...Явах цаг
боллоо хонгор минь
Яруухан ч
гэсэн бидэн хоёрыг
Ямар хурдан
салгана вэ... Төв цэнгэлдэх хүрээлэнд уржигдар орой болсон "Камертон"
хамтлагийн ахлагч, дуучин Д.Болдын тоглолт...
19.00 цаг. Дуучин Болд хэмээсэн бичиг бүхий том дэлгэцийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн хаалгаар оронгуутаа л харав. Өвөрмөц шийдэлтэй тоглолт болно гэсэн болохоор шинэлэг зүйл хайсан минь энэ. 16.30 цагаас үзэгчдээ оруулж эхэлсэн учир гадаа талбайд цугларсан хүмүүс замбараатай, яарсан шинжгүй дотогш нэвтэрч байв. 19.30 гэхэд цэнгэлдэх бараг дүүрч, үзэгчдийн олонх нь суудлаа эзэлсэн байлаа. Гэвч тоглолт эхэлсэнгүй. Бүтэн цаг хүлээсэн үзэгчдийн тэсгэл алдарч, "Болд, Болд, Болд, эхэлье" гэсэн "шахалтын" дараа 20.00 цаг гэхэд эхэллээ.
Мөнгөлөг саарал өнгийн мотоцикль унасан дуучин тайзнаа гарч ирэхэд фэнүүдийнх нь сэтгэлийн хөөрөл дээд цэгтээ тулав.
СОДОН ҮЙЛ ЯВДАЛ
Тоглолтын
содон үйл явдал "В" продакшны дуучид байлаа Өвөрмөц, содон, уянгалаг
хоолойгоор олныг байлдан дагуулж, дуулсан дуу нь ХИТ-ын жагсаалтад дээгүүр
бичигддэг тэдгээр охид тайзнаа гарч ирэх бүрт залуусын загатнасан газар маажих
шиг л болсон. Хөл дээрээ зогсохгүй шахам дэвхцэн, гар гараасаа барин үсрэх
залуус өөрсдөө энэ оройн чимэг байлаа.
Үзэгчдийн бас нэг хүлээж байсан зүйл DZ man, Дуучин Энхзолтой хамтран дуулдаг "Цэнгэн хөгжилдье" хэмээх дуугаа өөрөө зарлаж,
"...Хайр
гэж юу юм бэ
Хайр гэж юу
байдаг юм бэ" гэсээр DZ man хэмээн дуу аялан тайзнаа гарч ирсэн улс төрийн
тоймчийг хүмүүс хүсэн хүлээсэн байд лаар угтсан. Сэтгэл нь хөөрсөн үзэгчдийн
дуу цэнгэлдэхийг бараг өргөх шахав. Гэвч байдал тэр дороо өөрчлөгдөв. Дуучны
микрофон нь ажилласангүй. Шавайгаа ханатал доргио аянд нь бүжиглэх
гэсэн залуус орилолдохоо больж, харин "Ээ арай дээр микрофон өгөхөд яадаг
байна аа" гэсэн шүүмжлэлээр солигдов. Дуу дуусах хүртэл гурван ч удаа
микрофоныг сольсон ч тусыг олсонгүй. Хөгжимнөөсөө, хамтран дуулаачийнхаа
хоолойг давж гарахгүй байсаар төгсөв.
...Аяа
миний 18 нас
Ахиад
ирэхгүй ч
Мөнхийн
гэрэлтэй нас
"Камертон". "Анх
1995 онд энэ тайзнаа "18 нас" хэмээх дуугаа дуулсан. Одоо 12
жилийн дараа найз Болдынхоо тоглолтод ирээд дууллаа. Үнэхээр сэтгэл хөдөлж байна"
хэмээн тэднийг үгээ хэлж дуусаагүй
байхад Төв цэнгэлдэх хүрээлэнд ирсэн үзэгчид дууг нь
дуулж эхлэв." 18 нас" дууссаны дараа түрүүнээс хойш үгүйлэгдээд
байсан алга ташилтыг буцаан авчрав. Талбайг хоёр хувааж алгыг нь ташуулж,
үзэгчдийг байлдан дагуулж чадсан, камертонынхон. Үзэгчид энэ орой тэдний дуу
хоолойг сонсож, энэ хамтлаг тайзнаа гарахыг л хүлээж байсан юм уу гэлтэй
цэнгэлдэх тэр аяараа "амь" оров. Суудалд суусан хүмүүс босч, дагаж
дуулж байлаа.
Харин "Рок дуу дуулна, тэд нар ч ажилгүй болох байх аа" хэмээн ам бардам өгүүлж байсан дуучны хүсэл талаар болсныг энд дуулгая. Үзэгчдэд дуу нь бараг сонсогдоогүй. Хүмүүст хүрээгүй бололтой, таг байсаар.
БОДИТ БУС СОДОН
Филипп
Киркоров, "Бони М", "Виагра".., гээд манайхан сүүлийн үед
чамгүй олон оддын тоглолт үзсэн. Бас туршлагажсан. Тэднийг ирэх сургаар
тасалбар нь дуусч, цэнгэлдэхийн гадна шагчид үнийг нь тэнгэрт хадаан, тоглолт
эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн үзэгч орж чадахгүй нүдэндээ нулимстай буцаж,
телевизээрээ харж баясаж байсан тохиолдол бий.
"Чамгүй хөрөнгө зарна, зөвхөн бэлтгэл ажилдаа 70 гаруй сая төгрөг зарцуулсан. Ямар ч телевизэд шууд дамжуулах эрх өгөхгүй, сонинынхонд мандат бүр ч олгохгүй" гэсэн хатуу шийдвэр гаргасан болохоор, Монголд зохиогдоогүй шоу болно гэсэн болохоор энэ тоглолтыг яаж ч байсан хамаагүй уншигчдадаа хүргэнэ дээ гэсээр очив.
Ф.Киркоровыг Монголд тоглоход манай сурвалжлагч 220 мянгатаас алхаж очиж байсан юм. Цэнгэлдэхээс гарахдаа өрөөсөн гутлаа бараг алдах дөхөж, ингэсэн нь адал явдал болж байв. Тоглолтын талаар үзэгчид тэр зунжингаа хүүрнэсэн. Дуусчихсан, шөнийн 03.00 цаг өнгөрөөд байхад үзэгчид суудлаасаа босохгүй, дууг нь дуулж, дахиад ганцхан удаа хэмээн гуйж байсан. Тарсны дараа ч зарим нь тэндээ хоносон сураг дуулдаж байв, Гэтэл энэ удаагийн тоглолт дуусах яагаа ч үгүй байхад үзэгчдийн тал шахам нь гараад явчихлаа. Суудлаасаа босч, урамгүй алхах хүмүүсээс энэ талаар асуухад, "Сюрприз дүүрэн, онцлог, содон гээд байхаар нь ирсэн юм. Даан ч тийм юм болсонгүй. Тайз нь дэндүү жижиг, суудалд сууж байгаа хүмүүст хүрсэнгүй. Уг нь дуучин нь хөдөлмөрч, Монголд энэ хүн шиг ажиллаж байгаа хүн алга гэдэг утгаар нь ирсэн юм. Санаанд хүрсэнгүй ээ. Эртхэн харья". Дундаас нь хаяж явсан хүмүүсийн дийлэнх нь ийн хариулж байв. "
ТӨГСГӨЛИЙН ОРОНД...
Үзэгчдийн
тал нь гараад явчихав. Доргио, цоглог байдал дутагдаагүй байх. Хэзээ ч, хэн ч
зохиож байгаагүй, үзэж хараагүй цоо шинэ гэсэн тодотголтой тоглолтыг хүн бүр
хүсч байсных болов уу. Сүүлийн үед бараг концерт болгоны ард бүжиглэж, дууныхаа
утга санааг илэрхийлдэг болсон. Үзэгчдэд энэ бол байдаг л нэг зүйл. Тэдгээр
бүжигчдийн уран чадварлаг хөдөлгөөн, циркийн жүжигчдийн уулга алдуулсан
үзүүлбэр, жүжигчин Аси, Хүрлээ, Амбий гурвын бяцхан элэглэл ярих юмгүй сайн байсан.
Бритни шиг хүзүүн дээрээ хорт могой гулсуулж, үзэгчдийнхээ дунд саваагүй хүүхэд мэт гүйж ороод алуулах шахан, амь тэмцэн гарч ирдэг гадаадын нэртэй дуучдын солиотой ч гэмээр юм уу үйлдлийг тэд хүссэн байх.
ЖИНХЭНЭ ФЭНҮҮД ТАЙЗНЫ ӨМНӨ
Тайзны
голоор голдуу зогссон залуус жинхэнэ фэнүүд нь байв. Гараа өргөн хашгирч, дороо
дэвхцэнэ. Бие биенээ түлхэн шахцалдах залуусын дийлэнх нь их, дээд сургуулийн
нэг, хоёрдугаар курс, эсвэл ахлах ангийн сурагчид гэдэг нь илт. Бүх дууг нь
дуулж, одоо тэр дуугаа дуул хэмээн хашгиралдана. Тэднээс жаахан хойно зогссон
залуус бол арай ахмад үеийнхэн. Бүх дууг нь дагаж дуулахгүй юм аа гэхэд,
олонхийг нь мэдэх болохоор, бас ч үгүй тайзанд ойрыг сонгон ийн зогссон байв.
Суудалд бол тоглолт үзэж кайф авах сонирхолтой, шинэлэг юу байна гэсэн
"ажиглагч" нар голдуу "цугларчээ". Хүмүүсийн яриа
"Шинэлэг нь юу байна аа. Харагдахгүй байна. Харин ч зүгээр юм биш үү.
Таалагдаж байна" гэсэн өмгөөлөл, шүүмжлэл дунд өрнөв. Тойрог болж зогссон
хүмүүсийн дунд зодолдсон залуусыг цагдаа нар чирж, гулдран авч яваа нь
харагдав.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна "улсын баяр наадам" болж байна уу гэмээр байлаа. Хуушуур, шорлог, жигнэсэн мах, ундаа ус, тэр ч бүү хэл шар айраг хүртэл зарж байв.
ИМИЖ
“B” гэсэн
үсэг бүхий хүзүүний зүүлт түүний байнгын имиж. Бас бөгж, өмдний тэлээ, гижний
оосор нь хүртэл ийм үсэгтэй. Чөлөөт, хип хоп маягийн хувцас Болдын энэ оройн
гангараа байлаа. Өргөн ардаа том халаастай, халаасан дээрээ бичигтэй өмд өмсч,
индүү ултай хажуу талдаа нарийн судалтай пүүз хослуулжээ. Биеэ барьсан майк нь
бас л түүний дуртай хувцасны нэг. Хувцас бүрийн гол чимэг малгай. Урт саравч
бүхий цагаан, хар, саарал малгай духдуулж, гартаа гялалзсан алчуур зангидсан нь
орчин үеийн загвар гэлтэй.
Б.Ариун