gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ОУ-ын моножүжгийн наадамд “Карамазов эмэгтэй” жүжиг шилдгээр шалгарлаа

А.Мишээл
Соёл урлаг
2017-10-17
0
Twitter logo

Монголын Моножүжгийн төвөөс санаачлан зохион явуулсан "Ялагчдын цуваа" Олон улсын Моножүжгийн уралдаант фестивальд Польш улсын Кропка театрын жүжигчин КАМИЛА КАМИНСКА “Карамазов эмэгтэй” жүжгээрээ 2017 оны ялагчаар шалгарлаа.

Энэхүү фестивалийг БСШУСЯ, Хотын тамгын газрын дэмжлэгтэйгээр жил болгон Монголын Моножүжгийн төвөөс санаачлан УДЭТ, СУИС, Саха Монголын нийгэмлэгтэй хамтран зохион явуулдаг "Ялагчдын цуваа Улаанбаатар 2017"  Олон улсын Моножүжгийн уралдаант фестиваль 10 сарын 2-9 хооронд амжилттай болж өндөрлөлөө.

Уг фестивальд  Монгол, ОХУ, ХБНГУ, Израиль, Польш, Солонгос, Хакас, ОХУ-ын Буриад  улсын жүжигчид, шүүгчид, урлаг судлаачид, сэтгүүлчид оролцлоо.

Тухайлбал, Монгол Улсаас

  • МУГЖ С.Дамдин Ш.Гүрбазарын “Ганцууд”,
  • Дархан-Уул аймгийн хүүхэд залуучуудын театрын жүжигчин Г.Баттөр “Гарпагон” жүжиг

Израиль улсаас

  • “Independent” театрын жүжигчин Татьяна Хазановски “Хааны захидал” жүжиг

ОХ-ны Буриад улсаас
•    Бестужевийн нэрэмжит орос театрын жүжигчин Анастасия Турушева “Наташагийн мөрөөдөл” жүжиг

ОХУ-аас
•    Владимир хотын Драмын театрын жүжигчин Орос улсын ардын жүжигчин Николай Горохов “Гараа надад өгөөч”  жүжиг

Польш улсаас
•    Кропка театрын жүжигчин Камила Каминска “Карамазов эмэгтэй” жүжиг

ОХ-ны Хакас улсаас
•    Читиген театрын жүжигчин Виктор Сагалаков “Хамарах” жүжгийг тус тус тоглолоо.

Эдгээрээс шүүгчид Камила Каминска, Анастасия Турушева нарт санал хуваагдаж дахин зөвлөлдсөний эцэст Польш бүсгүйг ялагчаар тодрууллаа.

Түүний жүжгийн найруулга хэлэх гэсэн санаа шийдэл жүжигчний уран чадвар мундаг байсныг үзэгчид санал нэгтэйгээр зөвшөөрөх байх хэмээн ерөнхий шүүгч Нина Мазур онцоллоо.

Ийнхүү уралдааны гол шагнал болох 1000 ам.долларыг Кропка театрын жүжигчин Камила Каминска хүртлээ.

Шилдгээр шалгарсан “Карамазов эмэгтэй” жүжгийг Оросын алдарт зохиолч Ф.М.Достоевскийн “Карамазовын ах дүүс” романаас сэдэвлэн найруулсан. Уг романы эмэгтэй дүрүүд болох Хатагтай Чоклаков, Грузцена нарын дүрд Камила Каминска тоглоно.

Өнөө үеийн эмэгтэй хүний жирийн нэгэн дотоод мэдрэмжийг энэхүү роман дээр сэтгэл мэдрэлийн гажиг хэмээн үздэг байсныг, эмэгтэйчүүд эрэгтэй хүмүүсийн өөрсдийнх нь айх айдсын хохирогч болж байсныг энэ жүжгээр дамжуулан харуулна. Камила Каминска нь 2014 онд Польшийн хамгийн нэр хүндтэй Кино Урлагийн сургуулийг төгссөн бөгөөд Польшийн ирээдүйтэй залуу жүжигчдийн нэг юм.

ШАГНАЛ
•    2014 “Алтан Маск” шагнал. Польш улс, Лодзь хот
•    2008 Тадеуз Канторын нэрэмжит Театруудын II Наадмын 1-р байрны шагнал хүртэж байжээ.

"Ялагчдын цуваа" ОУ-ын Моно жүжгийн фестиваль маань өргөжин уралдаант фестивалиудын нэг болсон ба  тус наадмын шүүгчээр:
•    ЮНЕСКО-гийн дэргэдэх олон улсын театрын институтын Моножүжгийн форумын дэд ерөнхийлөгч хатагтай Нина Мазур,
•    ОХУ-ын Владимир хотын Драмын академик  театрын захирал, ОХУ-ын соёлын гавъяат зүтгэлтэн Борис Гунин,
•    Улсын Драмын Эрдмийн театрын захиргаа удирдлагын хэлтсийн дарга, жүжигчин, найруулагч О.Гэрэлсүх нар ажилласан юм.

Энэ жилийн наадамд Оросын телевизийн  сурвалжлагын баг хүрэлцэн ирж бүрэн хэмжээний сурвалжлагат нэвтрүүлэг хийхээс гадна Солонгос улсын Кюн ги Их сургуулийн профессор, урлаг судлалын ухааны доктор Чунг Дон Хэ “Азийн Моножүжгийн орчин үеийн чиг хандлага” сэдвээр сургалт хийж тус сургалтын үйл ажиллагаанд СУИСургууль болон мэргэжлийн уран бүтээлчид жүжигчид оролцож амжилттай болж өндөрлөлөө.  

Драмын урлагийн хамгийн хүнд төрөл болох нэг хүний жүжиг нь 45-60 минутанд тоглогддог бөгөөд хөгжим, тайзны декорацаас өөр тоглож буй жүжигчинд туслах хамтрагчгүй зөвхөн тухайн жүжигчний ур чадвараар үзэгчдэд хүрдгээрээ онцлог юм. 

Манай улсад энэхүү төрөл нь хурдацтайгаар хөгжиж байгаа бөгөөд энэ нь жүжигчдийн хувьд бага зардлаар олон улсын аль ч тэмцээнд оролцож туршлага солилцож хүчээ сорихоос гадна эх орондоо ялангуяа хөдөө орон нутгаар 2-3 жүжигчин нийлээд 1 цаг 40 минутын програм болгоод бага зардлаар орон нутгийн үзэгчдэд хот айлд ч, гэрийн хойморт ч тоглож соёлыг түгээж, өөрсдөө чадваржиж санхүүгийн асуудлаа шийдэх боломжтой төрөл юм.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан