Өнөөдөр /2022.12.28/ "Өргөө амаржих газар" төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт Эрүүл мэндийн яамны 245 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн "Төрөх, төрсний дараах тусгай тасаг"-ийн иж бүрэн засварын ажил дуусч, ашиглалтад орлоо.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг "Энэ жил бид эх, нярайн орнуудыг 100 хувь шинэчилсэн бөгөөд Өргөө амаржих газарт 335 орыг төрөх болон хэвтэн эмчлүүлэх тасагт хүлээлгэн өгсөн. Үүнээс гадна Нэгдсэн хүлээн авах яаралтай тусламжийн тасгийн иж бүрэн засварын ажлыг 350 гаруй сая төгрөгөөр хийсэн бол өнөөдөр ийнхүү Төрөх, төрсний дараах тусгай тасаг ашиглалтад орж байна. Мөн тус эмнэлэгт дижитал суурин рентген аппарат, зөөврийн рентген аппарат, түргэн тусламжийн машин гэх мэт нийт 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 27 нэр төрлийн 67 тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөөд байна" гэдгийг онцоллоо.
Олон улсын стандартад нийцсэн VIP төрөх өрөөнд төрөх эх гэр бүлийнхэнтэйгээ байрлах боломжтой бөгөөд төрөх үйл явцад ч гэр бүлийнхэн нь хамт байх боломжтой аж. Өрөө тус бүр 00, душ, амралтын хэсэгтэй. Эхний ээлжинд VIP өрөөний төлбөр 60 мянган төгрөг байх тооцоолол гарч байна. Үүнийг хувийн төрөх эмнэлгүүдийн ижил үйлчилгээтэй харьцуулахад 16-20 дахин хямд үнэ юм.