- Улиран өнгөрч буй 2022 он Австрали, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиосон. Энэхүү ойг тохиолдуулан ямар арга хэмжээ, уулзалтуудыг зохион байгуулсан бэ?
-Монгол, Австралийн хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүллээ. Манай хоёр улс хоёул Ковид-19 цар тахлын хөл хорионоос гарсан нь ойн хүрээнд хэрэгжүүлэх бидний харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд түлхэц болсон. Монголд болон Австралид хэд хэдэн ёслолын арга хэмжээг зохион байгууллаа. Хоёр улсын харилцаа маш сайн байгаа гэж онцлон хэлмээр байна. Тэр дундаа бид боловсрол, хүн хоорондын харилцаа, эдийн засгийн болон аюулгүй байдлын харилцаанд илүүтэй идэвхтэй байна.
Бид Австрали Монголын дипломат харилцааны тэгш ойд зориулж нэг сая долларын үнэ бүхий хөгжлийн хөтөлбөрийг эхлүүлсэн. Мөн манай хоёр орны хувьд чухал ач холбогдолтой салбарт бүтээн байгуулалтын ажил хийх зорилгоор Монголын 10 байгууллагад буцалтгүй тусламж олголоо. Тухайлбал жендэрийн тэгш байдал, хөгжлийн бэрхшээл, хүртээмжтэй хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, залуучуудыг чадавхжуулах зэрэг салбарт тусламж үзүүлсэн.
Мөн бидний дипломат харилцаа тогтоосон тэмдэглэлт үеэр буюу есдүгээр сарын 15-нд Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй албаныхан Австралид өндөр хэмжээний айлчлал хийсэн. Тэрбээр манай улсын Шадар сайд, Гадаад харилцааны сайд нартай уулзсан. Эдгээр уулзалтуудаар дамжуулж бид харилцаагаа дээд түвшинд бэхжүүлсэн нь сайшаалтай.
Мөн Монголын Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд С.Ганбаатар Австралид айлчилж, Сидней, Канберра хотод болсон олон улсын уул уурхайн бага хуралд оролцсон. Эдгээр нь үнэхээр үр өгөөжтэй үйл явдал байлаа.
Түүнээс гадна бид нэлээд хэдэн жил завсарласны дараа бодлогын хэмжээний яриа хэлэлцээгээ дахин эхлүүллээ. Удирдах албан тушаалтнуудын уулзалт болоод Батлан хамгаалах бодлогын талаарх яриа хэлэлцээ хийсэн нь хамтын ажиллагаагаа бэхжүүлж, бүс нутгийн стратегийн асуудлаар санал солилцох томоохон боломж болсон.
Миний хамгийн их бахархаж байгаа нэг зүйл бол бид хүмүүсийнхээ харилцаа холбоог сэргээж чадсан явдал юм. Тодруулбал Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт өдгөө 39 монгол Австралид суралцахаас бид Монголд хэрэгжүүлэх сайн дурынхны хөтөлбөрөө дахин эхлүүлэх боломжтой боллоо. Тодруулбал, бид энэ удаад сайн дурын гурван ажилтнаа Монголд илгээнэ. Мөн 50 жилийн ойн хүрээнд монголчуудад ажиллаж, аялах шинэ төрлийн виз олгож эхэлсэн нь тэмдэглүүштэй чухал үйл явдал болсон.

- Өнгөрсөн 50 жилийн хугацаанд хоёр улсын хооронд өрнөсөн үйл явдлаас онцолбол?
-Эргээд харахад Австрали, Монгол хоёр улсын хувьд дипломат харилцаа тогтоосон нь маш зоримог шийдвэр байсан гэж би боддог. Мэдээж энэ бол хүйтэн дайны оргил үе байв. Тиймдээ ч харилцаа эхэндээ удаан байсан ч 1990-ээд оноос хойш Монгол ардчилалд шилжиж эхлэхэд хурдацтай өрнөсөн гэж боддог.
