gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     8.25
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 25
Зурхай
 8.25
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 8.25
Валютын ханш
$ | 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Байгальд ээлтэй бизнесүүд хамтран “Хамтдаа 0 рүү” арга хэмжээ зохион байгуулна

А.Мишээл
Нийгэм
2022-11-23
0
Twitter logo

2050 он гэхэд дэлхийн хүн ам 10 тэрбумд хүрнэ гэсэн таамаглал бий. Тэр үед хүн төрөлхтөн нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа тэглэхгүй бол дэлхийн дундаж температур 1.5-2 хувиар нэмэгдэх магадлалтай.

Дэлхийн дундаж температур нэмэгдсэнээр нийт амьд амьтдын 90 хувь нь мөхөх, байгалийн гамшгийн давтамж 3-5 дахин ихсэх, дулааралтай холбоотой өвчин дэгдэх зэрэг олон аюултай хүн төрөлхтөн нүүр тулна. Тэгвэл яг энэ цаг үед дэлхийн 190 гаруй орон нүүрсхүчлийн хийн ялгарлыг тэг болгож бууруулахыг зорьж буйн дотор Монгол ч багтана.

Хүлэмжийн хийг бууруулах, байгальд ээлтэй технологийн санаачилгуудыг нэгтгэн ногоон хөгжлийн төлөөх түншлэлийг бий болгох, эдийн засагт эерэг нөлөөллийг үүсгэх зорилгоор Монголын байгальд ээлтэй бизнесүүд хамтран “Хамтдаа 0 рүү” арга хэмжээг 2022 оны арваннэгдүгээр сарын 25-нд Улаанбаатар инновацын төвд зохион байгуулна.

Энэхүү арга хэмжээнд ирснээр та дэлхийн цаг уурын өөрчлөлтийн үндсэн хүчин зүйл болох хүлэмжийн хийг бууруулах зорилгын дор нэгдсэн технологи, үйлдвэрлэл, байгальд ээлтэй төслүүдийн олон  шийдэлтэй танилцана. Хамгийн сонирхолтой нь эвент эхлэхээс дуусах хүртэл оролцогчдын ялгаруулсан бүх нүүрсхүчлийн хийг бодит үйлдэл, шийдлүүдийн тусламжтайгаар тэг хэмжээнд хүртэл бууруулах юм.

“Хамтдаа 0 рүү” арга хэмжээнд Тогтвортой Хөгжлийн Зорилтуудын индикаторуудыг нутагшуулах, сэргээгдэх эрчим хүчийг хүлэмжийн хий бууруулахад хувь нэмрээ оруулж байгаа байгальд ээлтэй технологийг хөгжүүлэгчид, хог хаягдлын менежмент, хувцас үйлдвэрлэл, дахин боловсруулах үйлдвэр болон банк санхүүгийн салбарын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, дижитал уран бүтээлчид оролцоно.

Эх сурвалж: Нийслэлийн бизнес инновац хөгжлийн газар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан