Нийслэлийн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Бат-Ирээдүй Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Ажиллагааны удирдах штабын бүрэлдэхүүнд дэмжлэг үзүүлэх тухай албан бичиг хүргүүлжээ. Уг албан бичигт:
"Сүхбаатарын талбайд олон хоног жагсаж буй иргэдийн биеийн дулаан тогтмол бага байснаас улбаалан олон эрхтний үйл ажиллагааны хямрал үүсэж цусны болон биеийн шингэний зуурамтгай чанар өөрчлөгдөж бие эрхтэн, эрүүл мэндэд ноцтой сөрөг үр дагавар үүсэх эрсдэлтэй байна.
Иймд эдгээр иргэнд хожуу гарч болох хүндрэлээ урьдчилан сэргийлж нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоонд хамруулах шаардлагатай байгаа тул дэмжлэг үзүүлж, хамтран ажиллана уу" гэжээ.
Энэ хүсэлтийн дагуу цагдаагийн албан хаагчид жагсагчдыг эмнэлгийн автомашинд суулгахад дэмжлэг үзүүлж ажилласан байна. Нийт 16 иргэнийг Түлэгдлийн эмнэлэг рүү эмч нар авч явсан. Түүнээс жагсаалыг албадан тараасан асуудал байхгүй гэж ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Харин Сүхбаатарын талбайд олон хоноглосон жагсагчдын ар гэрийн төлөөлөл "Миний нөхөр 10 гаруй хоног жагсаалд оролцсон. Би нөхрөө аваад гэртээ харих гэж байтал цагдаа бариад явчихлаа" хэмээн ярив.