Эрчим хүчний сайд Д.Зоригт Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Мурат Карагөзтийг хүлээн авч уулзлаа.
Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд Турктэй найрсаг харилцаа хөгжүүлж, эдийн засгийн болон бусад бодит сонирхлыг нь Монгол Улсад бий болгон, зохистой түвшинд хүргэх бодлого баримтална гэж заасан байдаг. Одоо хоёр улсын харилцааг иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүргэх зорилт тавин ажиллаж байна.
Эдийн засаг, худалдааны засгийн газар хоорондын комисс 1994 онд байгуулагдсан бөгөөд хоёр тал хөдөө аж ахуй, барилга, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, аялал жуулчлал, эрчим хүч, уул уурхай, тээврийн салбарт хамтран ажиллах боломж өндөр.
Эрчим хүчний сайд Д.Зоригт “БНТУ сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлд асар их туршлагатай. Ялангуяа усан цахилгаан станцын чиглэлээр дэлхийд чансаагаараа дээгүүрт ордог. Иймд энэ техник технологийг Монголд нутагшуулах болон эрчим хүчний салбарын инженер, техникийн ажилтныг Туркэд сургах хүсэлтэй байна. Одоогийн байдлаар монголын эрчим хүчний салбарт идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа Туркийн хоёр компани бий” гэв.
Эдгээр нь Айдинер Глобал ХХК, нөгөө нь “ZTM” ХХК. Айдинер Глобал ХХК 2009 оноос эхлэн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутагт салхин цахилгаан станц босгох төслийн талбайд салхины хэмжилтийн 2 станц суурилуулан, салхины нөөцийн судалгааг хийж ирсэн. Одоогийн байдлаар холбогдох зөвшөөрлүүдийг авч “Цахилгаан эрчим хүч худалдах-худалдан авах гэрээ”-г 2012 оны гуравдугаар сарын 1-ний өдөр байгуулж, 2014 оны нэгдүгээр сарын 14-ний өдөр шинэчлэн баталсан загварын дагуу дахин байгуулсан.
Одоогоор төсөлд хөрөнгө оруулах банк, санхүүгийн олон улсын байгууллагууд, салхин турбин үйлдвэрлэгч, нийлүүлэгч, барилга угсралт цахилгааны ажил гүйцэтгэх, тээвэр, даатгалын дотоодын компаниудтай яриа хэлэлцээр хийж байна.
Баруун гурван аймгийн усны эрчим хүчний нөөц бололцоог тодорхойлох, цаашид ашиглах чиглэлээр “ZTM” компани өөрийн хөрөнгө оруулалтаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт “Тавалтайн хавцал” хэмээх газар усан цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулжээ.
Энэхүү ТЭЗҮ-ээр Туркийн тал дэвшилтэд технологи ашиглан 88,7 МВт хүчин чадалтай УЦС-ыг байгуулах боломжтой гэж үзсэн. “ZTM” компани нь Баян-Өлгий аймгийн Ховд гол дээр УЦС байгуулах ажлыг Монгол Улсын Концессын тухай хуулийн дагуу “Барих-ашиглах-шилжүүлэх” нөхцөлтэй гүйцэтгэх сонирхолтойгоо илэрхийлсэн юм.
БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Мурат Карагөз дээрх хоёр компанийн тусгай зөвшөөрлийг сунгахад туслалцаа үзүүлэхийг уулзалтын үеэр хүсчээ.
Дашрамд хэлэхэд ZTM компани нь “Монгол Улсын усны эрчим хүчний мастер төлөвлөгөө”-г боловсруулж дуусаад саяхан ЭХЯ-д хүлээлгэж өгсөн юм. Энэ төслийн хүрээнд Монгол Улсын 29 голын сав газарт судалгаа хийжээ.
Уулзалтад ЭХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Товуудорж, Туркийн ЭСЯ-ны нэгдүгээр нарийн бичгийн дарга Тунжер Кыяк нар оролцсон юм.