Тавилгын салбарт үйл ажиллагаа явуулаад 20 жил болж буй АНУН компанийн талаар тус компанийн гүйцэтгэх захирал С.Сайнхүүтэй ярилцлаа.
-Байгуулагдаад 20 жил болсон байгууллагын түүх их байгаа байх. Энэ талаар яриагаа эхэлье.
-Анх 1992 онд МCS компани байгуулагдан одоогийн статистикийн төв газарт байрлан шинэ тавилга худалдаж авах хэрэгцээ шаардлагын үүднээс Сингапурт явж байхдаа Монголд тавилгын худалдаа хийх боломжийг олж харан холбогдох хүмүүстэй нь уулзсан байдаг. Тэр үеэс л анхны тавилгуудаа оруулж ирж байсан. Үндсэндээ энэ үеэс манай компанийн эхлэл суурь тавигдаж байсан гэж хэлж болно. Улмаар албан ёсоор АНУН компани 1997 онд байгуулагдсан.
Албан ёсоор байгуулагдсан цагаасаа эхлэн Сингапур, Малайз гэх зэрэг Зүүн өмнөд Азийн орнуудаас өндөр чанартай бараа бүтээгдэхүүн эх орондоо худалдаалж эхэлсэн. Энэ нь өдгөө 20 жилийн турш үйл ажиллагаа тасралтгүй амжилттай явуулж байгаагийн нэг том нөлөө юм болов уу гэж боддог. Яагаад гэвэл олон улсын тавилгын зах зээл дээр Зүүн Өмнөд Азийн орнуудад үйлдвэрлэгдсэн тавилгууд өндөр чанартай гэдгээрээ хүлээн зөвшөөрөгддөг.
1997 онд манайхаас худалдан авч байсан тавилгыг одоо хүртэл хэрэглэж байгаа тохиолдлууд их бий. Энэ нь цаашлаад олон хэрэглэгчдэд хүрч эргээд харилцагчдын маань тоо байнга өсөхөд их нөлөөлсөн гэдэгт бид итгэдэг. Одоо манай компани захиргаа, борлуулалт, үйлдвэрлэл, хангамж, санхүү, бизнес хөгжил гэсэн 6 албатай, дунджаар найман жилийн турш тогтвортой ажилласан боловсон хүчин хамт олноос бүрдэж байна.
- Анх ямар бараа бүтээгдэхүүн оруулж ирж худалдаалж байсан юм бол?
-Малайз улсын албан тасалгааны бүх төрлийн тавилгыг анх худалдаалдаг байсан. Дараа нь хүрээгээ тэлэх үүднээс 2000 оноос гэр ахуйн тавилга худалдаалж эхэлсэн. Гэхдээ гэр ахуйн тавилгаас илүү албан тасалгааны тавилгын зах зээл дээр илүү туршлага хуримтлуулсан гэж хэлж болно.
АНУН компаний салбарууд хаана хаана байрладаг вэ?
Өнөөдөр манай компани Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүмүүст танигдсанаар 2000м2 талбай бүхий АНУН ТӨВ-өөрөө дамжуулан гэр ахуйн болон албан тасалгааны тавилгын худалдаагаа эрхэлж байна.
- Mанай компани хуучнаар гутлын 22 гэж тухайн үедээ хамгийн сайн гутал зардаг байсан дэлгүүрийг 1996 онд хувьчлалаар худалдаж аван үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Энэ үед ихэнх аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд хотын төвд түлхүү байрладаг байсан нь бидэнд зах зээлд хурдан хугацаанд хүрч танигдахад ихээхэн тус дэм болсон гэж хардаг.
Өнөөдөр манай компани Хан Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүмүүст танигдсанаар 2000м2 талбай бүхий АНУН ТӨВ-өөрөө дамжуулан гэр ахуйн болон албан тасалгааны тавилгын худалдаагаа эрхэлж байна. Бараа бүтээгдэхүүний талаарх мэдээлэл зураг, үнэ зэрэг нь цахим хуудсанд маань мөн байршсан байгаа.
-Албан байгууллагад ажлын ширээ, сандлаас эхлээд зайлшгүй шаардлагатай тавилгууд байдаг. Тэгвэл ямар албан байгууллагууд АНУН төвөөр үйлчлүүлж байна вэ ?
