gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     8.28
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 8.28
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Оны эхний барилдаанд сумын заан Э.Дашдэмбэрэл, Ховдын Л.Сайханбилэг нар түрүүллээ

О.Хандмаа
Спорт
2023-01-09
7
Twitter logo
О.Хандмаа
7
Twitter logo
Спорт
2023-01-09

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 8-нд болсон сумын цолтон болон залуу бөхчүүдийн шинэ оны эхний барилдаанд 544 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын харьяат, “Хантайшир” дэвжээ, “Аврагч” спорт хорооны бөх, сумын заан Энхжаргалын Дашдэмбэрэл анх удаагаа түрүүллээ. Увс аймгийн Бөхмөрөн сумын харьяат, сумын заан Энхбаярын Амартүвшин анх удаагаа шөвгөрч, улмаар үзүүрлэлээ. Шөвгийн гуравт Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Завхан дэвжээ, АВДС-ийн бөх, сумын баяр наадмын 5 түрүүтэй заан Д.Хандсүрэн шалгарав. Их шөвгийн гурван бөхийн бөхийн шагналыг улсын заан Б.Бат-Өлзий хувиасаа гардуулж, баяр хүргэсэн юм.

Шөвгийн тавд Баянхонгор аймгийн Баянлиг сумын заан, “тэмээ өргөдөг” Ш.Эрдэнэбаяр, Увс аймгийн Малчин сумын заан, 10-р сарын түрүү бөх Э.Түмэннасан нар үлдэв.

Мөн улсын заан Б.Бат-Өлзий өөрийн зүгээс “Уран барилдаан”-тай бөхийн шагналыг Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын заан Э.Дашдэмбэрэлд, “Уран гараа дэвээ”-тэй бөхийн шагналыг Ховд аймгийн Зэрэг сумын заан О.Есөн-Эрдэнэд, “Өсөх ирээдүй”-тэй бөхийн шагналыг Архангай аймгийн Хотонт сумын залуу бөх Б.Гончигсүрэнд, “Ахмад бөх”-ийн шагналыг Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, сумын заан Х.Батсайханд тус тус гардууллаа.

Харин сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаан бүр дээр олгодог Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг Хэнтий аймгийн Мөрөн сумын заан Энхтайваны Бадмаанямбууд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын бөхийн холбооны тэргүүн, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын эрүүл мэндийн төвийн дарга, бөхийн хорхойтон Алтанцэцэгийн Ганзориг, Үнэнч үзэгчдийн нэрэмжит “Дайчин барилдааны шагнал”-ыг Хөвсгөл аймгийн Баянзүрх сумын заан Мөнхбаярын Баасанжавт Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, бизнес эрхлэгч, бөхийн хорхойтон Батмөнхийн Баатархүү нар гардууллаа.

ЦОЛГҮЙ БӨХЧҮҮДИЙН БАРИЛДААНД ХОВДЫН Л.САЙХАНБИЛЭГ ТҮРҮҮЛЛЭЭ

Цолгүй залуу бөхчүүдийн анхдугаар барилдаанд улс, аймаг, сумын цолгүй 336 бөх хүчийг үзэн барилдсанаас Ховд аймгийн Мянгад сумын харьяат, залуу бөх Лхагвын Сайханбилэг ес даван түрүүлж, Архангай аймгийн Хотонт сумын харьяат, сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны 11-р сарын түрүү, залуу бөх Батхуягийн Гончигсүрэн үзүүрлэв.

Их шөвгийн гуравт Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын харьяат , залуу бөх Ц.Галданбазар шалгарлаа. Дунд шөвгийн зургаад Увсын О.Билгүүн, Ховдын Л.Мягмартүрүү, Завханы Б.Амарбаясгалан нар үлдэв.

Шагналыг МҮБХ-ны тэргүүн, улсын заан Ц.Магалжав гардууллаа хэмээн Монголын үндэсний бөхийн холбооноос мэдээллээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан