Архичин гэж хэн бэ. Хүн болгон хамгийн муу муухай үгээр тайлбарлах байх. Гэхдээ би тэд ч гэсэн “Хүн” гэж хариулмаар байна. Хэдийгээр энэ гашуун ундаанд донтож, өвчтэй болсон ч архинаас татгалзах зориг тэвчээрийг зөвхөн хүн л гаргаж чадна. Тэдэнд ганцхан хэн нэгний дэмжлэг бас итгэл л хэрэгтэй.Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын Налайх-2 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр, түүний дэргэдэх “Өөрчлөгдсөн амьдрал” төв, “Мон Харвард” ТББ болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар нь хамтран нэгэн зорилго дор ажиллаж байна. Эдгээр байгууллагууд архинд хэт донтож, хамааралтай болсон хүмүүсийг эмчлэх, тэднийг нийгэмшүүлэх, эмчлүүлж байх хугацаанд нь тав тухтай тохилог орчинд байрлуулах, эмчилгээний дараах архигүй орчинг бүрдүүлэх зэрэг бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү ажлын хүрээнд зургадугаар сарын 13-ны өдөр Мааньт дахь ШШГЕГ-ын харъяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газарт эмчлэгдэж буй 100 гаруй хүнийг хамарсан гэр бүлийн өдөрлөгийг зохион байгууллаа.
Гэр бүл халуун дулаан уур амьсгал, ойлголцол, хүндэтгэлээр дүүрэн байсан цагт хүн аз жаргалтай байдаг. Харин архи хэмээх гашуун ундаатай аав эсвэл ээж нь нөхөрлөсөн гэр бүлийн хайр, баяр баясгалан үгүй болж, харин оронд нь айдас, үзэн ядалт, гомдол, цөхрөл үүрлэдэг. Энэ нь цаашдаа үр хүүхдийнх нь зан ааш, хүмүүжил, амьдралыг үзэх үзэлд маш том хохирол үзүүлдэг. Гэвч архинд донтох нь эдгэрдэггүй өвчин биш харин тухайн хүний сэтгэлийн тэнхээ, зоригоос шалтгаалдаг гэдгийг цугласан олонд ойлгуулах нь тус өдөрлөгийн гол зорилго байлаа.
Энэхүү өдөрлөгийн үеэр эмчилгээнд хамрагдаж байгаа иргэд өөрсдийн хүндэлж явдаг дуучидтайгаа хамтдаа дуулж, бүжиглэж хөгжилтэй өнгөрөөсөн юм. Мөн “Өөрчлөгдсөн амьдрал” төвийн залуус өөрсдийн бэлдсэн жүжигчилсэн тоглолтоор архины хор хөнөөл, түүнээс ангижрах арга замыг харуулсан юм. Мөн тэд өмнө нь архинд орж, алдаж явсан хэдий ч өөрийн сэтгэлийн тэнхээ, хичээл зүтгэлийн үр дүнд энэ гашуун ундаанаас аврагдаж чадсан өөрсдийн бодит түүхээ цугласан олонд ярьсан нь тус өдөрлөгийн хамгийн гол хэсэг байлаа. Учир нь тэдгээр залуус нь “Өөрчлөгдсөн амьдрал” хэмээх энэхүү төвийн тусламжтайгаар архинаас гарч, амьдралтайгаа залган, эргээд энэ төвдөө ажиллан, хазгай гишгэсэн нэгэндээ туслахаар нэгдсэн хүмүүс юм. Тиймээс ч тэдний яриа сонсож суугаа 100 гаруй хүний зүрхэнд хүрч, архинаас гарч, амьдралаа шинээр эхлэх урам зориг, сэтгэлийн тэнхээг өгч байлаа.
“Архинд гүн орсон хүмүүсийг зүгээр нэг газар хорин, болох болохгүй эм тариагаар бөмбөгдөж, хэд хоног барьж байгаад явуулах биш, тэдгээр хүмүүсийг “хүн” гэж үзэж хүндэтгэн, өвчтөн гэдэг утгаар нь хандах, тэдний үзэл бодлыг зөв зүгт залах, амьдралд нь бодит зөв өөрчлөлтийг авчрах нь бидний хамтын ажиллагааны гол зорилго юм. Тиймээс бидний ажлын үр дүн бол өмнө нь энэхүү эмчилгээнд хамрагдаж, архинаас гаран, одоо бидэнтэй хамтран ажиллаж байгаа өөрчлөгдсөн залуус маань юм. Бид энэ хүмүүсээрээ бахархахын зэрэгцээ, тэдэнтэй адил олон олон залуусыг архинаас амьдралаа аврахад нь туслахын төлөө ажиллах болно” хэмээн Дэлхийн Зөн Монгол Олон Улсын Байгууллагын Налайх-2 Орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн Эрүүл мэндийн зохицуулагч Д.Энх-Оюун хэлсэн юм.
Тус Орон нутгийн хөгжлийн хөтөлбөр нь архидалтыг бууруулах үйл ажиллагааг тогтмол явуулсаар ирсэн бөгөөд өнгөрсөн оноос Мааньт дахь ШШГЕГ-ын харъяа Согтуурах, мансуурах донтой өвчтөнийг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газартай хамтран ажиллаж, тэнд эмчлүүлж байгаа иргэдийн тав тухтай байдлыг хангах зорилгоор эмчилгээний V байрыг тохижуулан, мөн эмчилгээний дараах архигүй орчинг бүрдүүлэх зорилготой “Өөрчлөгдсөн амьдрал” төвийг дэмжин байгуулжээ.
Ямартаа ч тус газар эмчлүүлж байгаа иргэд зөвхөн архинаас гарах биш харин амьдрах ухаанд суралцан, цаашид юу хийж, яаж амьдрах талаараа зөвлөлдөн, зарим нэг нь бүр тамхинаас хүртэл бүр мөсөн гарах шийдвэрээ гаргачихаад байгаа гэсэн.