-Монгол киног дэлхийд хүлээн авах боломж бий-
“Чонон сүлд” киноны найруулагч Францын нэрт кино найруулагч, зохиолч Жан Жак Анно Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад айлчилж байна.
Нэрт кино найруулагч яг одоо Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлтэй уулзаж байна. Хотын захирагч Жан Жак Аннотай нүүр тулж уулзаж байгаа нь нэр төрийн хэрэг хэмээн мэндчилсэн бол найруулагч Улаанбаатар хотод ирэх бүрд надад сайхан санагддаг хэмээн яриагаа эхлүүллээ.
“Кино зураг авалтын үеэр зохиолчтой хамт Улаанбаатарт ирж байсан. Монголын зүүн аймгийн нутгуудаар аялаад, Монголын соёлын талаар яриа өрнүүлж, судалгаа эхлүүлсэн. Аймгуудаас онцгойлон Төв аймаг таалагдсан. Тэр уулзалтын үеэр “Чонон сүлд”-ийн зохиолч өөрийн зохиолын талаар ярьж төв номын сангийн эрхлэгчтэй санал солилцсон” хэмээн Жан Жак Анно хэллээ.
“Би таны ихэнх киног үзсэн. Харин европт ажлаар явж байсан учраас "Чонон сүлд"-ийг үзэж амжаагүй байна. Манай гэр бүлийн хүн үзээд надад 10 гаруй хоног ярьсан. Санаанаас ер гарахгүй байна гээд сэтгэгдэл өндөртэй байна лээ. Таны киног үзэхэд нэлээн хэд хоног бодогдоод байдаг, сэтгэлзүйд их нөлөөтэй байдаг. Холливүдийн эсвэл арилжааны кинотой харьцуулахад таны бүтээлүүд киноны үндсэн зарчмыг баримталсан байдаг. Тань шиг ийм нухацтай кино хийдэг найруулагч олон үлдээгүй байх. Би таны үнэнч шүтэн бишрэгч байгаа юм” хэмээн хотын дарга Жан Жак Аннод талархал илэрхийлсэн юм.
Харин “Чонон сүлд” киноны талаар найруулагч “Үзэгчдийг байгалийн сайхныг бишрэхээс гадна энэ кино хүмүүсийн сэтгэхүйд хир нөлөөлж байгааг ажиглахад их таатай байна. Үзэгчид Чонон сүлд киног зөвхөн Өвөрмонгол гэлтгүй Монгол гэж хүлээж авч ярьж байгаа нь сайшаалтай байна. Киног маань үзсэн хүмүүс Монголыг их сонирхож, очиж үзнэ гэж байна лээ. Жүжигчин Р.Анхням их чадварлаг сайн жүжигчин. Олон кинонд тоглох ирээдүй бий. Монголын кино урлагт өөрийн хувь нэмрээ оруулна гэсэн бодол тээж байна. Монголд гадаадын киног хүлээж авах том потенциал байна. Түүний адилаар Монгол киног дэлхийд хүлээн авах боломж бий” гэлээ.
Харин хотын захирагч киног энэ жилийн томоохон үйл явдал гэдгийг онцлоод Улаанбаатар хот аялал жуулчлалыг дэмждэг учраас их ач холбогдолтойг онцоллоо. Мөн тэрээр жүжигчин Р.Анхням энэ кинонд тоглосон таатай үйл явдал болсон гэдгийг хэлэв.
Жан Жак Анно "өчигдөр удирдлагуудтай уулзаж байхад Монголыг сурталчлах кино хийх сонирхол их өндөр байгаагаа илэрхийлж энэ чиглэлийн кино урлагийг хөгжүүлэх бодлогыг бий болгож байгаад баяртай байна" гэхэд Э.Бат-Үүл "Монгол кино урлагийг хөгжүүлэхэд жижиг зах зээл гэх мэт хүндрэл гардаг. Үүнд харин тань шиг том төлөөллийг оролцуулах нь маш чухал" гэлээ.
Үүний хариуд Жан Жак Анно "надад ямар нэг асуудал байхгүй. Гадаад өрсөлдөгчид маш ихтэй. Зах зээлийн хувьд жижиг бөгөөд хүмүүсийн хүлээж авах тал дээр болон бусад зүйлсийг анхаарах нь чухал. Өчигдөр сайд ерөнхийлөгч нартай уулзаж байхдаа эдгээр бэрхшээлийг хэрхэн давж туулах талаар санал солилцсон. Хамгийн гол нь Монголын үзэгчдийн хувьд сэтгэл санааг нь татах дээр мэргэжлийн хүмүүсийн туслалцаа зөвлөгөө авах нь чухал гэж харж байна. Кино театрын хувьд хүмүүст хүрэх тал дээр дутмаг байгаа тул телевизийн сувгийг ашиглах нь чухал" гэв.
Мөн Э.Бат-Үүл Улаанбаатар хотын 375 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан "хот маань анх энэ байршилдаа байгаагүй. Анх үндэслэгч нь Занабазар байсан. Харин коммунизмийн үед Улаанбаатар хотын түүхийг 1924 оноос хойш тоолж байсныг бид одоо үед залруулан 375 жилийн өмнөх түүхээс нь эхлэн тоолж эхэлсэн юм. Энэ жил бид наймдугаар сарын 8-нд даншиг наадмыг сэргээж байна. Занабазар шашны тэргүүний хувьд наадмын өмнө ном хурж эхлүүлдэг байсан нь 1924 оноос болиулсан байсныг энэ жилээс бид эргэн сэргээх гэж байна.
Монголд даншиг наадмын дараа хуримаа хийдэг, хүүхдийнхээ даахийг үргээдэг заншлуудыг холбож тэмдэглэж ирсэн байдаг. Энэ бол буддын шашинтай улсуудын дунд хийгддэг байсан хамгийн том фестиваль.
Манай түүхчид хоёр чухал олдвор олсон. Үүний дунд даншиг наадмыг хэрхэн тэмдэглэж байсан тэмдэглэл мөн ямар протоколоор зохион байгуулдаг байсан талаарх тэмдэглэлүүдийг олсон явдал юм. Тухайн зан үйл дээр лам нар болон гадны зочид хаана суух талаар хүртэл нарийн дэг жаягийг заасан байсан.
Үүний дагуу бид энэ зун даншиг наадмыг тэ үеийнхээр нь сэргээн тэмдэглэх гэж байна. Харин ганц зүйлийг бид дагаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл бөхийн барилдааны 32 бөх үлдэхэд Богд Хаан тэдгээр бөхчүүдийг авч явж эргэн ирсэн үед нь наадам үргэлжилдэг байсан байгаа юм. Харин орчин үед бидэнд тэр зан үйлийг гүйцэлдүүлэх хэцүү болсон. Хоёр дахь том олдвор бол Занабазарын урлангийн туурийг нь Хэнтийн нуруунд байсныг олсон. 400 гаруй олдвор олсон. Одоо нийтдээ 700 гаруй олдвор байгаа. Эхний гаргаж ирсэн нь 400 гаруй байна. Ийм учраас бид Занабазарын бие даасан музей байгуулах зорилготой байна.