Энэ жил Улаанбаатар хотын 92 гудамж цэцэрлэгт ногоон байгууламжийн тарилт, арчлалт хамгаалалтын ажлыг хийнэ.
Энэхүү ажилд 5.8 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөөд байна. Хаврын улиас хэлбэржүүлэлтийн ажил гурав дугаар сарын 10-наас эхлүүлсэн бөгөөд дөрөв дүгээр сарын 1-нээс цэнэг усалгааг хийж, нийт зүлэгт талбайг самнаж цэвэрлэн, 10-наас мод бут, сөөг, ургамлан хашлагыг шинээр болон нөхөн тарих ажил хийгдэнэ.
Хотын гудамж талбайд энэ жил нийт 500-гаад мянган мод сөөг тарихаар төлөвлөж байна. Харин дөрөв дүгээр сарын 20-ноос гудамж талбайн модыг шохойдож, тав дугаар сарын 1-нээс ногоон байгууламжийн хөрсийг ариутгах ажлыг хийсний дараа зургаа дугаар сарын 1-нээс зүлэг тарьж, 5-наас цэцэг тарих юм.
Ойролцоогоор 300-гаад мянган м2 зүлэг, 400-гаад мянган ширхэг цэцэг тарихаар төлөвлөж байна. зургаа дугаар сарын 15-наас найм дугаар сарын 15 хүртэл 2 сарын турш зэрлэг ургамлыг устгах ажлыг хийнэ.