Мөн 1993 онд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөө эхлүүлсэн нь өнөөгийн бидний харилцааны тулгын чулуу болсон юм. 1994 онд Австралийн Амбан захирагч Билл Хэйден Монголд өндөр түвшний айлчлал хийж, хоёр улсын төрийн тэргүүн нар уулзаж байв. Энэ бол маш түүхэн, чухал ач холбогдол бүхий айлчлалууд юм. Түүнээс гадна нэг чухал үе бол 2007 онд манай Гадаад хэргийн сайд асан Монголд айлчилж, Монгол Улстай өргөтгөсөн түншлэлийн харилцаа тогтоон, албан ёсоор Монгол Улсын гуравдагч хөрш болсныг онцолмоор байна. Тиймээс энэ нь хоёр талдаа үр өгөөжтэй чухал харилцаа болсон.
Дараа нь Элчин сайдын яамд нээгдсэн нь хоёр талын хамтын ажиллагаанд ихээхэн түлхэц болсон. Тодруулбал, 2008 онд Канберра хотод Монгол Улсын Элчин сайдын яам, 2015 онд Австралийн Элчин сайдын яамыг Улаанбаатарт тус тус нээв. Тиймээс бид жинхэнэ бат бөх харилцаатай болохын тулд олон чухал үе шатуудыг туулсаар өнөөдрийн түвшинд хүрсэн. Бид хоёулаа ардчилсан, чөлөөт зах зээлийн эдийн засагтай, хүний эрх, олон улсын дүрэм, хэм хэмжээг дээдэлдэг гээд ижил төстэй чанар бидэнд олон бий. Тэгэхээр бид одоогоор харилцааны маш таатай нөхцөлд байна.
-1993 оноос эхэлсэн Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 30 жилийн ой ирэх онд болно. Энэ хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил юу байна вэ? Цаашид тэтгэлэг хүртэх квотыг нэмэх үү?
-Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн 30 жилийн ой бол бидний харилцааны маш чухал үе шат. Энэ хүрээнд хэд хэдэн томоохон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, Монголдоо буцаж ирээд төр, хувийн хэвшил болон иргэний нийгмийн салбарт хувь нэмрээ оруулж буй зарим эрхмүүдийн түүхийг онцолж, Австрали дахь туршлагаасаа хуваалцах боломжийг олгоно. Ирэх жил гэхэд Австралийн тэтгэлэгт хөтөлбөрөөр 700 монголчууд төгссөн байх болно.
Австралид төгсөгчдийг бид Мозичууд /Mozzies/ гэж нэрлэдэг ба тэд үнэхээр гайхалтай чадварлаг хүмүүс байдаг. Миний хувьд тэд бол бидний хамгийн том хөрөнгө бөгөөд хоёр улсын иргэдийн харилцаанд тэдний оролцоо чухал гэдгийг эргэлзээгүй хэлж чадна. Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийн давуу тал бол тэтгэлэгт авсан хүн Австрали руу гэр бүлээ авч явах боломжтой болсон явдал.
Цаашлаад тэдний хүүхдүүд Австралийн боловсролын систем, соёлд хамрагдах боломжтой. Тэд ч хоёр улсын харилцааны хувьд Австралид чухал ач холбогдолтой. Мөн Mozzies бусдадаа ч урам зориг өгдөг. Бид жил бүр олон мянган монголчуудыг Австралид суралцуулахаар зорьж байгаа нь боловсролын салбарын харилцаа холбоог бэхжүүлж буйн нэг илрэл. Тиймээс ирээдүйд бид уг тэтгэлэгт хөтөлбөрийг улам өргөжүүлнэ гэж найдаж байна. Бид 2023 онд эрчим хүч, хөдөө аж ахуй, урлаг зэрэг богино хугацааны сургалтуудыг санал болгох болно.

-Австралийн 60 гаруй компани Монголд үйл ажиллагаа эрхэлдэг, тэдний дийлэнх нь уул уурхайн салбарт ажилладаг. Цаашид энэ тоог өсгөх боломж бий юу?
-Элчин сайдын хувьд миний гол ажлын нэг бол эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх. Дахин хэлэхэд, бидний худалдаа, хөрөнгө оруулалтын харилцаа маш сайн байна. Уул уурхайн компаниуд энд шинэ технологи, ур чадвар нэвтрүүлж, ажлын байр бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаад үнэхээр бахархаж, баяртай байдаг.
Австрали Улсын Худалдааны төлөөлөгчийн газар манай ЭСЯ-ны дэргэд үйл ажиллагаагаа явуулдаг юм. Тэд Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Австралийн компаниудад зөвлөгөө өгдөг. Мөн энд Австралийн Худалдааны танхим Австрали, Монголын компаниудын бизнесийн харилцааг дэмжин ажиллаж, үйл ажиллагаа нь маш идэвхтэй байдаг. Бидэнд хамтын ажиллагааны илүү их боломж бий. Засгийн газрын Эдийн засгийг сэргээх шинэ бодлого ч үүнийг зөв голдиролд нь оруулж байна. Монгол байгалийн баялгийн гайхалтай арвин нөөцтэй, бид эдийн засгийн харилцаандаа үүнийг хөгжүүлэх боломжтой.
Австралийн компаниуд эрчим хүч тэр дундаа байгалийн хий, ногоон устөрөгчийн боломжуудыг судалж байгаа. Мөн бид хөдөө аж ахуйн салбарт ч арвин туршлагатай. Манайд ч, Монголд ч хөдөө аж ахуйн маш том салбар бий. Тиймээс магадгүй сүүний үйлдвэр, мах боловсруулах, тэр байтугай ноос үйлдвэрлэлд ч санал болгох зүйл бидэнд байгаа гэдэгт итгэлтэй байна. Австралид маш урт хугацаанд хөгжиж буй ноосны үйлдвэр байдаг. Цаашлаад энэ тал дээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бий.
-Ялангуяа мах, ноолуурын зах зээлд манайд ямар боломж байна вэ?
-Махны салбарт олон боломж бий. Бид махны экспортын томоохон салбартай. Магадгүй энэ нь Монгол Улс туршлага судлах боломж байж болох юм. Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний сав баглаа боодол, нядалгаа, боловсруулалт, эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарттай холбоотой туршлагаасаа хуваалцаж болно. Эдгээр нь дэлхийд маш хатуу стандартад тооцогддог.
Мөн бид ноосны чиглэлээр арвин их туршлагатай. Мал хяргах арга техникийг шинэчлэхээр Монгол малчидтай хамтран Австралийн технологийг ашиглах бичил хамтын ажиллагааг эхлүүлсэн. Сонирхуулахад, Австрали хонь хяргах технологиор дэлхийд хамгийн хурдан гүйцэтгэдгээрээ дээд амжилт эзэмшдэг.

-Ажиллах боломжийг нэмэх зорилгоор Австрали ажил, амралтын шинэ визийг энэ оны долоодугаар сараас олгосноос хойш хэдэн хүн явсан бэ?
-50 жилийн ойн хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Австралид айлчлах үеэрээ ажиллаж, аялах визийн төрлийг энэ оны долоодугаар сарын 1-нээс нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Австралийн хувьд энэ нь харилцан виз юм. Тэгэхээр Австраличууд ч ийшээ, монголчууд Австрали руу аялах боломжтой. Энэ нь залуучууд, тэр дундаа 30-аас доош насны хүмүүст зориулагдсан.
Австралийн талаас энэ нь маш амжилттай болсон гэдгийг хэлэхэд үнэхээр таатай байна. Учир нь 100 гаруй ажлын байр эзэнтэй болж, энэ жилийнх хаагдсан ч ирэх жил долоодугаар сарын 1-нд дахин зарлана. Нөгөөтээгүүр энэ нь манай хөдөлмөрийн салбарыг дэмжиж буй учир Австралийн хувьд энэ бол үнэхээр үр өгөөжтэй хөтөлбөр юм.
Хөдөлмөрийн зах зээлд хэд хэдэн чиглэлээр дутагдалтай байгаа бидэнд болон нөгөө талдаа Монгол залууст ур чадвараа бэхжүүлж, орлого олж, мөн эх орноо мэдрэх гайхалтай боломж гэж бодож байна. Цаашид бид энэ хөтөлбөрийг хэрхэн өргөжүүлэх талаар Засгийн газартай ярилцаж, гарц хайхаар төлөвлөсөн.
-2023 онд ЭСЯ-ны зүгээс юу хийхээр төлөвлөж байна вэ?
