УИХ-ын гишүүд өнөөдөр улбар шар зангиагаар ижилсэв. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун-ий санаачилсан UNITE компанит ажлын хүрээнд сар бүрийн 25-ны өдрийг “Оранж” өдөр болгохыг уриалжээ. Энэхүү улбар шар өнгө нь эмэгтэйчүүд, охидын гэгээлэг, хүчирхийллээс ангид ирээдүйг бэлгэдэж байгаа юм.
Монголд үйл ажиллагаа явуулж буй НҮБ-ын Хүн амын сангаас “Оранж” өдрийг өнгөрсөн оны хоёрдугаар сараас эхлэн дэмжин зохион байгуулах болсон бөгөөд энэ сард УИХ-ын гишүүдийг хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг уриалж, ширээн дээр нь улбар шар зангиа тавьжээ.
Тэмдэглэлт өдөр нь маргааш боловч амралт таарч байгаа тул УИХ-ын гишүүд улбар шар өдрийг тэмдэглэхийг дэмжиж буйгаа өнөөдөр илэрхийлэв.