gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ж.Оджаргал: Таван толгой төсөлд сэтгэлийн хөөрлөөр хандах ёсгүй

Улс төр
2007-07-09
0
Twitter logo

Оюу толгой болон Таван толгойн орд газруудыг эзэмших тухай Хөрөнгө оруулалтын гэрээний төслүүд бэлэн болжээ. Эдгээрийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэхээр Засгийн газар мөд өргөн барих гэнэ. Эх орны эрдэс баялгийг гадаадын хөрөнгө оруулагчид санал болгон худалдах, улмаар хөгжил дэвшлийнхээ хурдыг өнөөгийнхөөс хэд дахин нэмэх учиртай асар том бүтээн байгуулалтын чимээ монголчуудад сонсогдож байна.
Тэр эрч далайцынхаа хэрээр төслүүд дээр илүү нухацтай ажиллах, олон нийтийн дунд дэгдэх аливаа хардлага сэрдлэгэд бодитой хариулт өгөх шаардлага бий. Тиймээс Таван толгойн орд газрын хувьцааны 14 хувийг эзэмшиж байгаа арав гаруй компанийн нэг M-Си-Эс-ийн захирал Ж.Оджаргалтай ярилцлаа.

-”Энержи ресурс” консорциумыг Таван толгойн хувьцааны дөнгөж 14 хувьтай үлдэхээр шийдсэнийг шүүмжилж байна. Яагаад ийм хуваарилалт хийсэн юм бэ?
-Ашигт малтмалын тухай хууль ёсоор бол төр энэхүү орд газрын 50 хүртэлх хувийг нь эзэмшинэ. Таван толгойн ордыг ашиглахын тулд 1.5-2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах учир Засгийн газар ч, дотоодын хөрөнгө оруулагч ч ийм хэмжээний санхүүжилт гаргаж чадахгүй. Тэгэхээр гадаадын компаниуд эрсдэлээ тооцоод хөрөнгө оруулах боломжит хуваарилалт нь хамгийн багаар тооцоход 36 хувь.
Үүнээс хувь хэмжээ доошоо байвал уг төсөлд дэлхийн уул уурхайн том компаниуд орж ирэхэд хэцүү болох талтай.
Гэхдээ яг энэ хүчин зүйлийг тооцоолж байгаад “Энержи ресурс” 14 хувийг өөртөө үлдээхээр зөвшөөрсөн ч юм бас биш. Хэлэлцээр явсаар байгаад бид 14 хувиас цааш буухгүй гэж шийдсэн л дээ. Дотоодын хөрөнгө оруулагчид Таван толгойд бас зохих хэмжээний оролцоотой байх нь зөв гэж үзээд бид ингэж тохирсон юм. Төр бол мэдээж бизнесийг удирдахгүй. Харин төрөл бүрийн татвараар ашгаа авах ёстой. Үлдэх 36-гийн тухайд ялангуяа туршлагатай уул уурхайн компаниуд, олон улсын түвшинд ажилладаг, зохих стандарттай, дэлхийн зэрэглэл бүхий газруудад “ май 20 хувийг нь ав “ гэвэл энэ төсөл дээр орж ирэхгүй байхгүй юу. Хэрвээ уул уурхайн зах зээлд танигдсан том тоглогчидтой хамтран төсөл рүү орохгүй бол бид дангаараа дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ сайн үнээр зарна гэдэг амаргүй. Ийм утгаар буюу стратегийн хөрөнгө оруулагчийн ач холбогдол гэдэг талаас нь харвал бидэнд ийм хэмжээний орон зай үлдэж байгаа юм.
-Санхүүжилт хийх чадвар болон хөрөнгө оруулагчийн брэнд нэр Таван толгойн хувьцааны хуваарилалтад голлон нөлөөлсөн гэж ойлгож болох уу? 