- Мэдээж Монголд үйл ажиллагаа явуулж буй бүхий л салбарын албан байгууллагууд манайхаар үйлчлүүлдэг гэхэд хилсдэхгүй болов уу. Тухайлбал банк, төсөл олон улсын байгууллага, төрийн байгууллага, уул уурхай гэх мэт бүх л салбаруудтай хамтарч ажилладаг. Өнөөдрийн байдлаар бид нийт 17910 харилцагчийн 124,000м2 талбай тохижуулж тавилгын цогц үйлчилгээ үзүүлсэн тоо баримт бий.
-Дотооддоо тавилга үйлдвэрлэж эхлээд багагүй хугацааг өнгөрүүлсэн байна. Үйлдвэрийн үйл ажиллагаа хэр явж байна вэ ?
-Манай үйлдвэр 2007 онд албан ёсоор байгуулагдаж байсан. Манай үйлдвэр Герман, Солонгосын хамгийн шилдэг тоног төхөөрөмжөөр Австри, Герман улсын түүхий эд материал, тоноглолыг ашиглаж, жилдээ 35000 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай чанарын өндөр түвшинд тавилгын үйлдвэрлэл явуулаад 10 жилийг ардаа үдсэн байна. Эхэлснээсээ хойш нэлээдгүй хугацаанд чамлахааргүй туршлага хуримтлуулсан байна. Энэ нь бүгдийг хийж чаддаг болсон гэсэн үг мэдээж биш ч гэсэн тодорхой хэмжээнд харилцагчдынхаа итгэлийг даахуйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Мэдээж цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл шинэчлэгдэж өөрчлөгдөж байдаг. Үүнийгээ дагаад бид үйлдвэрлэлээ зах зээлийн шинэ түвшинд нийцэж ажиллуулахыг зорин ажиллаж байна.
- Үйлдвэрлэл гэснээс хэрэглэгчдийн хүссэн хэмжээгээр тавилга үйлдвэрлэж өгдөг гэсэн. Энэ талаар дэлгэрүүлээч.
-Манайд мэргэжлийн борлуулалт, интерьер дизайны баг гэж байдаг. Манай худалдааны төлөөлөгч нар албан байгууллагууд дээр хүрч үйлчилдэг ба харилцагч яг ямар бүтээгдэхүүн хийлгэх хүсэлтэйгээ хэлдэг. Үүний дагуу манай дизайнер тухайн байгууллага дээр очоод хэмжээг нь авч захиалсан тавилгын хоёр болон гурван хэмжээст зургийг зурж өгдөг ба түүний дагуу баталгаажуулж үйлдвэрлэлд ордог.

-Аливаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг байгууллага бусдаасаа ямар нэгэн зүйлээрээ ялгарч байж зах зээлд оршин тогтнодог. АНУН төвийн 20 жилийн турш зах зээл дээр тэргүүлэх байр суурь эзэлж байгаа гол шалтгаан нь юу юм бол ?
- Дээр дурьдсан тавилгыг зөвхөн борлуулаад зогсохгүй бусад дагалдах үйлчилгээг цогцоор нь үзүүлэхийг зорьж ажилладаг нь бидний нэг онцлог гэж үздэг. Мөн бид олон улсын тавилгын шинэ чиг хандлагыг олж судлан Монголын зах зээлд цаг алдалгүй оруулж ирэхийг хичээдэг. Хоёр жилд нэг удаа Германд олон улсын тавилгын томоохон үзэсгэлэн зохион байгуулагддаг. Дэлхийн томоохон үйлдвэрлэгч компаниуд үүнд оролцдог. Мөн Хятадын Гуанжөу, Шанхай хотуудад жил бүр уламжлал болон зохион байгуулдаг олон улсын тавилгын үзэсгэлэн худалдаанд оролцож туршлага судалдаг төдийгүй үзэсгэлэнд танилцуулагдаж байгаа тавилгын шилдэг компаниудтай хамтарч ажилладаг нь бидний гол давуу тал гэж үздэг.