-Бид одоо маш завгүй байгаа ч ирэх жилийн төлөвлөгөөгөө гаргаж эхэлсэн учраас таны асуулт маш оновчтой асуулт байна. Өмнө нь дурдсанчлан уламжлал ёсоор Австралийн тэтгэлэгт хөтөлбөрийнхөө 30 жилийн ойг угтана. Энэ нь ирэх оны чухал үйл явдлын нэг байх тул зарим арга хэмжээг зохион байгуулна. Мөн бид ард иргэдийнхээ харилцаа холбоог дахин бэхжүүлж Австралийн илүү олон сайн дурынхныг илгээхээр ажиллана. Жилийн эхний хагаст ирэх Коломбо Төлөвлөгөөний шинэ оюутнууд Монголд айлчилж, эндэхийн түнш байгууллагуудад зочилж, харилцаагаа бэхжүүлэх болно.
Бид мөн стратегийн түвшний харилцаандаа дахин анхаарлаа хандуулж, бодлогын яриа хэлэлцээ хийнэ. Тиймээс ирэх жил бидний харилцааг өргөжүүлэх олон боломжид төвлөрч ажиллах нь гарцаагүй. Түүнээс гадна уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний салбаруудад анхаарна. Австралийн Засгийн газар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх шинэ амлалтынхаа хүрээнд тавдугаар сараас хойш маш эрчимтэй ажиллаж байна.
Бидний шинэ амлалт бол 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 43 хувиар бууруулж, эрчим хүчний салбараа 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүч рүү 82 хувьд шилжүүлэх юм. Тиймээс энэ хүрээнд томоохон амбийцтай байгаа Австралитай хамтран ажиллах боломжтой таатай салбар гэж бодож байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэж байна, бид ч мөн уур амьсгалын өөрчлөлтийг туулж, хоёул цөлжилт, ой хээрийн түймэр, усны хомсдолтой гээд асуудлууд нь төстэй. Тиймээс бид энэ чиглэлд хамтран ажиллах боломжтой. Мөн би Австралийн Засгийн газраас Монгол Улсад суугаа анхны эмэгтэй Элчин сайд гэдгээ хэлэхдээ үнэхээр таатай байна. Миний хувьд энэ бол илүү ихийг хийж чадах салбар юм. Би жендэрийн тэгш байдал, хамтын ажиллагааг ахиулахын төлөө тууштай ажиллана. Ингэхийн тулд олон нийтийн байгууллагыг дэмжих, жендэрийн тэгш байдлын талаар дэлхийн болон бүс нутгийн түвшинд хамтран ажиллана.
-Жендэрийн тэгш байдлын тухайд би эмэгтэй Элчин сайд нартай ярилцлага хийхийг илүүд үздэг. Та элчин сайдын цуврал ярилцлагын гурав дахь эмэгтэй зочин боллоо. Учир нь Элчин сайд нарын ихэнх нь эрчүүд байдаг. Ямар ч улсад жендэрийн тэгш байдал маш чухал.
-Яг тийм. Монгол эмэгтэйчүүд үнэхээр хүчирхэг бөгөөд тэд цэцэглэн хөгжиж байна гэж хэлмээр байна. Тэд сайн боловсролтой, үнэхээр шаргуу хөдөлмөрлөж, Монголын эдийн засагт маш их хувь нэмэр оруулдаг. Гэхдээ мэдээж энд, Австралид ч жендэрийн олон асуудал бий. УИХ-д суудалтай эмэгтэйчүүд, удирдах албан тушаал хашиж буй эмэгтэйчүүд, бусад эмэгтэйчүүд рүү чиглэсэн хүчирхийллийн эсрэг бид тэмцсээр байх болно.

-Цар тахлын үед "Оюу толгой" компанийн ажилтнуудыг нутаг буцаах зорилгоор анх удаа хоёр улсын хооронд шууд нислэг үйлдсэн. Цаашид Монгол-Австралийн шууд нислэгтэй болох боломжтой юу?
-Тийм ээ. Цар тахлын үед бидэнд олон эерэг зүйл ажиглагдсан нь гайхалтай биш гэж үү. Энэ хугацаанд бидний нүүр тулсан харилцаа үгүй болсон ч бид бие биеэ үнэхээр дэмжиж байлаа. Австрали иргэдийг нутаг буцаахад нислэг хийхийг дэмжсэнд Монгол Улсад үнэхээр талархдаг. Тиймдээ ч бид түүхэн, анхны шууд нислэгийг үйлдсэн. 2023, 2024 оныг Монголд айлчлах жил болгон зарласан нь сайхан. Энэ хүрээнд агаарын тээврийн чиглэлийг өргөжүүлэх боломжтой. Энэ нь хоёр орны хүмүүс чөлөөтэй зорчих, аялал жуулчлал, бизнесийн, улс төрийн харилцаагаа хөгжүүлэхэд дэмжлэг болно.
- Та Монголын хөдөө нутгаар аялсан уу. Ямар аймгуудаар зочилсон бэ, хамгийн их таалагдсан зүйл юу байв?
-Монголоор аялах надад маш их таалагдсан. Монгол үнэхээр гайхалтай улс. Гайхалтай газар нутаг, байгаль, ан амьтантай, маш үзэсгэлэнтэй бөгөөд өвөрмөц орон. Тэрэлжийн байгалийн цогцолборт газраар аялсан нь надад үнэхээр сайхан байсан шиг бусдад ч мөн гайхалтай сэтгэгдэл төрүүлдэг байх.
Алс гэвэл Өмнөговь аймаг, ойрхон бол Багануур зэрэг сонирхолтой газруудад зочилсон. Нутаг бүрийн өөр өөр хүмүүстэй ярилцаж, тэдний амьдрал, тулгамдаж буй бэрхшээлийн талаар сонсохоос гадна эдгээр бүс нутагт хийсэн эдийн засгийн томоохон хөрөнгө оруулалтууд нийгэмд, хүрээлэн буй орчинд тулгамдаж буй асуудалд хэрхэн хувь нэмэр оруулсныг дуулах нь надад таатай байлаа.
Надад тохиолдсон хөгжилтэй явдлаас сонирхуулахад Тэрэлжид явж байтал зам хөндлөн гарч буй сарлагийн сүрэг бидний машиныг бүчээд, бид хэсэгтээ замын голд гацсан. /инээв/ Сарлаг ямар дөлгөөн, гайхалтай амьтан байдгийг би тэгэхэд маш ойроос харсан. Тухайн үед биднийг машины дуут дохиогоо дуугаргахгүй байхыг зөвлөсөн. Учир нь тэд цочин сандралдаж магадгүй гэсэн. Гэхдээ Австралид зам дээр гэнэт гараад ирдэг амьтад бий л дээ. Жишээ нь манайд имж, вомбат, үхэр, хонь мал зам хөндлөн гардаг ч сарлагийн сүргийг дэргэдээс нь харах гайхалтай байсан.
-Та тэднээс айсан уу?
-Эхэндээ айсан. Учир нь тэд маш сүрдэм том харагдсан. Гэхдээ тэд адууг бодоход арай төлөв, дөлгөөн амьтад юм билээ. Би одоогоор морь унаж үзээгүй байна. Монголын соёлыг мэдрэх томоохон туршлага болох тул би морь унах болно.
-Танд хамгийн их таалагдсан монгол үндэсний хоол?
-Одоохондоо цөөн төрлийн хоол идэж үзээд байна. Сайн мэддэгээр хуушуурыг онцолмоор байна. Айраг ууж үзэхэд миний хувьд өмнө нь мэдэрч байгаагүй шинэ амт байсан бөгөөд дасах ёстой зүйл гэж бодогдсон. /инээв/
Өнгөрсөн жил би ирээд азаар Үндэсний их баяр наадмын үед нээлтийн гайхалтай ёслол, олон янзын сайхан арга хэмжээг үзэж сонирхсон. Нэг үгээр би наадмаар Монголын соёлыг үнэхээр мэдэрсэн. Мөн ирэх жил Цагаан сар гэх мэт олон баяр, арга хэмжээг сонирхох завшаан гарах байх.

-Монголд анх ирэхэд танд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Намайг маш халуун дотноор хүлээж авсан нь надад гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Монголын ард түмэн маш нээлттэй, харилцахад хялбар хүмүүс. Энэ нь нэг талаараа идэвхтэй бөгөөд амьд соёл юм. Бидний амьдарч буй хот орчин үеийн ч мөн нүүдэлчдийн маш гүн гүнзгий, баялаг түүхэн соёлтой зэрэгцэн оршдог гэж боддог. Өөрөөр хэлбэл эдгээр соёл өнөөг хүртэл холимог хэвээр оршиж байгаа нь үнэхээр сэтгэл татам юм.