-Гол нь санхүүгийн асуудал, дээр нь технологийн өндөр чадавхтай компани татах гэсэн сонирхлоос үүдэлтэй гэж ойлгож болно. Монголчууд дангаараа эзэмшээд хөрөнгө оруулна гэвэл хэцүү л дээ. 1.5-2 тэрбум ам. доллар гэдэг ихээхэн хэмжээний санхүүжилт. Гадаадын банкууд “сайн нөөцтэй байна” гээд шууд зээл өгчихгүй. Их хэмжээний зээл авахад уул уурхайг удирдаж авч явах, бүтээгдэхүүнээ борлуулах чадвартай компани нь хэн бэ гэдгийг харж байж өгнө. Зээл олгоход ийнхүү нарийн шалгуурууд тавьдаг тул сайн хөрөнгө оруулагчийг татна гэдэг чухал асуудал.
-Стратегийн хөрөнгө оруулагчид консорциум маягаар орж ирэх үү?
-Заавал ингэх албагүй. 36 хувь гэдэг олон компани нийлж консорциум болж авахад ашиггүй нөхцөл байж болзошгүй. Тухайн компаниасаа шалтгаална. Харьцангуй жижгэвтэр компаниуд бол хүчээ нийлүүлээд орчихож магадгүй. Санхүүгийн боломжтой нь дангаараа орохыг л бодно шүү дээ.
-Тэдний дунд зарлах тендерт тавих гол нөхцөл нь юу вэ?
-Сонгон шалгаруулах явцыг олон улсын шаардлага хангасан өрсөлдөөнт процессоор явуулна. Гол шалгуурыг дээр өгүүлсэн. Санхүүгийн үзүүлэлт сайтай, дэлхийн түвшний туршлагатай, техник технологийн өндөр хүчин чадалтай байх ёстой. Дээр нь бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлээр дамжуулна. Түүнчлэн Япон, БНСУ зэрэг Азийн улс орон руу гаргана гэвэл зах зээлдээ далайн боомтуудаар хүрнэ. Ингэж тооцоолбол олон зуун километр зам туулж байж хэрэглэгчдээ очно. Тэгэхээр Хятадын талтай найдвартай түншлэх чадварыг нь зайлшгүй харгалзах учиртай.
Дээр нь хөрөнгө оруулалт хийх баталгаа нь байх ёстой гэх мэтээр сонгон шалгаруулалт нэлээн нарийн болно гэсэн үг. Тендерийг хэрхэн явуулахыг мэдээж Засгийн газар голлон шийднэ. Олон улсын туршлагатай компани JP Morgan уг ажиллагааг удирдах зөвлөхөөр ажиллаж байгаа. Дээр нь Дэлхийн банк зэрэг олон улсын банк санхүүгийн байгууллагыг хөндлөнгийн хяналт тавих зөвлөх маягаар оруулж болно. Эдгээр нарийн ширийн зүйлийг Засгийн газар ярьж байж шийдэх юм.
-Таван толгойн үнэлгээн дээр Norwest компани ажилласан юм байна. Үүнд эргэлзэх зүйл бас гарч болзошгүй юм?
-Үнэлгээ бол үнэлгээ. Гадаадын хөрөнгө оруулагчид 36 хувийг тендерээр зарах үед хэн сайн үнэ хэлнэ тэр үед Таван толгойн бодит ханш ямар болох нь илүү тод ойлгогдоно. Өнөөдөр бол яг төд гэж тодорхой зүйл ярих аргагүй байхгүй юу. Аргачлалын хувьд энэ чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн компани болох Norwest, дэлхийн шилдэгт тооцогддог хөрөнгө оруулалтын банк JP Morgan зэрэг байгууллага төсөл дээр ажиллаж байгаа. Тэдний, мөн бидний тооцоогоор төслийн үнэлгээ ойролцоо гарч байгаа. Яг одоо бизнес нь эхлээгүй, ашиглах хүртлээ дэд бүтцийн хувьд асар их зардал шаардагдах, хоосон талд далд оршин байгаа хэрэг. Тэр утгаараа Таван толгойн нүүрсний орд газрын өнөөгийн үнэ цэн нь 500 саяас нэг тэрбум ам.доллар, улмаар нэг хувьд оногдох дүн нь 5-10 сая доллар гэж тооцоолж байгаа. Харин зах зээлийн бодитой үнэ нь 36 хувийг зарах үед илүү тод мэдрэгдэнэ.
