Цахим орчин дахь хүний эрхийн зөрчил, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх аргыг тодорхойлох, хэлэлцүүлэг боллоо.
Тус хэлэлцүүлэгт “Цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах, хүний эрхийг хангах чиглэлээр хэрэгжүүлэх арга хэмжээ, гэмт хэргийн гаралт, хүүхдийн эрхийн зөрчлийн судалгааны талаар хэлэлцэв.
Өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны зохицуулах газар, цагдаагийн байгууллага журамд үндэслэж, олон нийтийн сүлжээнд гарсан зөрчлийн талаар фейсбүүк зэрэг сошиал байгууллагуудад устгуулах хүсэлт илгээдэг байжээ. Тус журмыг хуулийн заалт болгон өөрчилж, Олон нийтийн сүлжээнд иргэдийн эрхийг хамгаалах хуулийг баталсан юм.
Хуулийн хүрээнд гэмт хэргийн шинж чанартай, хүний эрхийг зөрчсөн агуулгатай контент, нийтлэл, постыг 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгээс тодорхойлж, хязгаарлах арга хэмжээ авах аж. Энэ заалтыг сэтгүүлчид, хуульчид, иргэний нийгмийн байгууллагууд хүчтэй шүүмжилсээр байна.
Манай улсад сүүлийн хоёр жилд цахим орчинд үйлдсэн гэмт хэрэг 77 хувиар өсжээ. Нийт гэмт хэргийн 24 хувийг энэ төрлийн гэмт хэрэг эзэлсэн байна. Цагдаагийн байгууллагад хандсан дөрвөн гэмт хэргийн нэгийг цахим орчинд үйлддэг байна.
Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга Б. Тайван “Цахим орчинд болж байгаа гэмт хэргийг үйлдэхээс нь өмнө урьдчилан сэргийлж, таслан зогсоосноор гэмт хэргийн тоон үзүүлэлт буурна.
Мөн иргэд өөрсдөө гэмт хэргийн шинж чанартай мэдээлэл, контентыг цагдаагийн байгууллагад мэдэгдэн устгуулах эрх нээлттэй болж байна. Ингэснээр зөрчилтэй гэж үзсэн мэдээлэл цахим орчинд бага түгж, иргэд гэмт хэрэгт өртөх эрсдэл буурна.
Олон улсын үндэстэн дамнасан компаниуд хууль бус, зөрчлийн шинжтэй контентыг устгах бодлого баримталж ажилладаг. Үүнтэй холбогдуулан Эрүүгийн цагдаагийн алба, олон улсын хүүхдийн эрхийг хамгаалдаг төрийн бус байгууллагатай хамтарч мөрдөн шалгах ажиллагаа явуулан, бага насны хүүхэдтэй холбоотой хууль бус агуулгатай мэдээллийг цахим орчноос устгуулах арга хэмжээ авдаг.
Шинэ хууль ирэх сарын 1-нээс хэрэгжсэнээр энэ төрлийн зөрчил гарвал шуурхай арга хэмжээ авч чадна” гэлээ.
Хүний эрхийн үндэсний комиссын референт Б.Галбаатар “НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс 2018 онд цахим орчны хэрэглээг хязгаарлахдаа шүүхийн шийдвэрээр шийднэ гэх зөвлөмж гаргасан.
Манай улс хүний эрхийн олон улсын хэмжээг мөрдөж байгаа учир тус зөвлөмжийг мөрдөх ёстой. Гэвч шинэ хууль энэ зөвлөмжид нийцээгүй.
Олон нийтийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлэх нь хүний эрхтэй шууд холбоотой. Цахим орчимд контентыг журмаар үндэслэн хязгаарлаж байна. Үүнийг хуульд үндэслэнэ гэж байгаа нь хүний эрхийн стандарттай огт нийцэхгүй. Тус хуулийг боловсруулж байхдаа Хүний эрхийн комисст танилцуулаагүй. Тиймээс цахим орчинд хүний хувийн мэдээлэл хамгаалах, хүний эрхийг хангах чиглэлээр хэлэлцүүлэгт орж байна” гэлээ.
Цахим хөгжил харилцаа холбооны дэд сайд Ж.Эрхэмбаатар “Олон нийтийн сүлжээнд үйлдэж буй гэмт хэргийн талаар судалж, түүнд эрх зүйн хязгаарлалт тавих хэрэгтэй гэж үзэн Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хуулийг баталсан.
Энэхүү хууль нь гэмт хэрэг гарах эрсдэл өндөртэй, хууль бус үйлдэл агуулсан контентыг зөрчилтэй гэж үзнэ.
Хувь хүн, албан тушаалтны үзэл бодлоо илэрхийлсэн нийтлэл, мэдээллийг шүүнэ гэсэн үг биш.
Зөрчилтэй контентоо тодорхойлж арга хэмжээ авснаар цахим орчин дахь гэмт хэргийг бууруулах эхлэл болно” гэв
Манай улсын нийт хүн амын 80.6 хувь нь интернет хэрэглэгч, түүний дотор ухаалаг утастай хүүхдүүдийн 95 хувь нь интернет ашигладаг. Тэдний 92 хувь нь фэйсбүүк хаягтай байна.