-Таны туршлагыг харахад Азийн орнуудад ихэвчлэн ажиллажээ. Азийн орнуудын онцлог, тэр дундаа Монголд ирээд анзаарсан өвөрмөц хэв маяг, хандлага юу байна вэ?
-Би амьдралынхаа багагүй хугацааг Азийн орнуудад өнгөрүүлсэн. Тимор-Лесте, Лаос, Индонез, Филиппин, Сингапур зэрэг орнуудад, ихэнхдээ Зүүн өмнөд Азид ажиллаж, амьдарсан. Тиймдээ ч Азийн соёл надад маш их таалагддаг, ялангуяа хүмүүс нь маш халуун дулаан, найрсаг, соёл нь баялаг бөгөөд олон янз. Улс орон бүр харилцан адилгүй, тэр дундаа тухайн улс дотроо ч өөр өөр соёлтой байдаг нь сонирхолтой. Тиймээс би өөр хоорондоо ялгаатай соёлтой танилцах дуртай.
Мөн миний хувьд Монголд анх удаа тэр дундаа маш хүйтэн газар амьдарч байна. Гэхдээ хүмүүс нь маш халуун дулаан. Би та бүхний түүх, нүүдэлчдийн уламжлалт соёлын талаар илүү ихийг мэдэж авч, Монголтой танилцаж буйдаа үнэхээр баяртай байна.
Би Австралийн соёлтой, ялангуяа бидний байгаль эх дэлхийгээ хүндэтгэдэг арга барилтай төстэй уялдаа холбоог Монголд олж хардаг. Учир нь газар нутаг, уламжлал, ялангуяа Австралийн уугуул иргэд соёлтойгоо нягт холбоотой ард түмэн. Бид 60 мянган жилийн түүхтэй уугуул соёлоороо маш их бахархдаг. Тиймээс энд Монголын соёлтой төстэй маш олон ижил талыг хардаг.
-Монгол хүү дэлхийн 8 тэрбум дахь иргэн болж, Австралид мэндэлсэн. Энэ үйл явдлыг монголчууд их бэлгэшээсэн.
-Үүнийг сонсоод надад үнэхээр сайхан санагдсан. Тэр монгол хүү миний төрөлх Канберра хотод төрсөнд их баяртай байна. Мөн Австралид суугаа Монголын Элчин сайд хүүг эргэж, эмнэлэгт уулзахад үнэхээр сайхан санагдсан. Өөр нэг гайхалтай тохиол нь Австралийн тэтгэлэг хүртсэн оюутнуудын хүү болж мэндэлсэн юм билээ. Тиймээс энэ бол яах аргагүй үнэхээр гайхалтай үйл явдал. Түүнийг Австралид тэр дундаа Канберрад өсөн торних хугацаандаа сайхан дурсамжаар дүүрэн амьдарч, Австралитай нягт холбоотой хүн болно гэж найдаж байна.
-Та энд чөлөөт цагаараа юу хийж байна вэ?
-Би Улаанбаатарт өвөл ч алхах дуртай. Зузаан хувцсаа өмсөөд зугаалах зугаатай байдаг. Миний хувьд амьдарч буй газрынхаа эргэн тойрныг мэдэрч, төрөл бүрийн дэлгүүр, газруудаар орж, хүмүүс юу зарж байна, юу хийж, юу идэх дуртайг нь харснаар тухайн газрын соёлд суралцаж, илүү сайн ойлгож чаддаг. Энэ бол хоттой танилцаж, мэдрэх миний нэгэн арга гэх юм уу.
Мөн би цана, чаргаар гулгахыг хичээх болсон. Би чадварлаг биш ч сурна гэж найдаж байна. Мөн чөлөөт цагаараа монгол хэл сурч байна. Удаан үйл явцтай ч монгол хэл сурах нь таалагдаж байна. Монгол хэл бидний хувьд огт өөр, хэцүү хэл боловч соёлыг ойлгохыг хичээх нь үнэхээр чухал. Би гадуур явахдаа хүмүүстэй цөөн хэдэн өгүүлбэрээр ярьж чаддаг болно гэж найдаж байна.
-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд шинэ оны мэнд хүргэе.