-Ирэх есдүгээр сард олон улсын тендер зарлана гэж урьдчилан товлоод байгаа. Тэр үед “Энержи ресурс” компани ямар байдлаар оролцох вэ?
-Олон улсын байгууллагууд оролцоод, JP Morgan удирдаж явуулаад шийдвэрийг нь Засгийн газар гаргана. Хэн сайн санал өгсөн нь ялах олон улсын өрсөлдөөнт тендерээр явагдах учиртай.
-Таван толгойн хувьцааны төрийн мэдлийн 50 хувь гэдэг хэний ч мэдлийн биш эргэлзээтэй асар их хувь хэмжээ болох нь. “Энержи ресурс”-д энэ хувиас цаашид авах тооцоо, яриа бий юу?
-Цаашдаа бол төр өөрийнхөө мэдлийн хэсгээс зарж болно. Одоогийн энэ хуваарилалт хуулиа дагаж гарч ирсэн тоо. Хөрөнгө оруулалтын гэрээ батлагдаад, стратегийн хөрөнгө оруулагч орж ирээд, уурхай ажиллаад эхэлбэл хувьцааны ханш улам чангарна шүү дээ. Тэр үед хүсвэл төр 50 хувиасаа зарж болох юм.
-Төр 50 хувийг нь эзэмших нөхцөлд уурхайг ашиглаж эхлэхэд хөрөнгө мөнгөний бэрхшээл гарах уу?
-Энэ бол тийм хялбар асуудал биш л дээ. Засгийн газар, стратегийн хөрөнгө оруулагч, дотоодын хөрөнгө оруулагчид хамтран ярьж шийдэх ёстой.
-Таван толгой төслийг хоёрхон сарын дотор яриад шийдчихлээ, тэгэхээр хуйвалдаанаар “янзалчихлаа” гэсэн хардлага байна. Үнэхээр ийм богинохон хугацаанд боловсруулсан төсөл үү?
-Өмнөх бэлтгэл ажлуудыг сайтар хангасан байхад ер нь бол тийм хэцүү эд биш шүү дээ. Гол нь Засгийн газрын ажлын хэсэг Оюу толгой төсөл дээр зургаан сар ажиллаад их туршлагатай болсон байна. Юуг ярьж тохирох ёстой вэ гэдгээ ойлгочихсон туршлагатай мэргэжилтнүүд Таван толгой дээр орж ажилласан. Гэрээнүүдийн зарчим нь бол адилхан. Бид ч гэсэн хэлэлцээрт сайн бэлтгэсэн.
-Таван толгой төслөөс хамгийн ойрын хугацаанд хүмүүсийн гар дээр мэдрэгдэхээр ашиг хэдийд ирэх вэ?
-Хэрэв төсөл батлагдчихвал 2010 оноос бодитой үр дүн гарч эхэлнэ. Гэхдээ хоёр янзын хувилбар гараад байгаа. Жилд 15 сая болоод 30 сая тоннын олборлолт хийх гэсэн хоёр хувилбараар хүчин чадлын тооцоо хийсэн. Стратегийн хөрөнгө оруулагч орж ирсний дараа бид дээрх хувилбарын алинаар нь яаж ажиллахаа эцэслэн шийднэ. Энэ хоёр хувилбар дээр уурхайн хүчин чадлаас хамаараад тооцоо дээш, доош хөдөлнө гэсэн үг. Ер нь коксжих нүүрсээ 2010 оноос олборлоод эхэлбэл төрөл бүрийн татвараар нэлээд хөрөнгө төсөвт орж ирэх юм. Уурхайг бүрэн хүчин чадлаар нь ашиглах үед ДНБ 20-25 хүртэл хувиар өсөх бололцоотой.
