Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох" зорилго бүхий хянан шалгах түр хорооны ажиллах хугацааг зургаан сараар сунгалаа.
УИХ-ын гишүүн, Хянан шалгах түр хорооны дарга Г.Ганболд "Хилийн мэдээлэл, гаалийн бүрдүүлэлт хоёрын зөрүүг тогтоохоор ажиллаж байна. 2013 онд Монгол Улс, БНХАУ-ын гаалиудын мэдээллийг тулгахад анх илэрсэн, тогтоогдсон баримтуудыг тухайн үед хууль хяналт, шүүхийн байгууллагууд нь шийдээд явсан бол асуудал өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Тэр үед хэрэгсэхгүй болгосноос өнөөдрийг хүртэл уг нөхцөл байдал даамжирсан гэж бид үзэж байна. Эдгээр мэдээ, баримтыг тодруулж, нотлох гэж ажилласаар зургаан сар өнгөрлөө.
Монгол Улсын гаалиар "хоосон" гэдэг бүрдүүлэлттэй гарсан нүүрс тээврийн машинууд БНХАУ-ын хилээр нэвтрэхдээ нүүрс тээвэрлэж орсон байна уу, үгүй юу гэдгийг тулгахаар БНХАУ-ын талтай хамтран ажиллахаар хүсэлтээ хүргүүлсэн. Хариу өгөөгүй тул Монгол Улсын ГХЯ-аар дамжуулан тус улсын Хөгжил, шинэтгэлийн хороо руу албан бичиг явуулсан. Хариу ирсэн нь БНХАУ-ын гаалийн байгууллага руу хандаарай гэсэн байсан. Энэ дагуу дахин ГХЯ-аар дамжуулан БНХАУ-ын гаалийн байгууллага руу албан хүсэлтээ илгээгээд байна.
Үүний зэрэгцээ энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагуудаас төлбөртэй мэдээлэл авч, шинжилж байна. Бүх баримт мэдээллийг боломжит хэрээр цуглуулж, тогтоож, шинжилж, асуудлыг бодитой болгож байж УИХ-д тайлагнахгүй бол аль нэг талын мэдээллийг барьж, хөнгөн хуумгай тайлан тавьж болохгүй байсан юм" гэлээ.