Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111 жилийн ойг тохиолдуулан Богдхааны ордон музейд тус музей болон Урлагийн гавьяа зүтгэлтэн, Ардын зураач Гаадангийн Дунбүрээтэй хамтарсан тусгай үзэсгэлэн нээлтээ хийлээ.
Богд хааны ордон музейд хадгалагдаж буй хосгүй үнэт үзмэрүүд болон Ардын зураач Г.Дунбүрээгийн хүрээний талаарх уран зургийн шилдэг бүтээлүүдийн дээжээс үзэсгэлэнд дэлгэжээ.
Ардын зураач Г.Дунбүрээ, Тусгаар тогтносон Монгол Улсын 111 жилийн ойн баярын мэнд хүргэе. Би 1965 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Энэ хугацаанд түүх, угсаатны зүйг сонирхон ахмадууд, уран бүтээлчдээсээ судалж, тэдний мөрөөр ажилласны хувьд нэлээд хэдэн бүтээл хийлээ. Их хүрээ, Нийслэл хүрээ, Номын хүрээ зэрэг бүтээлүүдийг туурвисан.
Уран бүтээлээ туурвихад миний хань ард талд минь түшиг тулгуур болж, би энэ бүтээлүүдээ туурвисан юм. “Нийслэл хүрээ” уран бүтээлээ туурвихдаа Их эрдэмтэн Б.Ренчин гуай, Соёлын гавьяат зүтгэлтэн Данзан гуай, Сэрээтэр гуай нарын хүрээний ахмад уран бүтээлчдээс зөвлөгөө авч, тэдний үг бүрийг уран бүтээлдээ тусгасан. Энэ бүтээлүүд бол “Өмнөх зууны нийслэл хүрээ” сэдэвтэй. Дөрвөн уулын лус савдгууд, Хүрээний 30 аймаг, дацанг уран бүтээлдээ тусгахдаа түүхэн улбааг нь судалж зурсан гэлээ.
Тусгаар тогтнолын түүхт баярын энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэн хүндэтгэл үзүүлж, Богд хааны ордонд музейд идээний дээж илгээдэг уламжлал тогтжээ. Музейд ирсэн зочид Ерөнхийлөгчийн илгээсэн идээний дээжээс бэлгэшээн хүртэв.
Гэрэл зургуудыг Г.Өнөболд