Төслийн эдийн засагт үзүүлэх шууд болоод шууд бус нөлөө гэж байна. Шууд гэдэг нь төсөвт жилд бүх төрлийн татвараар 100-300 сая ам.доллар өгөх бололцоо харагдаж байгаа. Түүнчлэн эдийн засагт шууд бусаар үзүүлэх ашиг тус гэж бий. МУИС-ийн Эдийн засгийн их сургуулийнхан Таван толгой төслийн манай эдийн засагт үзүүлэх нөлөөллийн талаар тооцоо судалгаа хийж байгаа. Тэр судалгаанаас харахад 2010 онд бүтээгдэхүүнээ гаргаад эхэллээ гэхэд ДНБ-ий өсөлт 12 орчим хувиар өсөхөөр прогнозтой. Өөрөөр хэлбэл, бүрэн хүчин чадлаараа ажиллаж хараахан эхлээгүй үедээ шүү дээ. Хүчин чадал нь нэгэнт жигдэрчихвэл нөгөө 100-300 сая ам.долларын татварын орлогыг жил тутам төсөвт өгчихөөр байгаа.
-Татварын хууль дахь гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой хөнгөлөлтийн заалтууд хоёр талын хөрөнгө оруулагч хамтарсан тохиолдолд яаж шийдэгддэг юм бэ?
-Ийм том хэмжээний хөрөнгө оруулалтын үед эхний лав дөрөв хүртэл жил алдагдалтай ажиллах нь ойлгомжтой. Тиймээс татварын тайлангаар гарсан алдагдлыг ирээдүйд шилжүүлэн тооцох хугацааг таван жилээр тооцоолсон. Өөр ямар ч татварын хөнгөлөлт байхгүй.
-Уурхай ажиллаж эхлэх үеийн дэлхийн зах зээлийн үнэ ханшийн таамаглалыг хэрхэн тооцоолж байгаа вэ?
-Коксжих нүүрс 2005-2006 онд хамгийн өндөр үнэтэй байсан. Одоо бол бууралт руугаа аажмаар орж эхэлсэн. Тэр үед нэг тонн нь 120 ам.долларын ханштай байсан байх аа. Олон улсын судалгааны институтууд, хөрөнгө оруулалтын банкуудын дэвшүүлсэн таамаглалаар ойрын жилүүдэд коксжих нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ дунджаар 75 ам.доллар байна гэж үзэж байгаа.
Цаашдын хандлагын хувьд үнэ ханш нь буурах тал руугаа орж байна. Тиймээс бид цаг хугацааны эрсдэл гэдэг хүчин зүйлтэй өрсөлдөх ёстой юм. Үнэ нь хэрвээ 50-60 ам.доллар руу уначихвал нөгөө 1998-1999 онд BHP BILLITON ашиггүй боллоо гээд манайхаас гараад явчихсантай ижил явдал давтагдана.
Манайхан Таван толгойн баялгийг хэдэн үеэрээ идэх аймаар их мөнгө гэж ойлгоод байгаа. Хэрэв үнэ ханшийн таатай мөчлөгтэй уралдан бизнес хийж чадвал монголчууд мөнгө босгоно. Эрэлт хэрэгцээ нь хумигдсан үед яаж ч хашгираад нэмэргүй. Тэгэхээр олон олон хүчин зүйлээс хамаарах бизнесийг энүүхэндээ ингэж их сэтгэлийн хөдлөлөөр, улс төрийн зорилгоор ч гэдэг юм уу, янз бүрийн ойлголтоор хамаагүй үнэлж дүгнэж болохгүй.
