Ираны шүүхээс тус улсад өрнөж буй эсэргүүцлийн жагсаалд оролцсон хэргээр баривчилсан иргэнд цаазаар авах ял оноолоо.
Нэрийг нь дурдаагүй иргэнийг Засгийн газрын барилгыг шатаасан, бурхны эсрэг дайсагнасан хэргээр буруутган яллажээ.
Түүнчлэн таван иргэнд нийтийн хэв журмыг зөрчиж, үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр 5-10 жилийн хорих ял оноосон байна.
Норвегид төвтэй Ираны хүний эрхийн байгууллагын мэдээлснээр дахин 20 хүнд цаазаар авах ял оноож болзошгүй аж.
Ираны шашны хэт үзлийг эсэргүүцэж эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсэн жагсаал сүүлийн хоёр сарын турш Иран даяар тархсан. Энэ жагсаал шашны номлолыг зөрчсөн эмэгтэй цагдаагийн гарт амь үрэгдсэний дараа эхэлсэн юм.
Жагсаал Ираны 140 хотод өрнөж байгаа нь Исламын улсад сүүлийн 10 жилийн хугацаанд тохиолдоогүй томд тооцогдож байна.
Барууны эх сурвалжуудын мэдээлснээр жагсаал эхэлснээс хойш 326 хүн амь үрэгдсэний 43 нь хүүхэд, 25 нь эмэгтэй хүн аж.
Ираны эрх баригчид жагсаалыг гадаадын өдөөн хатгагчид эхлүүлсэн хэмээн тайлбарлаж байгаа ба хууль хүчний 39 хүн амь үрэгдсэн гэв.
Эх сурвалж: BBC