Мөн тавилга нэг талаасаа өнгө дизайны хувьд шинэлэг байхын сацуу хүний бие организмд сөрөг нөлөөгүй, олон цагаар суухад ядрахгүй байх, удаан эдэлгээтэй байх зэрэг олон шаардлагыг хангасны дүнд хэрэглэгчдийн гарт очдог байх ёстой гэдэг зарчмыг бид чухалчилж үүний дагуу үйл ажиллагаагаа явуулдаг.
- Мэдээж үзэсгэлэнд маш олон бараа бүтээгдэхүүн байгаа. Түүнээс яаж сонголтоо хийдэг вэ?
Бид олон улсын чанар, эрүүл ахуйн аюулгүй байдлын сертификаттай бүтээгдэхүүнийг оруулж ирдэг.
Тавилгын чанарыг тогтоож байдаг байгууллагууд байдаг. Яг бидний хүнсний аюулгүй байдлын стандарт шиг. Бүх тавилга үйлдвэрлэгчдийн шинэ бүтээгдэхүүн тавилгын чанар тогтоох байгууллагаар шалгагддаг. Тухайн бүтээгдэхүүний даац, эдэлгээг тогтоож, материалын шинжилгээг хийдэг. Ингээд тухайн бараа бүтээгдэхүүний даац эдэлгээ болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэдгийг нь тогтоож олон улсын чанарын, эрүүл ахуйн аюулгүй байдлын сертификатыг олгодог. Бид тэр шалгарсан сертификаттай бүтээгдэхүүнийг хамгийн түрүүнд Монголдоо оруулж ирж хэрэглэгчиддээ хүргэдэг.
Манай компанийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ын дарга Ж.Уранбилэг захирал маань ерөнхий чиг хандлага сонголтууд дээр тогтмол өөрийн санаа оноогоо хэлж заавар зөвлөгөө өгч байдаг. Сонголт хийсэн бараа нь ч үнэхээр хүмүүсийн сэтгэлд нийцдэг тийм өндөр мэдрэмжтэй хүн гэж хэлж болно. Бараа бүтээгдэхүүн чанартай байх нь чухал ч өнгө үзэмж, хүний сэтгэлд сайхан мэдрэмж төрүүлэх нь дутахааргүй чухал зүйл байдаг.
-Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй байх ёстой гэлээ. Энэ талаар илүү дэлгэрүүлээч. Танайд яг энэ шалгуурыг хангасан ямар тавилгууд худалдаалагддаг вэ ?
-Ямар ч тавилга хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээргүй түүхий эд материалаар хийгдсэн байхыг бид хамгийн их чухалчилдаг. Олон улсын энэ төрлийн “Greenguard” гээд сертификатаар баталгаажсан тавилгууд байдаг.
Тухайлбал манай компанийг анх байгуулагдах цагаас л бидэнтэй хамтран ажиллаж ирсэн Сингапурын WILSIN компанийн тавилгууд дээрх сертификатыг бүх бүтээгдэхүүндээ авсан байдаг. Мөн бусад шинэ үйлдвэрлэгчид маань энэ гэрчилгээг авч эхэлсэн байгаа.
-Хэрэглэгчдэд зориулсан ямар бүтээгдэхүүнээр үйлчлэхийг зорьж ажиллаж байна вэ ?
-Ажилтан хүний хөдөлмөрийн бүтээмж аливаа компанийн хамгийн чухал зүйлүүдийн нэг байдаг. Ажлын орчныг тав тухтай, илүү чөлөөтэй болгох нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхэд нөлөөлдөг. Ажилтан хүн ажил дээрээ гэртээ байгаа юм шиг чөлөөтэй тийм л мэдрэмжийг авч чадаж байвал тэр хүнээс бүтээл ундраад л байх болно гэдэгтэй хэн ч санал нийлэх байх аа. Тиймээс бид энэ орчинг бүрдүүлж чадах тавилгыг худалдаалж байна.
Бүтээмжээс гадна тухайн хүн олон цагаар ажилласан ч биед нь хөших, чилэх зэрэг зүйлс их гардаг. Тэгвэл биеийг нь ядраахгүй, хөшихгүй байхад тохирсон сандал нийлүүлэх нь бидний бас нэг зорилго гэж хэлж болно.
