Үндэсний ууган үйлдвэрүүдийн нэг АПУ компанийн АПУ Дэйри сүүний үйлдвэр 2023 оны босгон дээр хөгжлийнхөө түүхийг хэрхэн баяжуулж юу хийж бүтээсэн бол. Сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлд тэргүүлэгчийнхээ хувьд тэд юунд зорьж, ямар шинэ зүйл Монголчуудын амьдрал, хэрэглээнд нэвтрүүлсэн бэ?
Юун түрүүнд тус компани өнгөрсөн онд Монголчуудын сүү, сүүн бүтээгдэхүүний сонголтод 4 шинэ бүтээгдэхүүн шинээр нэмжээ.
АПУ Дэйри-ийн үйлдвэрлэсэн “Монгол” сүү, тараг шинэ оны өмнөхөн олон нийтэд танилцуулагдсан юм. Хүмүүсийн өдөр тутамдаа сүүнээс авдаг A, B1, B2. B12, Mагни, Кали зэргийг агуулснаас гадна нэмэлтээр Кальци болон Д амин дэмээр баяжуулснаараа уг бүтээгдэхүүн онцлог аж. Учир нь сүүлийн жилүүдэд хэрэглэгчид илүү эрүүл мэндэд ач тустай, амин дэм, нэмэлтээр баяжуулсан бүтээгдэхүүн түлхүү сонгох болсныг тэд ийнхүү мэдэрчээ.
Монгол сүү тараг нь энгийн сүүтэй харьцуулахад кальцийн хэмжээ өндөр тул нэг аяга Монгол тараг сүүнээс өдөрт авах кальцийнхаа 30 хувийг бүрэн авах боломжтой юм. Мөн ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс тослогийн хэмжээ өндөр буюу сүү нь 3.8 хувь, тараг нь 3.2 хувийн өндөр тослогтой аж.

Нийгмийн тодорхой хэсэгт чиглэсэн, тэдний асуудлыг шийдсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх салбартаа тэргүүлж буй компаниудын хүлээсэн үүрэг байдаг. Тийм ч учраас АПУ Дэйри үйлдвэрийнхэн PRO+ нэрийн бүтээгдэхүүнүүдийг зах зээлд гаргаж ирсэн болов уу.
Сүү ууж чаддаггүй буюу сүү уухаар гүйлгэдэг, дотор муухайрч, гэдэс мушгиулдаг зовуурьтай хүмүүсийн тоо санаснаас ч олон байдаг аж. Судалгаагаар 100 Монгол хүнээс асуумжаар асуухад 66 орчим нь сүү болон сүүн орцтой бүтээгдэхүүн хэрэглэхэд дээрх зовуурь илэрдэг гэж хариулсан байна. Ийм хүмүүсийг лактоз үл тэвчих эмгэгтэй гэх бөгөөд тэдний сүүнээс авах амин дэмийг бүрэн хангах Лактозгүй сүүг анх удаа эх орондоо үйлдвэрлэсэн нь PRO+. Ижил төрлийн импортын бүтээгдэхүүнээс даруй 50% хямд үнээр худалдаанд гарч байна.
Pro+ нэрийн тараг ч мөн тун онцгой бүтээгдэхүүн бөгөөд Болгарын уламжлалт иогуртын хөрөнгөөр бүрсэн, Lactobacillus Bulgaricus гэх ашигтай бактерийг агуулсан юм. Урт наслалтын нууц Болгар иогурт PRO+ тараг нь хоол боловсруулах замын үйл ажиллагааг сайжруулснаар олон төрлийн өвчний эрсдэлийг бууруулдаг байна.
2022 он цар тахлын нөлөө хамгийн хүндээр мэдрэгдсэн амаргүй жил байсан. Гэсэн ч АПУ Дэйри компанийн хувьд Монголчуудынхаа хэрэглээний соёл, үндэсний үйлдвэрлэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан жил байжээ. Харин 2023 онд энэ “буухиа” хэрхэн үргэлжлэх бол...