Нээлтээ хийсэн цагаасаа л ганц ч тааруу үг сонсоогүй “Аав” уран сайхны кино академийн дээд шагнал гардуулах хүндэтгэлийн ёслолыг өнгөллөө. Тэр дундаа үдшийн гол баатар нь яах аргагүй Драмын театрын жүжигчин Ц.Цэрэнболд байсан юм.
Омголон дүр төрх, өвөрмөц хоолойтой жүжигчин маань охиныхоо төлөө бүхнээ зориулан, хайраар дутаалгүй өсгөдөг энгийн нэгэн аавын дүрийг бүтээсэн.Нийгэмд эцэг хүний талаар муу муухай бүхэн сонсогдох болсон энэ цаг үед "Аав" кино ухаарал хайрлах цаг үеэ олсон сайхан бүтээл билээ. Нэг үзээд мартагдах биш үзэгчдийн зүрх сэтгэлд гүн шингэж үлдэх, хүний сэтгэлийн нарийн утсыг хөндөж, дотогшоо чиглэсэн бүтээл болсон гэж үзсэн болгон ам сайтай байсан юм.
Тиймдээ ч энэ үдэш "Аав" киноны нэр дурсагдах бүрт үзэгчид киноны уран бүтээлчдийг хүндэтгэн алга нижигнүүлэн ташиж, танхим даяар шагширч байсныг харахад шүүгчдийн үнэлгээтэй хэн ч маргахгүй мэт.
Жүжигчин Г.Эрдэнэбилэгийн найруулсан анхны бүтээл гэхэд дэндүү сайн кино болсон гэж мэргэжлийн хүмүүс магтана. Европын орнуудаар драмын дөрвөл тоглолттой яваа учраас шилдэг найруулагчийн шагналыг нь киноны хамт олон нь гардаж авсан.
Харин кино зохиолыг нь бичсэн найруулагч М.Энхдалайгийн хувьд өөрийгөө тавдугаар ангийн том хүүтэй, ганц бие аав гэдгээ хэнээс ч нуудаггүй. Өөрийн түүхээс сэдэвлээгүй ч амьдралд нь ойр энэ сэдвээр бичсэн нь хүнд тэгтлээ хүрсэн биз ээ.
Сүүлийн үед мөн л амнаас ам дамжин магтуулах болсон "Содура" киног яагаад нэр дэвшиж, шагнал аваагүйд үзэгчид гайхна. Харин тус киноны уран бүтээлчид ирэх онд болох Канн болон бусад гадны наадмуудад өрсөлдөхөөр болсон тухайгаа мэдэгдсэн байна.
Мөн "Зангараг" уран сайхны кино нээлтээ хийж амжаагүй учир өнгөрөгч долоо хоногт "Academy awards"-т нэр дэвшсэнийхээ дараа буцаан татсан юм. Тэд ирэх жилийн наадамд бүтээлээ сойх биз ээ.
Жүжигчин Г.Ундармаа анх удаа кино найруулсан "Academy awards" наадамд хоёр дахь жилдээ нэр дэвшиж "Тютю" бүтээлээрээ шилдэг дебют номинацид тэргүүлсэн юм. Тэрбээр "Би ашиг орлого гэхээсээ илүү өөрийн гэсэн өнгө аястай, уран бүтээлч хүний эгэл бүтээл хийе гэж зорьсон" гэж хэлсэн билээ.
"Ээж ээ надтай гэрлээч" кинонд эхнэрээсээ салахыг хүссэн найздаа аргагүйн эрхэнд "тусалж", эцэст нь шударга бус явдлыг үл тэвчиж буй залуугийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Баттөмөр шилдэг туслах дүрийн шагнал хүртсэн юм.
Манайд дүрсний эффект хөгжөөгүй гэж ярьдаг ч чадварлаг ашиглаж хийсэн бүтээл бол "Хүүхэлдэй" аймшгийн кино. Тус киногоороо Ч.Түвшинтөгс дүрсний эффект номинацид шилдгээр шалгарсан билээ. Үдшийг чимж байсан сайхан бүсгүйчүүдийн нэг жүжигчин Н.Мөнхсоёл "Хүүхэлдэй" киногоороо шилдэг эмэгтэй гол дүрийн номинацид нэр дэвшсэн юм.
Монголын кино урлаг гэж юу байдаг юм, би үздэггүй гэж олон хүн ярих. Тэгвэл үзээгүй киногоо шүүмжилж, уран бүтээлчдийн хөлс хүч, нойр хоолоо хасан байж хийсэн бүтээлийг уландаа гишгэх эрх үгүй мэт. Харин үзсэнийхээ дараа найруулга, жүжигчдийн тоглолт, зураг авалт, эвлүүлэг, дууны найруулга зэрэг мэргэжлийн бодит шүүмжийг өгөх хэрэгтэй болов уу.
Юутай ч "Academy awards-2015" наадмын эргэн тойронд хийсэн фото зургаас толилуулъя.