Нөгөө талаасаа чанар буюу эдэлгээ. Худалдан авагч маань тухайн бүтээгдэхүүнээ урт удаан хугацаанд хэрэглэхийг хүснэ. Энэ тал дээр бас анхаарна.
За бас хамгийн чухал нэг зүйл бол тавилга өөрөө тухайн байгууллагад хэмнэлт, үнэ цэнийг бий болгож чаддаг байх явдал. Өөрөөр хэлбэл зай талбайг зөв зохистой ашигладаг ухаалаг шийдэлтэй байх нь тухайн байгууллагын ашиглалтын талбайг ихэсгэж, улмаар талбайн түрээсийн зардлыг хэмнэхэд тустай байх зэрэг чухал үзүүлэлтүүдийн нэг яах аргагүй мөн.
Манайхаас тавилга авснаар нэгдүгээрт эрүүл, хоёрдугаарт бүтээмжтэй, гуравдугаарт хэмнэлттэй байх бүрэн боломжтой болж байгаа юм.
Тиймээс манайхаас тавилга авснаар нэгдүгээрт эрүүл, хоёрдугаарт бүтээмжтэй, гуравдугаарт хэмнэлттэй байх бүрэн боломжтой болж байгаа юм. Буух эзэнтэй буцах хаягтай байх чинь худалдаа, үйлчилгээний салбарын хамгийн чухал зүйл. Ямарваа нэг асуудал гарлаа гэхэд тэр дор нь засвар үйлчилгээг үзүүлэхээс өгсүүлээд олон зүйл бий шүү дээ.
-Үнийн тал дээр хэр уян хатан байдаг вэ? Худалдан авагчдад үнэ их чухал байдаг л даа.
Бид дунд болон дунджаас дээш үнэтэй тавилгын зах зээл дээр үйлчилгээ үзүүлдэг гэхэд болно. Үнийн хувьд эдийн засгийн өсөлт уналтаас хамаараад зах зээл дээр шаардлагатай тавилгыг олж судлан импортлон борлуулдаг. Хэрвээ бид эдийн засаг уналттай байгаа үед өндөр үнэтэй тавилга зарсаар л байвал худалдан авалт багасна шүү дээ. Тиймээс бүх төвшинд таарсан төрөл бүрийн үнийн бодлогыг барьж ажилладаг. Мэдээж хямд үнэтэй тавилга гэдэг нь шууд чанаргүй бараа гэж ойлгож болохгүй. Харилцагчид ч биднээс үнэ гэхээсээ илүү чанарыг чухалчилдаг.
Та бүхний цаашдын зорилго?
Дотоодын үйлвэрлэлийг хөгжүүлэхэд цаашилбал импортийг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төрөөс онцгой анхаарч байгаа гэж харж байгаа. Цаашид бид өөрийн үйлдвэртээ шинэ технологийг тасралтгүй нэвтрүүлж тогтмол хөгжүүлж байхад анхаарч ажиллана. Гэр ахуйн тавилгын худалдаа маань цаашдаа нэлээн хөгжинө гэж харж байна. Яагаад гэвэл орон сууцны тоо жилд ирэх тусам өсөж байна. Зах зээл тэлж байна. Гэр ахуйн тавилга нийлүүлэх ажилдаа бас анхаарч АНУН ХОУМ гэр ахуйн тавилгыг 2017 онд албан ёсоор байгуулан ажиллаж байна.

-Тавилгын салбарт ажиллахын сайхан нь юу байдаг вэ? Харилцагчиддаа хандаж хэлэх үг байгаа байх.
Шинээр байгуулагдаж байгаа өргөжин тэлж байгаа өнгө төрхөө өөрчилж шинэчлэгдэж байгаа компаниудад болон шинээр гэр бүл болж байгаа шинэ байранд орж байгаа гэр бүлүүдэд манай компани тавилгаа нийлүүлдэг. Бүх шинэ бүхний эхлэл болж байдагтаа бид баяртай байдаг.
Мөн 20 жилийн турш харилцсан бүхий л харилцагч та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхнийхээ урмын үгсээр тэжээгдэж улам сайн, шинэлэг бараа бүтээгдэхүүн оруулж ирэхээс гадна эх орондоо үйлдвэрлэж цаашид итгэлийг нь алдахгүй ажиллахыг хүсэж байна даа.