчдийн өнөөгийн байдлыг юу гэж үнэлж байна вэ. Нийтийн дууны уран бүтээлчид илүү хөдөлмөрлөж, тэр хэрээр дууг нь олон нийтээрээ дуулах болсон шиг санагддаг уу?

-Чиний хэлж байгаа үнэн. Аливаа юмны хэмжээ хэтэрвэл хамгийн сайхан зүйл ч хамгийн муухай болно гэж үг бий. Тэгэхээр хэм хэмжээг хувь хүн өөрөө л тогтоон барихгүй бол өөр хэн барих билээ. Хэмжээ хязгаараа алдахад ямар ч үнэ цэнэгүй болчихоод байгаа юм.

-Та нэг хэсэг шинэ дуунуудаар ар араас нь бөмбөгдөж байсан. Харин одоо өөрийн уран бүтээлийнхээ ямар цаг үед явна гэж боддог вэ?

-Миний хийх уран бүтээл хязгааргүй. Би уран бүтээлчийн хувьд дахин шинээр төрж байна. Авьяас төрдөг гэдэгт би итгэдэг. Харин авьяасыг хөгжүүлэхгүй, хөглөхгүй, хайрлаж хамгаалахгүй бол мөхдөг. Хэзээ ч зогсдоггүй, хуучны дайчин, цоглог бүжиглэдэг Ариунаа нь яг хэвээрээ л байгаа.

-Таны уран бүтээлээс дуучин Ариунаагийн амьдрал харагдах шиг санагддаг. Гал цогтой, хайр дурлалын сэдэвт бүтээлүүд тань Таныг хайрлуулж, жаргаж явааг тунхаглаж байлаа. Эсрэгээрээ амьдралдаа хүнд хэцүү үе тохиоход ч даваад туулаад л ирсэн. Үзэгч, фэнүүдээсээ Та юуг ч нуугаагүй, тэр бүхэн Таны уран бүтээлээр харагдаад байдаг л даа?

-Цахим ертөнц гэж хүн үзэл бодлоо илэрхийлэх, бүх зүйл нээлттэй болжээ. XXI зуунд бүх зүйл нээлттэй болсон хэдий ч хүний дотоод эрх чөлөөнд халдах нь зохисгүй гэж боддог.

Амьдрал гэдэг итгэл, сэтгэл, зүтгэл, үнэн дээр оршин тогтоно. Энэ үнэн зам мөр маань тод байдаг учир би чимээгүй л явдаг. Чимээгүйхэн байх нь олон зүйлийн хариулт болох учраас тэр. Миний сонсогч, намайг хайрладаг, дэмждэг мянга мянган шүтэн бишрэгчид байдаг. Тэдний  хайранд багтаж амьдарна гэдэг маш том хүндэтгэл, хариуцлага юм. Дуу хуур гэдэг хүний зүрх сэтгэлд хил хязгааргүйгээр нэвтрэн ордог. Бид дууны ертөнцөөр хамтдаа нэгдмэл цул болж чаддаг нь гайхамшиг юм.     

-Танд баярлалаа.

Twitter logoPost

Хамтран ажилласан:

Зочин маань #Latte захиалав.

     -Шинэ өглөөг хэрхэн эхэлдэг вэ?
     -Шинэ өглөөг баяр талархал, ерөөлөөр эхэлдэг.

Хөх өнгөнд дуртай. Дэлхий ертөнц, хөх тэнгэрээ бодоход хөх өнгө бол монгол хүнийг илэрхийлдэг. Тоглолтын болон өдөр тутмын хувцаслалтдаа хөх өнгийг түлхүү хэрэглэх болсон.

Олон төрлийн спортоор хичээллэж байсан. Одоо фитнес, йога, бассейн, бүжиг гэсэн дөрвөн төрлөөр хичээллэдэг. Өөрийн хувийн дасгалжуулагч багштай.

Хүүхэд хэвлийд бүрэлдэж эхлэх үеэс эмэгтэй хүний мэдрэмж тэс өөр болдгийг би мэдэрсэн. Тэр л үед төрсөн энэ хоёр цомог минь намайг ард түмний дуучин болгож өгсөн.

Би бол амьдралын зураач. Миний бүтээл миний амьдрал. Өөрийгөө хайрлах эрдмийг эзэмшиж байж, бусдыг жинхэнэ ёсоор хайрлаж чаддаг болно.

gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан