Олон Улсын Зохиолч, Хөгжмийн Зохиолчдын Холбооны Ази-Номхон далайн бүсийн захирал Бенжамин НГ-ийг манай улсад айлчлах үеэр GoGo Mongolia сайтын редактор С.Одбаяр дараах ярилцлагыг авчээ. Ингээд оюуны өмч, зохиогчийн өмчийн талаарх ярилцлагад анхаарлаа хандуулна уу.
Та бүхэн энэхүү ярилцлагын англи хэл дээрх хувилбарыг ЭНД ДАРЖ хүлээн авна уу.
-Та байгууллагынхаа үйл ажиллагааны талаар товч танилцуулна уу?
-Манай Олон Улсын Зохиолч, Хөгжмийн Зохиолчдын Холбоо нь Франц улсад төвтэй нийт 120 улсын 230 холбоодыг нэгтгэн ажилладаг. Манай холбоодын үйл ажиллагааны үндсэн чиглэл нь зохиолч болон хөгжмийн зохиолчдын эрх ашгийг хамгаалах, бүтээлийг нь ашиглаж байгаа хураамжийг нь тэдэнд түгээхэд оршдог. Монголын хувьд Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн нийгэмлэг нь манай гишүүн байгууллага юм. Өнөөгийн байдлаар бид дэлхий даяар 3 сая гаруй зохиолч, хөгжмийн зохиолчдод үйлчилж эрх ашгийг нь хамгаалж байна.
-Танай байгууллага дуучид болон дуу бичлэгийн студи гэх зэрэг талуудыг төлөөлдөг гэсэн үг үү?
-Үгүй. Дууны зах зээл оролцогч олон талыг хамардаг бөгөөд ихэнх тохиолдолд хооронд нь хольж ойлгох явдал бий. Манай байгууллага бол зөвхөн дууны үг болон ая зохиогчдын эрх ашгийг хамгаалах зорилготой. Дуучид эсвэл тухайн дууг бичсэн студи зэрэг нь тусдаа байгууллагатай.
-Өнөөгийн дууны зах зээлийн чиг хандлага хөгжлийн талаар ярья. Одоо үед бичлэг, цомог зэргийг худалдаж авах нь эрс багассан бөгөөд хэрэглэгчид үнэгүй дуу хөгжим сонсохыг илүүд үзэх болж. Энэ тал дээр ямар чиг үүрэгтэй ажиллаж байна вэ?
-Сүүлийн 15 гаруй жилийн хугацаанд технологийн дэвшилтэй холбоотойгоор нэлээд өөрчлөлтүүд гарсан нь үнэн. Өмнө нь дуу хөгжмийн хуурцаг болон цомог зэргийг худалдан авч сонсдог байсан бол өнөөдөр хэрэглэгчид маш олон сувгаар хүлээн авах боломжтой болсон. Үүний дотор сүүлийн үеийн онлайн дамжуулалтын сувгууд байна. Жишээ нь Spotify гэх мэт. Эдгээр нь хэрэглэгчид болон фэнүүдэд завшаантай хэрэг. Энэ өөрчлөлтүүдийг дагаад дууны зохиолчид, дуу бичлэгийн студиуд даган хувьсаж байна.
Хэдийгээр хөгжмийн зах зээл дээр бичлэг худалдан авах нь багасаж дижитал борлуулалт нэмэгдсэн ч энэ уналт, өсөлт нь одоо тогтворжиж эхэлж байна. Зарим хүмүүс цомог худалдан авсаар байгаа.
Зохиогчийн эрхийг зөрчих тал дээр бол дижитал ертөнцөд хянахад хэцүү. Тийм учраас энэ асуудлаар оролцогчид болон тэдгээрийн төлөөлөл нь улс орнуудын төр засагтай хамтарч ажиллахаас өөр арга байхгүй. Хуулиа чангатгах, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгох, зохиогчийн эрхийг хамгаалах тал дээр эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхийг шаардах зэргээр хамтарч болж байна. Нөгөө талаар хэрэглэгчдэд найдвартай үйлчилгээ үзүүлж байж бас зөв зан суртахууныг бий болгоно. Ингэж байж л эцсийн хэрэглэгч мөнгө төлж дуу хөгжим сонсох сэдэлтэй болно. Хэрэглэгчдэд чанартай сайн бүтээл хүргэхэд тодорхой зардлууд гардаг гэдгийг хэрэглэгчдэд ойлгуулах нь бас чухал. Тиймээс миний зүгээс уриалах зүйл бол зохиогчийн эрхийг хүндэтгэх нь эргээд чанартай бүтээл сонсох боломжийг бүрдүүлдэг гэдгийг онцолж хэлмээр байна.
-Танай байгууллагын зүгээс хэрэглэгчдийн зөв зан төлөвийг төлөвшүүлэх тал дээр ямар үйл ажиллагаа, сургалт, сурталчилгааны ажлыг явуулдаг вэ?
-Түрүүн дурьдсанаар улс орнуудын засгийн газартай хамтарч ажиллах, манай байгууллагын зүгээс сургалтуудыг оюутан залуус болон сургуулийн сурагчдад зохион байгуулах зэргээр ажилладаг. Үүнээс гадна хууль ёсоор дуу хөгжим сонсох олон боломжийн талаар мэдээлэл хүргэхэд анхаарч ажилладаг. Ингэхдээ албан ёсны вэбсайт, фэйсбүүк, твитер зэрэг бүхий л сувгаар энэ талын сурталчилгааг хийдэг.
-Таны хэлснээр хөгжмийн хэрэглэгчдийн ихэнх нь залуус. Тэгвэл энэ тал дээр Монгол улсад байдал ямар байгаа талаар судалсан болов уу. Манайд зохиогчийн эрхийг хүндлэх тал дээр ямар ажлууд хийж байгаа бол?
-Яг манай байгууллагын хувьд Монголын Оюуны Өмчийн Газартай холбоотой ажилладаг бөгөөд тэд зохиогчийн эрхийг хамгаалах тал дээр санаачлагатай ажиллаж байгаад нь их талархаж байна. Харин тэд боловсролын байгууллагуудтай хамтарч ажиллах хэрэгтэй. Оюуны өмчийн талаарх эрх зүйн орчин, зохиогчийн эрхийг хэрхэн хамгаалах гээд иргэдийг зөв хэрэглээнд багаас нь сургаж зөв зан суртахууныг суулгах нь чухал.
Энэ асуудал дээр Өмнөд Солонгос их сайн ажилладаг. Солонгосын Зохиогчийн Эрхийн Хороо нь боловсролын байгууллагуудтайгаа нягт ажиллан энэ талын сурталчилгаа, сургалтыг багш нарт байнга явуулдаг. Үүний үр дүнд өнөөгийн Солонгос залуус оюуны өмч болон зохиогчийн эрхийг хүндлэх хууль бус хулгайн дуу хөгжим хэрэглэх нь маш бага болсон.
Энэ мэт сайн туршлагаас Монгол улс суралцах, хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж бодож байна.
-Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн нийгэмлэгтэй хийх хамтын ажиллагааны талаар?
-Ийм байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа нь сайн хэрэг бөгөөд 2011 оноос үйл ажиллагаагаа жигдрүүлээд зохиогч нарын эрхийг хамгаалах тал дээр ажиллаж байна. Манай байгууллагын зүгээс үйл ажиллагаанд нь чиглэл дэмжлэг өгч ажиллах нь бидний үүрэг. Ингэснээр монголын зохиолчдын эрх ашгийг дотоодод болон гадаадад хамгаалахад тустай. Нөгөө талаар Монголд ийм үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага байснаар гадаадын хөгжмийн бүтээлчдийг хууль ёсоор Монголын зах зээл дээр төлөөлөхөд маш том ахиц гарч байгаа юм.
-Тэдний үйл ажиллагаанд дутагдалтай тал бий болов уу. Ийм байгууллага хэрхэн ажиллах ёстой байдаг юм бол?
-Нээлттэй нэгдмэл байж үр ашгийг зохиолчдод хүргэх, хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн хүргэхэд хамтын уялдаатай ажиллах нь маш чухал. Ийм байгууллагын гол чиг үүрэг бол орлогыг цуглуулж буцааж уран бүтээлчдэд тараах үйл ажиллагаа юм. Үүнийг хурдан хугацаанд хийж гүйцэтгэх хэрэгтэй байдаг. Тиймээс Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн нийгэмлэгийн үйл ажиллагааг хүн бүр ойлгож мэдэж байж уран бүтээлчид итгэл үнэмшилтэйгээр эрхээ хамгаалуулна, хэрэглэгчид мөн төлсөн мөнгө нь зөв хүмүүстээ очиж байгаад итгэл үнэмшилтэй байж энэ байгууллагын мөн чанар илэрдэг.
-Танай байгууллагад Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн нийгэмлэг гишүүн болсноор хөгжмийн хэрэглэгч буюу хөгжмийг түгээгч талд ямар давуу тал бий болох вэ?
-Манай байгууллагын бусад гишүүнтэй нээлттэй харилцах, тэднээс суралцах, хамтын ажиллагааг үүсгэх улмаар монголын болон гадаадын бүтээлийг ашиглах эрхийг харилцан эдлэх, уран бүтээлч зохиолчдын эрх ашгийг бүрэн төлөөлөх эрхтэй болсноор түгээх сувгуудад үйл ажиллагаа явуулахад хялбар болох зэрэг олон давуу тал бий болно. Мөн дэлхийн стандартад нийцсэн үйл ажиллагааг хүртэх боломжтой.
-Дараагийн асуулт хөгжмийн бүтээлийг бичиг баримтжуулах тал дээр байдал ямар байгаа вэ?
-Монгол энэ тал дээр их учир дутагдалтай байгаа нь анзаарагдсан. Өөрөөр хэлбэл тухайн хөгжмийн бүтээл дэлхийн зах зээл дээр гарч, эрхээ хамгаалуулахад тодорхой хэмжээнд стандартад нийцсэн бүртгэлтэй байх шаардлагатай байдаг. Энэ бүртгэлийг зөв баримтжуулсан дата сангаас бүрдүүлдэг. Миний ойлгосноор монголын зохиолчид настай хүмүүс байдаг болохоор тэр бүр энэ тал дээр мэдлэг мэдээлэлтэй байх нь хомс учраас нэлээд ажил хийх шаардлагатай нь харагдсан. Бүртгэлийг зөв хийснээр эргээд уран бүтээлчдэд ашиг орлогын хуваарилалт дээр хурдан шуурхай болох сайн талтай. Үүн дээр Монголын Зохиолч, Хөгжмийн зохиолч, Нийтлэгчдийн нийгэмлэг илүүтэй анхаарч ажиллах хэрэгтэй.
-Бүртгэл чухал юм байна. Харин бүртгэлийн кодуудаас нэрлэвэл?
-Хамгийн энгийнээр тайлбарлахад тухайн нэг хөгжмийн бүтээлд олон улсын стандартын онцгой код олгодог. Харин тухайн кодын цаана тухайн бүтээлтэй холбоотой бүхий л мэдээлэл хадгалагддаг. Жишээлэхэд хөгжмийн зохиолчийн нэр, шүлгийн зохиолчийн нэр, дууны үргэлжлэх хугацаа, аль дуу бичлэгийн студи эрхийг нь эзэмшиж байгаа зэрэг тухайн бүтээлийг тодорхойлох мэдээллүүдийн багц юм. Ийм мэдээллийн багц байснаар тухайн бүтээлийн түгээлтийг хянах, түгээлтээс орж ирэх орлогыг зөв хуваарилахад ач холбогдолтой.
-Танай байгууллагын зүгээс баримтжуулах тал дээр гишүүн байгууллагуудад ямар дэмжлэг туслалцаа үзүүлдэг бол?
-Манай байгууллагаас баримтжуулах стандартуудыг боловсруулсан байдгаас гадна мэдээллийн сүлжээг бий болгосон байдаг. Манай гишүүн байгууллагууд тэр системд нэвтрэн стандартуудыг ашиглах болон өөр хоорондоо чөлөөтэй харилцах мэдээлэл авах боломжтой. Ингэснээр зохиолчдын эрх ашгийг хамгаалах, орлогын зөв хуваарилалтад илүү дөхөмтэй байдаг.
-Хуулбарлан олшруулах болон зохиогчийн эрх хоёрын ялгааг тайлбарлаж өгнө үү?
-Хуулбарлан олшруулах эрх гэдэг тухайн дуу хөгжмийг дахин хуулбарлан түгээхийг хэлж байгаа бол зохиогчийн эрх гэдэг нь тухайн хөгжмийн бүтээлийг онлайнаар ашиглах, дуулах үед, радиогоор цацагдах гэх зэрэгт зохиогчийн эдлэх эрхийг хэлж байгаа юм. Тэгэхээр манай байгууллага болон гишүүн байгууллагууд зохиогчийн эрхийг төлөөлдөг.
-Гадны хөгжмийн бүтээлийг ашиглахын тулд Монголын байгууллагууд ямар зөвшөөрлүүдийг авсан байх шаардлагатай вэ?
-Хөгжмийн бүтээлийн зөвшөөрөл, дуу бичлэгийн компаниудаас авах зөвшөөрөл мөн манайх шиг зохиолчдын эрх ашгийг хамгаалах байгууллагуудаас зөвшөөрөл авсан байх шаардлагатай.
-Та монголын хөгжмийн зах зээлийн талаар энд байх хугацаандаа ажигласан байх. Ямар зөвлөмж өгөх вэ?
-Өнөө үед хөгжим нь хүний амьдралын салшгүй нэг хэсэг болсон гэдэгтэй хэн бүхэн санал нийлэх байх. Миний ажигласнаар монголын дуу хөгжим өөрийн гэсэн түүхтэй, онцлогтой. Нөгөө талаар монгол хүмүүс дуу хөгжимд их дуртай гэдэг нь илт байна. Тэгэхээр илүү сайн чанартай уран бүтээлийг хүртэхийн тулд хууль ёсны сувгуудаар хүлээн авч байгаасаа гэж хүсэх байна. Учир нь нэг бүтээлийн ард маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн байдаг бөгөөд тэр хүмүүсийн хөдөлмөрийг сонсогчийн хувьд үнэлэх нь эргээд сайн чанартай бүтээл гарахад ач холбогдолтой.
-Монголын хувьд зохиогчийн эрхийг хамгаалах тал дээр бусад орноос суралцах зүйл нэлээд байгаа байх. Тэгвэл та сайн туршлагатай орнуудыг нэрлээч?
-Манай байгууллагад олон улс гишүүнчлэлтэй байдаг учраас сайн туршлагыг олж авахад асуудалгүй. Хөгжингүй орнуудаас нэрлэвэл Япон, Австрали, Солонгос, ГонКонг, хөгжиж буй орнуудаас нэрлэвэл Тайланд, Вьетнам, Индонез, Малайз зэрэг улс орныг нэрлэж болно.
-Хөгжмийн зах зээлийн талаар бидэнтэй санал бодлоо хуваалцсан Танд баярлалаа.