Зах зээлийн үнэ ханшаас их хамааралтай, асар их хөрөнгө оруулалт, дэд бүтэц шаардсан эмзэг төсөл. Хятадын аварга зах зээл хажууд байнаа гэж ярьдаг. Гэтэл хятадууд өөрсдөө жилд ойролцоогоор 400 сая тонн коксжих нүүрс олборлож байгаа. Жилд мөн л 400 орчим сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг айл. Тэгэхээр манай нүүрсгүйгээр тэд амьдрахгүй, эдийн засаг нь уначих юм шиг хийсвэр төсөөлөөд яахав. Хятадын коксжих нүүрсний импорт болоод экспорт ч мөн ойролцоо хэмжээтэй байдаг. Хэрэглээ нь өсч байгаагийнхаа хэрээр тэнд олборлолт нь нэмэгджээ.
Тиймээс үнэ ханш нь гайгүй байгаа дээр бид бүтээгдэхүүнээ борлуулж эхлэхгүй бол эргээд зардлаа нөхнө гэдэг тун ч амаргүй байх болно. Наад зах нь урагшаа хил рүүгээ 270 километр төмөр зам татлаа гэхэд 400-500 сая доллар шаардагдана. Хятадын хилээс цаашаа нөгөө төмөр замын үзүүр хүртэл дахиад 300 гаруй километр зам хэрэгтэй. Төмөр замаас өөр тээврийн хэрэгсэл ашиглах боломжгүй бизнес. Машинаар зөөнө гэвэл багахан хэмжээний ачааг их зардлаар тээвэрлэх болно. Хамгийн болгоомжлох зүйл бол дэд бүтцэд ингэж их хөрөнгө хаячихаад хэдэн жил баталгаатай нүүрсээ авах вэ, үнэ нь ямар байх вэ гэдэг чинь уялдаатай, нарийн тооцож хөдлөхөөс аргагүй асуудал. Өнөөдөр яахав, сүүлийн 2-3 жилд коксжих нүүрсний ханш сайн байсан болохоор BHP, Мицуи гээд дэлхийн томчууд сонирхоод байгаа. Үргэлж ийм байх юм шиг хандвал ихээхэн эндүүрэл.
-Коксжих нүүрсний үнэ ханшийн өөрчлөлтийн тодорхой үечлэл бий юу?
-Ханш нь унаж явсаар сая өсөөд, одоо тэр үзүүлэлт дахин бууж эхэллээ. Уг хандлагыг яг төдөн жилийн дараа ингэнэ тэгнэ гэхэд хэцүү юм л даа. Гэхдээ дэлхийн том эдийн засгуудын нөлөө их бий. Хятадад дотоодын нөөц байгаа, түүнчлэн олон тооны боомттой учир гаднаас бас нүүрс экспортлох бололцоо тэдэнд бий. Ганцхан манайхаас хамаарахгүй гэдгийг маш сайн ойлгох ёстой. Хэрэгцээ өндөр байгаа цагт Австрали болоод бусад улсын үйлдвэрлэгчээс нийлүүлэлт хангалттай ирж л таарна. Сая Мозамбикт манайтай ижил хэмжээний уурхайг ашиглаад эхэлчихлээ гэх мэт олон хүчин зүйлийг тооцох учиртай юм.
-Таван толгой төсөл орон нутгийн хөгжилд ямар өөрчлөлт авчрах вэ?
-Өмнөговь, Дундговь аймгийн нэлээн том нутгийг хамарсан төсөл шүү дээ. Тэнд 1500 орчим хүн ажиллуулах бололцоо бий. Гэр бүлтэйгээ амьдрах, сургууль цэцэрлэг болон бусад хэрэгцээт үйлчилгээ бүхий цогцолбор байгуулах юм. Байгаль орчны хувьд өнөөдөр дэлхийн стандартын бүх шаардлага нөхцөлийг хангасан техник технологитой компаниуд орж ирэх нөхцөлийг тендерт тусгасан.
-Говийн усны нөөц Оюу толгой болоод Таван толгойн уурхайн ашиглалтын явцад шавхагдана, улмаар экологийн асар их хохирол учирна гэсэн болгоомжлол байна?
-Уурхайн хувьд хэрэглэх усны хангалттай нөөц одоогийн судалсан түвшинд бол бий. Харин том хэмжээний станц бариад, хэдэн мянган киловатт эрчим хүч үйлдвэрлэнэ, экспортолно гэвэл түүнд шаардагдах хэмжээний усны нөөц нь батлагдаагүй. Дэлхийн уул уурхайн компаниуд экологийн асуудалд их анхаарал хандуулдаг, байгальд халгүй технологийг чухалчилдаг болсон учир ноцтой үр дагавар гарахгүй биз ээ.
-”Энержи ресурс”-ийн бүтэц дотор хэний, ямар компаниуд хэчнээн хувийг эзэмшиж байна вэ? 
-Алтай Холдинг, М-Си-Эс, Майн Инфо, Петровис, Шунхлай гэх мэт арваад хэдэн компани нийлээд 14 хувийг эзэмшдэг. Тэг хэдэн хувиас эхлээд нэг, хоёр хувь хүртэл янз бүрийн оролцоотой.
-Оруулж байгаа хөрөнгийг юунд зарцуулахыг тодруулъя?
-1.5-2 тэрбум ам.доллар гэж байгаа нь төмөр замд 400-500 сая доллар, уурхайд өөрт нь 500-600 сая, мөн хоёр янзын цахилгаан станцын асуудал гарна, уурхайн ажиллагааг хангах болон ус дамжуулах станцад 35-40 сая доллар, ажиллагсдын хотхонд зориулж 20-30 саяыг зарцуулах юм. Усны боломж нөөцөөс хамаараад ямар хүчин чадалтай, зардал ямар байх вэ гэдгийг шийднэ гэх мэтээр хамгийн багаар тооцоход 1.5-2 тэрбум долларын хөрөнгө оруулалт Таван толгойд шаардлагатай байгаа.
-Тэгвэл ямар хэмжээний нүүрс олборлох вэ?
-Хоёр янзаар тооцож байгаа. Жилд 15 сая тоннын олборлолт хийнэ гэвэл 7.7 сая орчим тонн коксжих нүүрс гаргана, 30 сая гэвэл 12 сая орчим тонн коксжих нүүрс авахаар байгаа.
-Хөрөнгө оруулалтын нөхцөл ямар байх вэ?
-1.5 тэрбум долларыг яаж босгох вэ гэдгийг тодруулъя. Гол төлөв 25-30 хувь нь хөрөнгө оруулагчдын өөрсдийн хөрөнгөнөөс, үлдсэнийг банкны зээлээр хийнэ. Гадаадынхны хувьд ч ийм харьцаагаар санхүүжилтээ зохион байгуулах байх. 2010 оноос уурхайг ашиглаж эхэлнэ гэвэл банкны зээлээ 2016 он хавьцаа төлж дуусна гэж үзэж байгаа. Тэр 1.5-2 тэрбумын хөрөнгө оруулалт чинь эхний хоёр, гурван жилдээ гарах эд шүү дээ. Явцад нь бусад зардал бас гарч ирнэ л дээ.
-Таван толгойн хувьцаанаас иргэд эзэмших бололцоо бий юу?
-Төрийн мэдэлд бид 86 хувиа өгчихлөө шүү дээ. Эндээс төр 50 хувиа эзэмшээд, дараа нь түүнээсээ хөрөнгийн зах зээлд борлуулах эсэх нь төрийн өөрийнх нь менежментийн асуудал. Гэхдээ хувьцаа зарна гэдэг бодууштай зүйл. Манай Хөрөнгийн биржээр зарлаа гэхэд Хятадын компаниуд худалдаад авчихвал яах юм бэ. Ард түмэндээ хувьцаа эзэмшүүлэх гээд гадаадын компанид түүнээ алдчих явдал гарч болно. Хувьцаагаа дахин байршуулна гэдэг техникийн хувьд нарийн бодож хийх зүйл шүү.
-Оюу толгойн 34, Таван толгойн тал хувийг хариуцах төрийн компанийн үйл ажиллагааны талаар ямар бодолтой байна вэ?
-Дээрх хувийг төлөөлж эзэмших төрийн мэдлийн “Эрдэнэс MGL” компани байгуулах нь гэж ойлгож байгаа. Жишээ нь Сингапурт яг ийм үйл ажиллагаа явуулдаг төрийн мэдлийн том компани байдаг. Энэ чинь том том хувь эзэмшсэн үнэ цэнтэй компани гэсэн үг. Яваандаа дэлхийн Хөрөнгийн биржүүд дээр тухайн компани амжилттай ажиллавал ихээхэн хэмжээний хөрөнгө босгож чадна. Тэр мөнгөөрөө улс оронд онцгой хэрэгтэй том том асуудлыг далайцтай шийдэх боломжтой. Хотын утаа гээд яриад байгаа. Миний бодлоор нийтийг орон сууцжуулж байж л утаанаас сална. Төр уул уурхайгаас хамааралгүй эдийн засгийн үр ашигтай хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлэх ёстой.
Нэг үгээр Оюу толгой, Таван толгой төслийг хэрэгжүүлээд эхэлбэл улсын нуруун дээр байгаа, санхүүжилт нэхсэн олон асуудал ажил хэрэг болох боломж нээгдэнэ. Иргэндээ хувьцаа хүртээнэ гэж ярихаасаа илүүтэй хүмүүс байнгын орлоготой болох нөхцөлийг хөгжлийн хөрөнгө оруулалтуудаар шийдэх боломж харагдаж байна.
Энэ төсөл ажил хэрэг болохын бас нэг ач холбогдол нь гадаадын хөрөнгө оруулагчдад эерэг дохио, дэлхий ертөнцөд зөв ойлголт түгээнэ. Монгол хүн дэлхий ертөнцөөр зөндөө л аялдаг болж. Сайхан хувцаслаад, гоё ресторанд хооллоод, хөгжил дэвшлийн амтыг мэдрээд явж байна. Тэгвэл эх орондоо ийм мэдрэмжтэй амьдрахсан гэж хүн болгон л бодож яваа. Тэр өдрийг наашлуулах боломжийг яагаад алдах ёстой юм бэ.
-Таван толгой бол аймаар том хуйвалдааны үр дүн, Монголын олигархиуд хувааж идэж, хуйвалдаж байгаа хамгийн тод жишээ гэсэн хардлагад тайлбар өгөөч?
-Тэгээд яах ёстой болж байнаа? “Энержи ресурс”-д Батхүүгийн, Батболдын, Идэвхтэний, Бадамжунайгийн, Батж. Батбаярын компаниуд бий. Бүгд л үүнийг мэдэж байгаа. Тэгээд энэ чинь заавал хуйвалдаан болж харагдах ёстой болж байна уу. Манайхан бүгдээрээ шахуу улс төр, хуйвалдааны тухай ам мэдэн хоосон ярих юм. Ажил хийх хүн хэрэгтэй байна шүү дээ. Хэн нэг нь тэгээд хардчих вий гээд айгаад суувал амьдрал урагшаа явахгүй биз дээ.
Монголд улс төрд байсан, эсвэл байгаа хүмүүс ямар нэг компанийн хувьцаа эзэмшиж болохгүй гэж хориглоогүй байх. Мөн тэдгээр хүмүүстэй холбоотой компаниудтай хамтарч бизнес хийхийг хориглоно гэж заагаагүй биз дээ? Үндэсний компаниуд хүчээ нэгтгээд эх орны ирээдүйн төлөө бүтээн байгуулалтад оролцох цаг мөч ирээд байна. Үүнийг олигархиудын хуйвалдаан гэж ярьж байгаа хүмүүс ядмагхан л ойлголттой юм гэж хэлье.

Ярилцсан Л.БОЛОРМАА

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан