- Та Монголд томилогдож ирээд жил гаруй болжээ. НҮБ-ын Хүүхдийн Сан энэ онд юу хийхээр төлөвлөж байна вэ?
- Улс орны олон салбарт томоохон бүтээн байгуулалт, өөрчлөлт өрнөж байна. Монгол бол хүний эрхийн үндсэн конвенцид нэгдэн орж, олон улсын хэм хэмжээ, стандартын дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх институцийн механизмыг бүрдүүлсэн улс билээ.
Тодруулбал, Монгол Улс 21-р зуунд Хүүхдийн эрхийг хэрэгжүүлэх амлалт, Хүүхдийн эрхийн конвенцийг Тогтвортой хөгжлийн зорилтын (ТХЗ) хүрээнд шинэ боломжуудыг бататгах дэлхийн амлалтад нэгдсэн гэсэн үг.
Хүүхдийн эндэгдэл, хөгжлийн хоцрогдол, хоол тэжээлийн дутагдлыг бууруулах, ус, ариун цэврийн байгууламж, цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон ахиц дэвшил гаргасан. Өнгөрсөн жилүүдийн агаарын бохирдлын эсрэг стратеги, хөрөнгө оруулалт ч бас багагүй үр дүнтэй байлаа. Цаашид ч тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхийн тулд хүүхдийн эрхийн талаар төрөл бүрийн чиглэлд хэрэгжүүлэх олон ажил бий.
2023 онд миний хүсэж буй зүйл бол илүү их эв нэгдэлтэй байж, төрөл бүрийн байгууллагууд тогтвортой үйл ажиллагаатай, хүүхэдтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх илүү их нөөц бололцоотой байх явдал юм. Бид бүгд л хүүхдэд хайртай шүү дээ. Энэ ташрамд 2023 онд бүх хүүхэд аз жаргалтай байхыг хүсэн ерөөж байна.
- НҮБ-ын Хүүхдийн Сангийн гүйцэтгэх зөвлөлөөс өнгөрсөн оны есдүгээр сард 2023-2027 он хүртэл хэрэгжих шинэ хөтөлбөрийг баталсан. Энэхүү хөтөлбөрийн талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
- 2023-2027 онд хэрэгжүүлэх шинэ хөтөлбөр маань нийгмийн бүхий л сонгогчдын оролцоотой ижил түвшний зөвшилцлийн үр дүнд бий болсонд бид маш их баяртай байна. Уг ажлыг удирдан явуулж, НҮБ-ын Хүүхдийн Сангийн хөтөлбөрийг 2022 оны есдүгээр сарын 7-нд НҮБ-ын Хүүхдийн Сангийн удирдах зөвлөлд танилцуулсан Гадаад харилцааны яаманд талархлаа илэрхийлмээр байна.
Бидний зорилго бол ямар ч орчин, нөхцөлд буй бүх хүүхдэд хүрч ажиллах явдал юм. Бид Монголд үйл ажиллагаагаа явуулж буй 60 жилийн хугацаанд Засгийн газартай таатай харилцаатай байж, олон түнштэй хамтарч ихээхэн үр дүнд хүрсэн. Монгол Улс болон НҮБ-ын Хүүхдийн Сангийн хамтын ажиллагаа маш сайн байгаа ба цаашид ч шинэ хөтөлбөрийнхөө хүрээнд Засгийн газартай хамтрах ажилд тууштай хэвээр байна. Энэ олон жилийн хугацаанд хүүхдүүдэд чиглэсэн чамгүй ахиц дэвшил гарсан. Бараг бүх хүүхэд сургуульд сурч, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж бүрдсэн билээ. Засаг дарга нарын Засгийн газартай байгуулсан гэрээнд хүүхдийн онцлогт тохирсон үзүүлэлтүүдийг тусгасан байдаг ба 2018 оноос хойш Засгийн газраас хүүхэд хамгааллын үйлчилгээнд төсөв хуваарилдаг болсон. Мөн 2019 онд Засгийн газраас жирэмсэн, хөхүүл эхчүүд болон 0-6 сартай хүүхдэд зориулсан бичил тэжээлийн бэлдмэлийг бүрэн санхүүжүүлсэн. Мөн Засгийн газраас 2020 онд Ковид-19 цар тахлын эсрэг шуурхай арга хэмжээ авах зорилгоор хүүхдийн мөнгийг нэмэгдүүлсэн.
НҮБ-ын Хүүхдийн сан нь аливаа цар тахал, түүний сөрөг үр дагавартай үед анхаарах зүйл болох хүүхдийн эмзэг, цочролд тэсвэртэй нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. НҮБ-ын Хүүхдийн сан нь Эрүүл мэнд, Хоол тэжээл, Боловсрол, Хүүхэд хамгаалал, Ус, ариун цэврийн байгууламж, Уур амьсгалын өөрчлөлт, Нийгмийн бодлогын чиглэлээр ажилладаг. Бид үр дүнд хүрэхийн тулд олон талт арга барилыг ашигладаг. Тодруулбал, Нөлөөллийн ажил ба харилцаа холбоо, Олон нийтийн оролцоо, Нийгмийн болон зан үйлийн өөрчлөлт, Дата судалгаа, үнэлгээ, мэдлэгийн менежмент, Дижитал өөрчлөлт, Инноваци, Түншлэл ба хувийн хэвшлийн оролцоо, хэнийг ч орхигдуулахгүй байх тогтолцоог бэхжүүлэх зэрэг багтана.
Гэсэн хэдий ч дуусаагүй олон ажил, шинээр гарч ирж буй асуудлуудад анхаарал хандуулах шаардлагатай болдог. Эдгээр нь (1) хүүхдийн хөдөлмөр, (2)илүүдэл жин ба таргалалт, (3) чанартай боловсрол, цахим боловсрол, (4) сургууль, эрүүл мэндийн байгууллагуудын ус, ариун цэврийн байгууламж, (5) хүүхдийн цахим хүчирхийлэл, (6) өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэнд, (7) агаарын бохирдол, (8) уур амьсгалын өөрчлөлт зэрэг юм. Дээрх нь НҮБ-ын Хүүхдийн Сангаас 2023-2027 он хүртэлх шинэ хөтөлбөрт тусгагдсан асуудлууд юм.