Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Баянгол дүүрэг “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-т дүүрэг боллоо.
Дүүрэг байгуулагдсан цагаасаа эхлэн иргэдийнхээ амьдрах амар тайван аюулгүй орчныг бий болгож, эрүүл аж төрөх нөхцөлийг бий болгоход гарт баригдаж нүдэнд харагдах бүтээн байгуулалт олноор хийсэн хэмээн үнэлж, ийн анхны одонтой дүүргээр тодорч байгаа аж.
Баянгол дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 422 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн
Баянгол дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд 422 тэрбумын төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажил өрнүүлсэн бөгөөд “Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын төв”, Олон улсын Азийн сангаас хийсэн нийслэлийн дүүргүүдийн өрсөлдөх чадварын судалгаагаар тэргүүн байрыг эзэлсэн байна.
Энэхүү өрсөлдөх чадварыг амьдралын чанар, амьдрах орчин, аюулгүй байдал, засаглал, эдийн засаг гэсэн таван үндсэн бүлэг, тэдгээрийг нарийвчилсан 150 шалгуур үзүүлэлтийн хүрээнд тодорхойлдог байна.
Анх 1965 онд Ардын их хурлын тэргүүлэгчдийн 79 дүгээр зарлигаар нийслэл Улаанбаатар хотод Сүхбаатар, Октябрь, Найрамдал, Ажилчин гэсэн район бий болсноор Баянгол дүүргийн эх үндэс буурь тавигдаж, 1992 онд Октябрийн районыг хуваан Сонгинохайрхан болон Баянгол дүүрэг болгон шинээр зохион байгуулж, Баянгол дүүрэг байгуулагдаж байжээ. Өдгөө Баянгол дүүрэг нийт 23 хороотой, 58 мянга гаруй өрхтэй, 214 мянган гаруй иргэнтэй нийслэлийн томоохон дүүрэг болжээ.
Сүүлийн таван жилд хийсэн ажлуудаас дурдвал,
- 2013 онд хүүхдийн 35 ортой “Эмүүжин” эмнэлэг,
- 2015 онд 150 ортой хүүхдийн нэгдсэн эмнэлэг,
- 2014 онд өдөртөө 700 гаруй иргэдийг хүлээн авч, үзлэг шинжилгээнд хамруулах, 160 өвчтөнийг хүлээн авч хэвтүүлэн эмчлүүлэх боломжтой өрхийн эрүүл мэндийн цоо шинэхэн цогцолбор,
- 2017 онд 60 ортой ахмадын эмнэлэг, мөн 60 ортой хүүхдийн хоёрдугаар эмнэлгийг хүлээн аваад байна.
- 2016 онд “Гэр бүл ёслолын ордон”, “Хүүхэд залуучуудын соёлын ордон”-г ашиглалтад оруулсан,
- Дөрвөн улирлын турш үйл ажиллагаа явуулах боломжтой нэг ээлжиндээ 350-400 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай “Баянгол хүүхдийн зуслан”-г 5.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан,
- 8.8 тэрбум төгрөгөөр “Усан спорт сургалтын төв” “дугуйн зам”-ыг байгуулсан,
- Боловсролын салбарын хувьд 2012 оноос хойш 54 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Найман сургуулийн өргөтгөлийн барилга, хоёр шинэ сургууль, найман цэцэрлэгийг ашиглалтад оруулж, сургуулийг 8300 суудлаар, цэцэрлэгийг 1810 ороор тус тус нэмэгдүүлсэн,
- Зам тээвэр дэд бүтцийн хувьд 11 шинэ уулзвар өргөтгөлөөр зорчдог болж, “Гудамж төсөл”-ийн хүрээнд 26.7 км замыг өргөтгөн шинэчилсэн,
- 2013-2015 онд дүүргийнхээ гэр хорооллын гудамжийг бүрэн гэрэлтэй болгож, 2600 гаруй гэрэл шинээр суурилуулж, хяналтын камер байрлуулах ажлыг санаачлан 425 камер суурилуулан, нэгдсэн системд холболоо.
- Баянгол дүүргийн алслагдсан хорооны тоонд ордог 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт Цагдаагийн хоёрдугаар хэлтсийг нээн ажиллуулж байна.
Эх сурвалж: president.mn