Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Япон Улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү нар 3 дугаар сарын 11-ний өдөр Гадаад хэргийн яаманд Япон Улсын Засгийн газрын Соёлын Ерөнхий буцалтгүй тусламжийн хүрээнд хүрээнд 41.8 сая иен буюу 690 сая орчим төгрөгийн өртөг бүхий ”Монголын Үндэсний музейн үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн ноот бичигт гарын үсэг зурлаа.
Өнөөг хүртэл Япон Улс манайд нийт 1 тэрбум 560 сая орчим иен буюу 25.7 тэрбум орчим төгрөгийн Соёлын Ерөнхий буцалтгүй тусламж үзүүлсэн бөгөөд энэ удаагийн төсөл нь 25 дахь төсөл болж байгаа юм.
Энэхүү төслийн хүрээнд Монголын Үндэсний музейд олны хүртээл болж ирсэн манай орны эртний түүх, соёлын үнэт зүйлсийг зохистой хадгалж хамгаалахад шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, улмаар музейн түүхэн болон үнэт үзмэрүүдийг сэргээн засварлах, шинэчлэн сайжруулах боломжтой болж байгаагаараа онцгой ач холбогдолтой юм.
Япон Улсын Засгийн газар энэхүү Соёлын буцалтгүй тусламжийн хөтөлбөрөөр дамжуулан манай улсын соёл, боловсролын хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмрээ оруулж байна.