Шинэ Зеландад 2008 оноос хойш төрсөн бол тамхи татах, худалдан авахыг хуулиар хориглолоо. Ингэснээр жил ирэх тусам тамхи худалдан авах боломжтой хүмүүсийн тоо багасах юм.
Хуулийн төслийг танилцуулсан тус улсын Эрүүл мэндийн сайд Айеша Веррал "Энэ бол тамхигүй ирээдүй рүү чиглэсэн том алхам" гэлээ.
Шинэ Зеландын тамхидалтын түвшин түүхэн дэх хамгийн доод түвшиндээ хүрч, өнгөрсөн сард гаргасан засгийн газрын мэдээллээр насанд хүрэгчдийн 8 хувь нь өдөр бүр тамхи татдаг байна. Тамхигүй орчны тухай хуулийн төслөөр 2025 он гэхэд энэ тоог 5 хувиас доош болгох ба урт хугацаандаа тамхины асуудлыг үгүй хийх зорилготой ажээ.
Мөн уг хуулийн төслийн хүрээнд улсын хэмжээнд тамхи борлуулах жижиглэн худалдааны цэгүүдийн тоог 6000-аас 600 болгон хязгаарлаж, тамхины донтолтыг бууруулахын тулд бүтээгдэхүүн дэх никотины хэмжээг багасгаж байна.
"Никотиныг донтуулахгүй байх хэмжээнд бууруулж, тамхийг тодорхой бүс нутагт борлуулж, жижиглэн худалдааны цэгийн тархалт, бөөгнөрлөөс ангид болно" гэж Эрүүл мэндийн сайд мэдэгдлээ. Гэвч шинэ хуульд залуу үеийнхний дунд түгээмэл хэрэглээ болсон электрон тамхитай холбоотой хязгаарлалт ороогүй байна.
Хуулийн төслийг шүүмжлэгчид энэ бодлого тамхины хар зах зээлийг өдөөж, жижиг дэлгүүрүүд хаагдаж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах боломжтойг анхааруулав.
Эх сурвалж: BBC