Нийгмийн сүлжээнд зарим иргэн “2023 оны нэгдүгээр сарын 1-нээс хувь хүний дансны орлогоос 10 хувь авна гэнэ. Тэгэхээр иргэн нэг данснаас нөгөө рүүгээ шилжүүлэхэд хоёр удаа татвар төлөх юм уу? Энэ төр биднийг зүгээр өлбөрч үх гэж байгаа юм уу? Татварын дарамт хэрээс хэтэрлээ. НӨАТ, НДШ, ХХОАТ төлж байна” хэмээн бичжээ.
Бид энэ талаар Татварын ерөнхий газрын Хэвлэлийн албанаас тодруулав.
-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэн татвар ногдуулах орлогоо өөр үнэн зөв тодорхойлж, тайлагнан төлөх үүрэгтэй. Харин орлого олсон ч тайлагнаагүй бол тайлагнуулах, буруу тайлагнасан бол засуулах зэргээр татварын хуулийн хэрэгжүүлэх үүргийг Монголын татварын алба хүлээдэг.
Иргэдийн дансан дахь мөнгөнд татвар ногдуулах шийдвэр гараагүй. Дээрх ташаа мэдээллийг түгээсэн иргэдэд “Тайлангаа залруулаарай, зөрүүтэй тайлан өглөө” гэсэн анхааруулга зөвлөмжийг ТЕДИ төв болон бусад салбарын бизнес эрхлэгчдэд хүргүүлсэн юм. Үүнтэй холбоотойгоор буруу мэдээллийг бусдад өгчээ. Татварын хяналт шалгалт хийхээр томилолт үүсэн үед л иргэдийн дансны мэдээллийг шалгадаг” гэв.